• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Монголын нүүрсэнд 7 хоногийн “хориг” ирж магадгүй

Монгол Улс 2016 онд нийтдээ 25.8 сая тонн  нүүрс экспортод гаргажээ. Уурхайн амны нөхцөлөөр тонн тутмыг нь 30-40 ам.доллараар борлуулсан байна. Харин энэ жилийн хувьд Монголын нүүрсний салбарыг аз ивээж, эдийн засгийн 17 хувийн өсөлт авчирсан 2011 он шиг “нүүрсэн төсөв” баталж болох байлаа. Шинхуа хоёр уурхайгаа хаасан, НҮБ-аас Хойд Солонгосын нүүрсний экспортод хориг тавьсан гээд Монголыг харж үзсэн мэт боломжууд ар араасаа гарч ирж байлаа. БНХАУ-ын гол нийлүүлэгч Австралийн нүүрсний уурхайн тээвэрлэлтийн гол төмөр зам үерийн улмаас гэмтэл гарч, нийлүүлэлт саатав. Энэ нөхцөл байдлаас хамаарч зах зээлд нийлүүлэлтээс үүдэн нүүрсний үнэ өсөж, Монголын нүүрсний экспорт эрс нэмэгдлээ. Манай улс эхний хагас жилд 19.5 сая тонн буюу бүтэн жилийн хэмжээнд дүйцэх коксжих нүүрс экспортолж, сүүлийн таван жилийн дээд амжилт тогтоосон. Зөвхөн нүүрсний экспортын орлого тав дахин нэмэгдэв. Гэвч манай улсын хувьд нүүрсний зах зээлийн энэхүү таатай нөхцөлийг бүрэн ашиглаж чадахгүй байна.

Долдугаар сараас нүүрсний экспортын хэмжээ өссөнгүй. Хоёр сарын өмнөх урсгалтай нь харьцуулбал бараг таг зогсов. Нүүрс урагшаа гаргахгүй, нүүрстэй машинууд нь хил дээр дугаарладаг л болов. Өдөртөө нүүрсний тээвэрлэлтийн 1500-1600 автомашин урд хөршийн хилээр нэвтэрч байсан бол энэ тоо хоёр дахин буурлаа. Үндэсний их баяр наадмын дараа Өвөр Монголын 70 жилийн ой баяртай холбоотойгоор Хятадын хилийн боомт 7 хоног амарч, нэвтрүүлэх цонхоо цөөлсөн, хил дээр автомашины урт дараалал үүсч эхэлсэн. Баяр наадмын дараагаас Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэрлэсэн автомашины дараалал 160 км-ээс буурсангүй. Өдөрт дунджаар 500-600 автомашин хилээр нэвтэрч байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард экспортод гаргасан нүүрсний хэмжээ зургадугаар сарынхтай харьцуулахад хоёр дахин буурчээ.

Нүүрс ачсан машинуудыг хилээр нэвтрүүлэхгүй, урт дараалал үүссэн байгаад анхаарал тавьж өгөхийг Ерөнхий сайд, салбарын сайд нь БНХАУ-ын Элчин сайдад хандаад өөрчлөлт гарсангүй.

Уг нь дотоодын шинжээчид Монгол Улс нүүрсний зах зээлийн таатай байдлыг ашиглан 2017 оны эцэст 40 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж тооцож байв. Цаашлаад Монгол Улс нүүрсний экспортоороо Австралийг ардаа орхих амбиц ч байсан юм. Гэвч энэ мөрөөдөл амьдрал дээр биелэх магадлал ахин багаслаа.

Одоо, ирэх аравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд БНХАУ-д Ургацын баярын өдрүүд нь таарч байгаа учраас хилийн боомтууд амарна. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа хамгийн багадаа долоо хоног саатах нь тодорхой болов. Өнөөдрийн байдлаар 150, 160 км-ийн урт дараалал үүссэн автомашины цуваа улам нэмэгдэнэ. Гашуунсухайт компаниас ч нүүрсний тээвэрлэлтийн цуваа энэ байдлаараа 20 хоног ч үргэлжилж, жолооч нар удаан хугацаагаар зогсч хүлээх магадлалтай байгааг сануулжээ. Хятадын тал Ургацын баяраараа дамжуулж сануулга өгөх зорилгоор хилийн боомтоо хааж, Монголын нүүрсэнд 7 хоногийн "хориг" тавьж магадгүй тухай шинжээчид бичиж байна.

Сонирхуулахад, Манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 55 хувиар өссөн. Нийт эрдсийн экспортын 48 хувийг буюу 1.5 тэрбум ам.долларыг нүүрснээс бүрдүүлсэн бөгөөд нийт нүүрснийхээ 99 хувийг БНХАУ-д гаргажээ. Хагас жилийн гүйцэтгэлээр Монгол Улс нүүрсний экспортоор Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдсэн байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-19 10:15:34


Нийт сэтгэгдэл: (16)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.249.82.147) 2017-09-20 10:31:33
    Нүүрс гаргасан гаргаагүй амьдрал үргэлжилсээр байна. та нарт ямар ч нөлөөгүй оджаргал гэсэн хэдхэн хүн л тэрбум $ той болно тэнэгүүд ээ.
    1. yana daa (202.55.191.130) 2017-09-20 13:32:33
      yadaad uruu tuldiim bish uu? on garaad tuluh ur angaigaad huleej baina.
    2. Ухаантаан (202.9.42.233) 2017-09-20 15:49:30
      Тэрийгээ ганцаараа идэж чадахгүй бусдад цалин болгож тараадагийг нь малууд нь бас мэднэ
  2. Garag (27.123.214.120) 2017-09-20 09:49:11
    Yag ynrndee nyyrsnii kheden $ oor gal aldchikhgyi amidarch bna shyy dee. Nyyrs zogsvol bid Priusendee khiikh benzingyi , stantsdaa tylekh nyyrsgyi bolno shyydee! Mongol khyn karmandaa 10 togrogtei bolokhoro l guilgachin baisnaa martchikhdag gemtei! Odoo ter dornod khyrtel 2000km zamii ni taviad nyyrsee zoo yarshig! Aguu biznesmen Jenko akh iin tolgoi sain l bodoo blgyi!
  3. Mongol yalsan (218.106.182.207) 2017-09-20 00:55:38
    haha jenco toigoo taarsan garuudad ingej l oilguulna shde
  4. Иргэн (27.123.214.123) 2017-09-19 20:14:03
    Төмөр замаа тавьж байж л жинхэнэ хөгжил ирнэ.Газрын байдал хүндрэл учруулахгүй,говь хээрийн тал газар.
  5. Зочин (202.179.25.156) 2017-09-19 16:28:25
    Хилийн боомтоос 100км орчим тохиромжтой газар хүртэл төмөр зам барьж, иж бүрэн ачиж буулгах анги байгуулаад уурхайгаас ирсэн машин талбайд пүүлээд буулгасан нүүрсийг ангилж ковш, конвейроор вагонд ачаад гаргавал хил гааль, замын түгжрэлийн асуудлыг бага боловч шийдвэрлэнэ. Гол нь ЗГ-ын түвшинд Хятадуудтай гэрээ, тохироогоо сайн хийж тогтвортой байдлаа хангах хэрэгтэй. Ингэвэл ядаж хятад эздэд төлдөг машины түрээс, дугуй, сэлбэг, шатахуунд гадагш урсдаг мөнгө, хэрэг зөрчил багасана. Цаашид ЭЗ сайжирвал уурхай хүртэл төмөр замаа тавиад, ачиж буулгах ангийг нүүрс угаах зориулалтаар өөрчлөн ашиглаж болох юм. ЭЗ, үр ашгийн нарийн тооцоо хийх шаардлагатай ч дарга нарын зарим бизнес хаагдах тул биелэгдэхгүй байх магадлал өндөр, ямартаа ч 160км түгжрээд түлш шатаагаад олон машин зогсч, өдөрт 1500 машины гаалийн бичиг хийж байснаас 1 цуваа вагон 1 бичгээр хил гарах нь хамаагүй шуурхай байх
  6. Рамандаа жаажигнацгаа (202.9.42.26) 2017-09-19 16:17:54
    Монгол ялна, ионгол яллаа гэж чанга хашигрсны гор ингэж нарав. Нуурсээр амь зууж бгаагаа мартчихаад том том баагаад байсан нехед булхи залгисан мэт дуугай бгаа нь гэмтэн гэлбэлзнэ гэдэг улгрийг ротлов
  7. Зочин (188.226.220.27) 2017-09-19 15:02:50
    Монголын нүүрсний экспорт дэлхийд хамгийн хоцрогдсон буюу авто замаар, тэгээд 160 км түгжрэлтэй гацаж байгаа нь хэний гавьяа вэ%? Баттулга гуай ичиж амьдраач ээ
  8. Зочин (103.212.116.81) 2017-09-19 14:14:32
    МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ХЯТАДЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧДЫН ХИЙЖ БУЙ САБОТАЖ !!!
  9. Зочин (203.91.115.37) 2017-09-19 12:39:01
    Муу амтай хулгайч вэ яасан. Наад магадлалаа өөр зүйлд ашигла!
  10. Зочин (202.9.42.97) 2017-09-19 12:25:04
    Баттулгын лай
  11. БАТ (5.136.130.103) 2017-09-19 11:11:29
    САЙНШАНД РУУ ТӨМӨР ЗАМАА ХУРДАН ТАВЬЖ ОРОСООР , ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМААР ДАЛАЙ РУУ НҮҮРСЭЭ АВААЧИЖ ДЭЛХИЙН ҮНЭЭР ЗАРВАЛ МОНГОЛ УЛС МАШ ТҮРГЭН БОСООД Л ИРНЭ
    1. Зочин (103.11.192.106) 2017-09-19 13:16:57
      tststs yaana da ene chukcha
    2. Zochin (27.123.214.117) 2017-09-19 21:00:02
      Za odoo nuguu battulga n sainshand li tumur zam tavina geed 720 sayaa usguud terbum 400saya dollar shamshigduulah bh daa
    3. тэр төмөр зам тэмбэржүржиг болсоон (202.55.191.130) 2017-09-20 13:36:12
      төмөр зам тавина гэж тархийг чинь угааж байгаад мөнгийг нь аваад идчихнэ. идсэн мөнгөөрөөхэдэн кино хийлгээд дахиад тархийг чинь угаана. тэр цагт чи ойлгоогүй л сууж байна.

Танд санал болгох