• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Монголын багш нарын цалин дэлхийн хамгийн бага цалинтай багшийнхаас 7 дахин бага

Багш бол тухайн улсынхаа ирээдүйг бэлтгэдэг учир  дэлхийн улс орнууд багш нарынхаа цалинг хангалттай хэмжээнд өндөр байлгахыг эрмэлздэг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2016 оны есдүгээр сард нийтэлсэн судалгаагаар дэлхийн улс орнуудын дунд сургуулийн багш нарын цалинг хамгийн багаас хамгийн их рүү нь эрэмбэлжээ. Улс орнуудын багш нарын цалинг АНУ-ын доллараар хөрвүүлэхэд жилд дунджаар 44-67 мянган ам.долларын цалин авч байна.

Дэлхийн хамгийн баян орнуудын нэгд тооцогддог Люксембург багш нарт хамгийн өндөр цалинг олгож байгаа бол Швейцарь түүний дараа эрэмбэлэгджээ.

Үүний нөгөө талд хамгийн бага цалинтай оронд багтаж буй нь Унгар, Польшийн дунд сургуулийн багш нарын цалин хамгийн сайн 10 орны эхлэх цалингийн доод хэмжээнээс ч хэд дахин бага байгаа юм.

Харин манай улсын дунд сургуулийн багш нарын цалин дэлхийн хэмжээнд хамгийн багад тооцогдож буй улсаас ч доогуур буюу тооцоолбол 7 дахин бага цалин авч байгаа нь дэлхийн жишиг ярихад Монгол Улс хэт хол байгааг харуулж байна.

Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж ажил хаялт зарлана хэмээн нэлээд ширүүн тэмцэл өрнүүлээд байна.

2014 онд гаргасан цалингийн шинэчилсэн сүлжээ ТҮ-4 зэрэглэлээр нэг жил ажилласан багш 535.286 төгрөгийн цалинтай байх бөгөөд таван жил ажиллавал 539.547 мянган төгрөг болно гэж заажээ. Таван жил ажилласны нэмэгдэл гэж ердөө 4261 төгрөг олгож байгаа юм. Жилд ердөө 800 төгрөгийн нэмэгдэл шүү. Доромжлол ч юм шиг.

“Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны дэвшүүлж буй шаардлагаар багш нарын цалинг 1.6 сая болгох хүсэлтэй байгаа. Энэ тоог гаргахдаа бодит тооцооллын дагуу боловсруулсан гэж түр хорооноос мэдэгдсэн. Дэлгэрэнгүй задалж харвал:

  • Банкны зээл – 570.000₮
  • Өдрийн хоол – 240.000₮
  • Ахуйн хэрэглээ – 90.000₮
  • Харилцаа холбоо, эрүүл мэнд – 150.000₮
  • Хувцас – 300.000₮
  • Хуримтлал – 100.000₮

Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин орон нутагт 490-844 мянган төгрөг, хотод 487-823 мянган төгрөг байгааг БСШУС-ийн сайд Г.Чулуунбаатар хэлсэн.

Өнгөрсөн сард 30 гаруй мянган багш дуу хоолойгоо нэгтгэж томоохон жагсаал эхлүүлсэн бол энэ долоо хоногт тэмцэл, шаардлага дуусаагүй гэдгээ илэрхийлж, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зохион байгуулах гэж буйгаа өчигдөр мэдэгдэв. Бүр цаашлаад, Засгийн газар шаардлагыг хүлээн авч, арга хэмжээ авч ажиллахгүй бол Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо, МҮЭ хамтран Арбитрын шүүхэд хандана хэмээн хатуу санууллаа.

Гэвч, ирээдүйн эдийн засагч, эрдэмтэн, эмч, бизнесмен, улстөрчид, бүр төрийн тэргүүнийг бэлтгэж, улсын хөгжлийн хувь заяаг нь чиглүүлэх багш нарын шаардлага хэрхэн шийдэгдэх нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-19 10:35:32


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (124.158.74.156) 2017-09-22 10:41:03
    Ямар орнуудтай харьцуулж байгаа нь сонин байна ш дээ. Хөгжлийн түвшин, эдийн засгийн чадамжаараа ойролцоо байгаа орнуудтай харьцуулчихаад ийм дүгнэлт хийгээчээ. Тэгээд үнэндээ багш нар, боловсролын системийн чанар үнэндээ л хангалтгүй байна, бүтээмж чанар, чадамжтай нь уялдуулж цалинг нэмэх нь зөвөө.
  2. Иргэн (202.70.46.225) 2017-09-21 19:49:17
    Kkkk hudlaa buu zal bagsh nar tsalin bolomjiin shuu dee
  3. яГ шдаа (202.9.43.202) 2017-09-21 14:59:06
    Тэгээд эмч бас багш онцгой яах юэ? ДНБ харьцуулж юм бичээ? хувийн бараг бүх сургууль сайн багш алга гэж байгаа, одоо үлдсэн багш нар бол 3/1 тэтгэвэрийнх 3/1 ур чадвар муу эсвэл залуу 3/1 түүнээс дор ... маш цөөхөн 1 хувь угаасаа өдөр өнжүүлэх, давтлага өгөөд зах зээлээ олсон ... Өөрсдөө хөгжихгүй хирнээ цалин нэмэх, өөрсдөө ёс зүй, манлайлал муу хүүхэд ялгаж загнах хирнээ цалин голох давараарай ... Хамгийн чухал нь гологсод, гомдогсодын арми минь хүүхэд бүрээр улсаас зардлаа авдгаа яагаад ярихгүй байгаан? элдэв мөнгөө дэмий юманд үрдэгээ яагаад ярихгүй байна захиралуудын турхиралт шдээ
  4. Зочин (202.21.106.139) 2017-09-20 10:20:20
    Дотоодын нийт бүтээгдхүүнтэйгээ харьцуулах хэрэгтэй. ДНБ-ийн 20 хувийг боловсролд зарцуулна гэдэг муу үзүүлэлт биш. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын төрөлт бага, хүүхдийн тоо цөөн.
  5. Irgen (59.153.114.145) 2017-09-20 09:07:11
    Yuutai haritsuulaad bgam be, zindaandaa baildaa
  6. Зочин (107.77.89.89) 2017-09-20 01:47:16
    Nuguu Guennes iin nomd bichuuleech
  7. UB man (202.9.42.18) 2017-09-19 21:30:59
    Kamboj, Laos, Keni metiin ulsuudtai haritsuulahaas undur hugjiltei ulsuudtai haritsuulah utgagyi sh dee.
    1. Зочин (103.57.94.143) 2017-09-20 18:14:13
      Камбож Лаос Тажикстан Ветнам Узбекстан зэрэг орнуудад багшийн цалин сард 40-60 доллар буюу 150 орчим мянган төгрөг байдаг.

Танд санал болгох