• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Д.Баянбат: Нийслэлийн хориотой бүсээс нүүгээгүй малчдад хариуцлага тооцно

Орон нутагт оношлогдож хөл хорио тогтоогоод байсан шүлхий өвчин өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван дүүрэгт бүртгэгдээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин оношлогдож, хөл хорио тогтоод байгаа билээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл шүлхий өвчин нийслэлийн хэмжээнд тархаж, хөл хорио тогтоох, цаашлаад олон улсын худалдаа зогсоох зэрэг аюулд хүрч болзошгүй юм.

Шүлхий өвчний тархалттай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын хориотой бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд мал аж ахуйн эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажил ямар зохицуулалтаар, хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.

-Малтай иргэдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарсан. Энэ шийдвэр хэрэгжиж байгаа юу?

-Өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Нийслэлийн засаг даргын хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү мал бүхий этгээдийг нүүлгэн шилжүүлэх тухай захирамж гарсан. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 3000 орчим малыг малчидтай нь нийслэлээс нүүлгэн шилжүүлээд байна. Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул зэрэг 5 дүүргийн 39 хорооны 16 мянган 700 мал, малчдыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Эхний ээлжинд ес, арван сардаа багтаад хотын А бүсийн бүх малыг  гаргана. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хориотой бүсээс бүх малыг гаргаж дуусгана.

-Нүүлгэн шилжүүлэх ажлаа ямар зохицуулалтаар хэрхэн хийж байгаа юм бэ. Нүүхгүй байгаа өрхүүдэд ямар нэг хариуцлага тооцох уу?

-Захирамжийн хүрээнд нүү, эсвэл малаа зах зээлийн үнээр худалд гэсэн хоёр шаардлагыг л тавьж байгаа. Бид Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Нүүгээгүй тохиолдолд захиргааны хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах арга хэмжээ авна.

Нүүгээгүй малчдын малыг зах зээлийн үнээр худалдаж авна 

-Нүүх шаардлагыг хүлээж аваагүй өрхүүд малаа зарах боломжтой юм байна. Хаана, хэрхэн худалдах вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн засаг даргын хөрөнгөнөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр малчдаас малыг нь худалдаж авах ажлыг зохион байгуулна. Нүүгээгүй өрхүүд малаа зах зээлийн үнээр зарж болно гэсэн үг.

-Малчдаас малыг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Энэ ажлыг хэзээнээс эхлүүлэх үү?

-Удмын сан, Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө аж ахуйн биржтэй хамтарсан үнэлгээний хороо таван дүүрэгт ажиллаж байна. 20-ний дотор малчдаас малаа хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдэг үнээ тогтооно. Мэдээж зах зээлээс доогуур үнэ тогтоохгүй. Үнээ тогтоочих юм бол малаа аваад эхэлнэ.

-Эсрэгээрээ захирамжийн хүрээнд нүүж байгаа айлуудад ямар нэг урамшуулал бий юу?

-Нүүн шилжих боломжтой газруудыг санал болгож, сонголт хийлгэнэ. Хаашаа нүүмээр байна тэр газрыг нь сонгуулна гэсэн үг. Мөн газрын бичиг баримт, бүртгэл, шилжилт гээд бүх бичиг баримтыг дүүрэг болон харьяа газруудаас хариуцан шийдэж, цэгцэлж өгнө. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-19 13:54:56


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. tsogo (103.229.121.236) 2017-09-20 13:27:00
    Ene ustagsan maliin unelgee ni talaar medeelel avmaar bn
  2. Монголчууд монголоо хиаруулж бна (202.9.42.26) 2017-09-19 16:39:33
    Ингэж бээрийсээр байгаад МУ-вн хун амын талыг хурц залдварт евчнеер хиаруулах нь дутаад бна даа. Шулхий туссан ***** энэ уйвагуй хумуус сэм нядалж захуудад нийлуулж ирсэн нь нууц биш. Мен шулхийн вакицин хийлгсэн унээнийхээ нэн хортой сvvг хотынхонд ил далд нийлуулсээр байна. Ийм малчдын гэмт уйлдлийн улмаас УБ-ын иргэд элэг дотрын хавдр мэт хорт евчнеерее дэлхийд нэгт орж ирсэн. Баттулгын сая зохин бгуулсан хунсний аюулгуй бдлын хурлын ур дун нойл юм даа
    1. y (103.229.121.236) 2017-09-20 13:28:23
      Ene bol une shu . ene talaar yamar ch arga hemjee avahgui bn shu dee.

Танд санал болгох