• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

АНУ-ын сенатор ​Монголыг Хойд Солонгосоос харилцаагаа таслахыг уриаллаа

АНУ-ын Бүгд Найрамдах Намын сенатор Кори Гарднер өөрийн улсад суугаа 21 улсын Бүрэн Эрхт Элчин сайд нарт хандан Хойд Солонгосоос дипломат болон эдийн засгийн бүх талын харилцаагаа таслахыг уриалж захидал хүргүүлжээ. Тус захидалд мөн НҮБ-ыг аливаа дэмжлэгээ зогсоохыг хүсч, гишүүн орноосоо хасахыг уриаллаа.

Кори Гарднерын хандсан 21 улсын дотор Монгол Улс багтсанаас гадна Хятад, Бразил, Их Британи, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Нигери, Пакистан, Польш, Румынь, Орос, Швед, Вьетнам орсон байна.

Гарднер захидалдаа, "Хойд Солонгосын дэглэм тайван замаар, эргэлт буцалтгүй цөмийн зэвсэггүй бүс болох шийдвэр гаргах хүртэл нь дипломат болон эдийн засгийн харилцаагаа таслан зогсоож, ганцаардуулах бодлого баримтлах цаг нь болсон. Олон улсын хууль тогтоомжийг үгүйсгэж, хууль дүрмийг үл тоон, дэлхий дахин дахь улс орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй дэглэмтэй харилцаатай хэвээр байснаар тэдний буруу үйлдэл, зан төлөвийг зөвхөн дэмжсэн хэрэг болно” гэжээ.

Хамгийн сүүлд баасан гаригт Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт хийсэн бөгөөд энэ нь Японыг давуулан харвасан хоёр дахь тохиолдол болсон. Тус пуужин 3,700 км зам туулан Японы арлыг давж, Номхон далайд туссан нь хамгийн хол харвасан тохиолдол юм.

Эх сурвалж: Newsmax, US News

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-19 11:47:59


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Иргүн (27.123.214.84) 2017-09-21 07:25:24
    Хойдууд анхны байгаа эсэргүүцэл багатай сул орон манай руу харваад орхивол Америк өмөөрөхүү?УБ-т ганц бөмбөг унахад Монголын тал алга болно.ХятадОрос баярлаад бушуухан хувааж авахаа бодно.Сэм Авга Америк яаж ч чадахгүй.Үүнийг л хүсээгүй бол дуугуй байж бай даа!!!!!
  2. Иргэн (27.123.214.84) 2017-09-21 07:21:02
    Эдийн засгийн харилцаа бага зөвхөн соелын харилцаата тул Америкийг дагах албагүй.Хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөх хэрэггүй.Тэгээд ч Солонгос манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон 2 дахь улс шүү.
  3. Иргэн (59.2.187.34) 2017-09-19 20:07:46
    Хойд Солонгосоос харилцаагаа таслах хэрэгтэй. Тэгж байж тэд цөмийн зэвсгээс татгалзах бно.
  4. Irgen (202.131.247.154) 2017-09-19 17:23:48
    yostoi hutsvaa. bid puujingiin bai bas bolmoorgui bna. Tegeed ch bidnii yah iihiig zaadag ed hen be. Arai dendej bna.
  5. Зочин (202.179.25.156) 2017-09-19 16:48:08
    Харин бяднууд цөмийн зэвсэгтэй улсуудаас харилцаагаа таслах гэсэн чинь танайд бас байдаг болохоор нь гайхаал
    1. Зочин (103.212.118.136) 2017-09-19 22:19:36
      Санал нэг. Хэлдэг шигээ хий, хийдэг шигээ бай

Танд санал болгох