• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Якунин үнэн хэлж, үнэгүй “бяслаг” нь тарифын хөнгөлөлт, "хавханд" нь УБТЗ

Монгол Улсын үсрэнгүй хөгжилд хүрэх нэг найдвар нь стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэгтэй хэн бүхэн санал нэгддэг. Харин аль ч Засгийн газар улсдаа, ард түмэндээ ашигтайгаар эргэлтэд оруулах шийдвэр гаргаж чадсангүй. Ийм яриа гарснаас хойш 20 жил болов. Дахиад хэдэн жил болохыг хэн ч мэдэхгүй. Далайд гарцгүй орны хувьд манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагааны том гарц, газрын хэвлийд буй баялгаа үнэд хүргэх, гуравдагч зах зээлд зарах ганц боломж нь зам, тэр дундаа төмөр зам юм. Гэхдээ дан ганц замтай байх нь хангалтгүй, менежмент сайтай нь л хөгждөг, ашиг олдог.

Үүнийг оршилд дурдсаны учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганаас нэгэн том сэдэвтэй ирсэн нь Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэх шинэ маршрутын тухай байв. Манай Ерөнхийлөгчийг Восточный боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсад тус боомтоос газар өгье, та нар өөрсдийн терминалыг бий болгоод Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлд гарга гэх саналыг ОХУ-ын талаас албан ёсоор тавьжээ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнчлэн Алс Дорнодын хамгийн том боомтын нэг болох “Восточный” руу Тавантолгойн нүүрсээ зөөх нь уул уурхайн бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс хараат бусаар гуравдагч оронд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлж, тээврийн шинэ маршрут бий болгох давуу талтай нь маргаангүй үнэн. Гол нь энэ “үнэн”-ийг бид ямар үнээр олж авах гэж байна вэ, орос “ах нар”-ын энэхүү өгөөмөр зангийн хариуд Монгол Улс хэдий хэмжээний төлбөр төлөх вэ. Энэ л чухал.

Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч А.Гансүхийн хэвлэлд өгсөн ярилцлагаар бол уг асуудлыг энэ онд багтаан цаасанд буулган, гарын үсэг зурж баталгаажуулах юм байна. Үүнийг нь ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов баталж, Монгол, Орос 2017 онд Монголын нүүрсийг Оросын нутаг дэвсгэр дээгүүр Приморын хязгаар нутгийн “Восточный” усан боомт руу транзитаар тээвэрлэх тухай хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулж магадгүй тухай “ТАСС” агентлагт мэдээлсэн байна.

Хоёр тал хэвлэлд ийнхүү батлан илэрхийлснээр Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2017 онд багтаан гарын үсэг зурах болов. Хоёр тал гэрээний нөхцөлийг сая болсон чуулганы үеэр албан ёсоор тохирчээ. 1990 оноос хойш хоёр улсын удирдлагын төвшинд яригдаж ирсэн уг хэлэлцээрт Оросын тал яагаад гэнэт нааштай хандах болсон нь анхаарал татна. Оросын болон зарим олон улсын хэвлэлүүдэд энэ тухай “Монголын шинэ Ерөнхийлөгч нүүрсээ хамгийн хол зам туулж Оросын нутгаар тээвэрлэнэ гэж мэдэгдсэн нь оросуудын байр суурийг зөөллөж, татгалзаж байсан гэрээгээ байгуулахад хүргэлээ” гэсэн байгаа юм.

Хэрэв Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байхгүй бол нэг тонн нүүрсийг 117 ам.доллараар зөөнө. Ийм туршлага ч бий. “Энержи Ресурс” компани Оросын “Evraz” групптэй хамтран, РЖД-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг Оросоор дамжуулан Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах ложистик хэлэлцээг 2010-2011 онд ажил хэрэг болгохоор туршиж байжээ. Ингэхдээ Восточный боомтоор 100 мянган тонн баяжуулсан нүүрс тээвэрлэхэд, тээврийн зардал нь дангаараа нэг тонн тутамд 171 ам.доллар болж байсныг саяхан болсон “Coal Mongolia” чуулганы үеэр “ММС”-гийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн юм. Дээрх мөнгөн дүнд ачиж буулгах зэрэг бусад зардал ороогүй бөгөөд хэрэв олборлолтын зардал болон хил, гаалийн хураамж, татварын зардлыг нэмбэл Владивостокт хүрэх Тавантолгойн нүүрс багадаа 250 ам долларын өртөгтэй болох юм. Харин одоо Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх автозамын тээвэрлэлтийн зардал 14.5 ам.доллар, үүн дээр хил боомтын зардал, тээвэр, татвар, НӨАТ нэмэгдээд 27.4 ам.доллар байгаа юм. Зөвхөн тээвэрлэлтийн зардлын зөрүү ямар их байгаа нь үүнээс харагдаж байгаа.

ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколовын мэдэгдсэнээр Монгол Улс “Восточный” усан боомт руу сард 70 мянга гаруй тонн нүүрс нийлүүлэхээр тооцоолж байгаа ч одоохондоо яг хэдий хэр хэмжээний нүүрс нийлүүлэх нь Монголтой байгуулах хэлэлцээрээс хамаарах аж. Энэ тооцоогоор бодож үзвэл жилд 840 мянган нүүрс нийлүүлнэ. Гэвч Оросын хэвлэлүүдэд дурдаж байгаачлан Восточный боомтын хязгаарлагдмал байдлаас шалтгаалж, энэ тоо буурч магадгүй. Тэгээд ч Оросын тал өөрийн ачааг тээвэрлэж амжихгүй байхад бусдынхыг түрүүлж зөөж, тэнд өндөр үнээр борлуулна гэдэг юу л бол. Тээвэрлэлтийн зардал хямд байлаа ч манай нүүрс “Восточный” боомт дээр очоод Зүүн Азийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалж чадах уу гэдэг бас л нэг асуудал. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсаас 26.8 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон байгаа юм. Жилд 840 мянган тонн нүүрсийг “Восточный” боомт руу зөөх тээврийн зардал Хятадынхтай ижил байгаад ч түүнээс олох ашгийн зөрүү бас л хол давах биз ээ. 

ОХУ-тай энэхүү хэлэлцээрийг байгуулснаар чингэлэг ачааг тээвэрлэх нэг км-ийн зардлыг 50-60 хувь хөнгөлөхөөр тохиролцжээ. Хэлэлцээрт заасны дагуу 50-60 хувь хөнгөллөө гэхэд ОХУ-ын тээврийн дотоодын тарифаас хамаараад ойролцоогоор Восточный хүрэх тээврийн зардал 35-40 ам.доллар болох юм.

Хоёр улсад адил тэнцүү үйлчлэх ёстой энэ хэлэлцээрийн төслөөр зөвхөн нүүрсний тээвэрт 50-60 хувийн хөнгөлөлт, бусад ачаанд 15-20 хувь байхаар тусгажээ . ОХУ-ын хувьд манайх руу болон манай нутгаар дамжуулан нефть химийн бүтээгдэхүүн, мод модон материал, төмөр бэлдэц, хүнсний болон өргөн хэрэглээний бараа голчлон импортолдог. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт заасны дагуу хоёр тал ижил тариф мөрдсөнөөр энэ бүх ачаанд 15-20 хувийн хөнгөлөлт үйлчилнэ гэсэн үг. Манай Монгол Улсаас ОХУ руу төмөр замаар тээвэрлэгддэг ачаа гэж бараг үгүй. Хэрвээ хэт хол, ачаалал ихтэй зэргээс нь болоод Восточный боомт руу манайхан нүүрсээ зөөхгүй бол энэ хэлэлцээр ганц тал буюу ОХУ-д ашигтай, харин Монгол Улсад алдагдалтай байх магадлал харагдаж байна.

Түүнчлэн Монгол Улсын үе үеийн Засгийн газар УБТЗ-ын 1949 оны гэрээг өөрчлөх саналыг ОХУ-д байнга тавьж ирсэн. Хэрвээ нүүрс тээвэрлэх дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр болбол 1949 оны төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй байхаар заажээ . Энэ онд багтаан гарын үсэг зурах нүүрс тээвэрлэх хэлэлцээр 20-25 жил хүчин төгөлдөр үйлчилнэ. Ингэснээр бид УБТЗ-ын эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх талаар дахин 25 жил ам нээх эрхгүй болох бөгөөд энэ хугацаанд УБТЗ биднээс улам бүр холдож, Оросын давамгайлал үргэлжилсээр байх нь. Үүнийг 2034 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авч чадахгүйтэй адилтгаж болох юм.

ОХУ-ын “Коммерсанть” сонинд бичсэнээр монголчууд Восточный бус, харин Байгаль-Амурын төмөр замаар Ванино боомт хүргэх нь илүү тохиромжтой төдийгүй тус боомтын хүчин чадал ч хангалттай аж. Ванино боомтын мэдээллийг харахад Япон, Өмнөд Солонгосын хотуудтай эгч, дүүсээс гадна Хятад, Ази-Номхон далайн орнууд руу уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх гол томоохон гарц гэгддэг ч хүчин чадлаараа Восточный дараа ордог, үр ашгаараа ч түүний ард аж. Тус боомтоор жилд дунджаар 1.5-2 сая тонн нүүрс дамжин өнгөрдөг байна.

Монгол Улс нүүрсээ зарж хөгжих ёстой. Хэрвээ мөнгө олъё гэвэл эдийн засгийн ашиг чухал. Энэ утгаараа хэлэлцээрээр хөнгөлөлт эдэлсэн ч, ОХУ-ын Восточный боомт руу нүүрсээ зөөх нь Монгол Улсад ашиггүй харагдаж байна. “Коммерсанть” сонин нийтлэлдээ Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч асан В.И.Якунины 2013 онд хэлж байсан “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” гэдэг үг эш татжээ. Харин ч “тарифын хөнгөлөлт” гэдэг үнэгүй бяслаг үмхээд УБТЗ-аа оросуудын хавханд 25 жилээр оруулж байна .

Аливаа улсад мөнгөнөөс үнэтэй үндэсний, улсын эрх ашиг гэж буй . Энэ тухай Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай улс хоёр хөрштэйгөө худалдааны тэнцвэрийг хадгалах ёстой” хэмээн илэрхийлсэн. Энэ шалгуураар л, тэнцэрийг хадгалах зорилго дор л “нүүрсний тээврээ ОХУ-ын нутгаар явуулах гээд байна” гэж харж болох юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлдгээр геополитикийн эрх ашиг л байх. Бусдаар өөр ашиг үүнээс харагдахгүй байна.

Гэхдээ ОХУ-тай дээрх хэлэлцээрийг байгуулж, хөнгөлөлт авахаар болбол урд хөрш маань гар хумхин суухгүй нь мэдээж. Хятадтай хийх худалдааг бууруулж, үүнийгээ ОХУ-аар нөхөж хоёр хөрштэй хийх худалдааг тэнцвэржүүлэх Ерөнхийлөгчийн бодлого Бээжинг эмзэглүүлж буй. Үүнийгээ ч “Global Times”-д гаргасан нийтлэлээрээ илэрхийлсэн. Тиймээс Бээжингийн зүгээс ч мөн тарифын хөнгөлөлтийн талаар тохиролцох, ядаж л хил дээр бий болоод буй нүүрсний машины цуваа буурахыг үгүйсгэхгүй. Тиймээс нэг талаас ОХУ-тай хийх хэлэлцээр хоёр хөршөөсөө хоёулангаас нь тарифын хөнгөлөлт авах ашигтай боломж ч байж мэдэх юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-19 10:24:03


Нийт сэтгэгдэл: (37)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (59.153.114.211) 2017-09-26 20:26:43
    Монголчуудын өөрсдийн хийсэн сонголт одоо яая гэх вэ. өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд ямар нэмэртэй билээ
  2. Зочин (59.153.113.254) 2017-09-20 09:51:29
    Энэ бол цэвэр засгийн газхын ажил шүүдээ, ерөнхийлөгч ингэж гүйцэтгэх засаглалын ажилд саад болох хэрэггүй, ямар ч бизнесмен ийм хол газар өндөр үнээр нүүрсээ зөөхгүй , энэ бол улс төрийн шоу,
    1. Zaaasss (66.181.166.125) 2017-09-21 18:23:32
      Bygd l hiih zytgeh heregtei. Haa baina ter zasgiin gazar chin
  3. бат (183.177.98.226) 2017-09-20 08:48:16
    крантыг хоер талд онгойлгох гээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. тэгэхгүй бол хятад гэдийгээд монгол бөхийгөөд хэлсэн үнээр өгөөд байна
    1. Зочин (203.91.112.214) 2017-09-20 10:31:04
      Малаараа үхэж дуусна гэдэгт итгэлтэй байна
    2. Алтай (202.179.6.66) 2017-09-29 02:43:25
      Зөв 2 хаалга хэрэгтэй.Чухал сэжим,түлхэц байна.Засгийн газар нийцтэй ажиллаасай.
  4. Иргэн (103.229.120.221) 2017-09-20 08:40:58
    Ухаантай хун улс бол алдаа бага гаргадаг Алдаагаа хянадаг Ядаж буруу бодож гээд хулээхгуй байлаа гэхэд энэ тухай ярихгуй байвал сайн даа Яагаад ч ашиггуй Монгол шиг жижиг улс геополитика ярих нь утгагуй Харин боломжийг шуур байх ёстой Нуурсээ зар гэхдээ менежментээ сайжруул
  5. xujaa gichii (66.181.187.124) 2017-09-20 07:38:08
    Тээврийн өртгийг 62$ бхаар тохирсон. 2т нүүрсээ өртөг шингээж угааж, ангилж зөөнө. Хятадаар дамжаад Тяньжин хүржх боломжоо MCS яагаад аүиглаж чадхгүй бгаа юм. энэ гичии хятадуудын хяналтанд монголын нүүрсийг байлгах зорилтод үйлчилж бгаагаас өөр юу ч биш
  6. Нустай хамар (66.249.82.146) 2017-09-20 07:25:25
    Хаашаа явсан ч гарц алга. Хоёр хөрш бол нустай хамар, тайраад хячиж болохгүй.
  7. Зочин (59.153.87.173) 2017-09-20 05:57:02
    Женкод яг үнэндээ мафийн боссын арга барил байгаа болохоос боловсрол мэдлэг улс орныхоо ирээдүйг бодох чадвар хол дутагдаж байна. бүх хийж ярьж дуугарч байгаа нь хүмүүсээс коко авах гэсэн ганц зорилготой, нөгөө ганбаатараас илүү гарах юм үнэндээ алга. ийм попууд улс орныг улам унагана даа
    1. Зочин (66.181.190.197) 2017-09-20 08:16:00
    2. Зочин (103.26.193.113) 2017-09-20 15:19:39
      Чи хавь ойртойгоо үх
  8. Зочин (150.129.140.197) 2017-09-20 00:11:16
    Yl guitseldex onol. Zanga l yum daa. Battulgatai Battulgagui Zasag medeed shiidne. Xervee Xurelsux Erunxii said bolvol Battulgad ugchixuj magad shu. Mash bolgoomjtoi xandax xeregtei. Gansux Battulga nar MCS-iig dark baival ene ulsiig zarchij magad bn.
  9. f (202.9.40.169) 2017-09-19 23:52:30
    жэнко сда монголыг хөлдөө чирнэ, ирэх 1сард монгол улс дефолт ш*а*а*х үед жэнко сдаг дүүжлэмз
  10. Хаха (202.70.46.232) 2017-09-19 19:34:40
    Анхнаасаа ийм дэбийл амьтан ерөнхийлөгч болгохыг дэмжчихээд одоо хуцалдсан хүмүүс. Хохинээ хохино. Одоо ирэх 3 жилдээ мартаад дараагийн дуракаасаа 5 цаас унгаахаа бодоцгоо. Энд хэрэлдээд та хэд амжилт олсныг мэдэхгүй юм
  11. Зочин (103.212.119.122) 2017-09-19 19:32:36
    Ийм юм бичүүлчихээд жижүүрлээд бусдыг *****, оркоор нь дуудаад суух. Та нар өөрсдийнхөө нүүрсийг өөрсдийнхөө замаараа л зөөгөөч! Юунд үхчих гээд бга юм?! Ухаа худагийг буцаагаад өгсөн ч болно шүү малнуудаа!
  12. Зочин (172.56.20.194) 2017-09-19 18:21:26
    женко хэзээ ч монголд хэрэгтэй бас ашигтай юм хийхгүй,тэр бол хээрийн нохойтой нийлсэн хотны банхараас ч долоон дор новш.
  13. Зочин (110.174.142.47) 2017-09-19 18:00:26
    Жаахан юм бодож бич л дээ. 1 тонн нүүрсний зардал 117$ байвал зарах бүү хэл олдюборлоход ч ашиг олохгүй
  14. Зочин (66.249.82.148) 2017-09-19 16:45:41
    hyatduud utaandaa diildeed nuursniihee heregleeg bagasgaad unee buulgaad, manaihiig daramtlaad bid yah yostoi gej datamtluulaad suuh yostoi yu, duugui l harj bai, ymar ch hun ashiggui zuil ruu yvahgui ashigtai bh l bolno.
    1. Зочин (202.9.40.20) 2017-09-19 21:41:40
      erguu ork yu ch oilgohguu bj diugai bai. End koksjih nuurs yarij bna nalaa
    2. Зочин (59.153.113.254) 2017-09-20 09:54:08
      Юу бичиж байгаагаа ойлгож бна уу хха
  15. хил сэтлэх (103.11.193.202) 2017-09-19 16:29:53
    төмөр замын урт богинод биш. Зүгээр л Хятадууд хил сэтлэх газраа олон болгох зориготой юм. Өмнөговь нэг өдөр Хятадын нутаг болох вии. Баахан хятад жолооч нар ачаа ачаад
    1. Зочин (202.131.225.197) 2017-09-19 16:57:10
      iiim teneg setgedeg tenegudees bolood mgl iim yadyy bn da. yuuun hel setleh yariad bga durak ve
  16. Зочин (122.201.28.5) 2017-09-19 16:16:37
    Oros ehnertee tomosogoo bazuulsan Oros ah Putinii utsan huuheldei Jenco Battulgaa gej.
  17. Зочин (66.181.179.47) 2017-09-19 14:51:51
    20жилийн тарифын хөнгөлөлтөөс хэдийг олох,20 жилийн дараа 50 хувиа 51 болгоно гээд мөрөөдөөд байгаа улс хэдийн ашиг,алдагдал гарах талын тооцоогоо бичээч гэрээ хэлэлцээр яаж явах яаж шийдэгдэх төсөөлөлгүй байж сонингийн нийтлэлээс санаа авч мэдэмхийрлэгээ болиоч
    1. m a l (119.40.100.222) 2017-09-19 15:31:55
      orosd ashigtai manaid aldagdaltai garna geed heleed bgaa um bishuu m a l mini
  18. Зочин (202.21.106.148) 2017-09-19 14:09:19
    Төмөр зам гэж одоо ч гэсэн оросуудын байнгын хяналтан доор олигтой хөгждөггүй нэг газар бий дээ. 1990 онд оросууд ав гэж байхад манай хэдэн балай гарууд бид чадахгүй гээд аваагүй. Гэтэл хажууд нь МИАТ энэ хугацаанд яаж хөгжиж байна ? Оросууд байгаа газар хөгждөггүй юмаа
  19. Зочин (202.131.225.197) 2017-09-19 13:22:15
    Bid iim l erunhiilogch te bolson bn da
  20. Zochin (27.123.214.120) 2017-09-19 12:59:54
    Сэтгуулчийн бичсэнтэй санал нэг байна. Оноодор Монголын экспортод хонгололт узуулнэ гэж байгаа боловч энэ гэрээ байгуулагдвал ирэх 25 жилд Оросууд баталгаатай хонгололт эдэлнэ. Харин Монголчуудад хандаж Та нар томор замаа тавиад нуурсээ ачаад ир гэж хэлнэ. Бидэнд ур ашиггуй чиглэлд 1000 гаруй км т.з барих монго байхгуй. Ор тависаар арай гэж т.з-аа тавихад нуурсний унэ нам унасан, гэрээний хугацаа дуусч байх болно. Ийм зуйлийг олж харахгуй гэрээ байгуулна гэдэг бол Урвалт гэсэн уг шуу.
  21. Зочин (103.26.195.106) 2017-09-19 11:35:50
    Хамгийн гол тоогоо мартчихаж. Нүүрсээ оросын боомт дээр хэдий хэмжээгээр ямар үнээр зарах вэ? Урд хил дээр бид нар нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин бага өгдгөөс гадна, Женко гарснаас хойш Хятадууд нүүрсний хориг тавьчихсан байгаа. Хэрэв урд хил дээр өгдгөөс хамаагүй өндөр үнээр ихийг оросын боомт дээр зарж чадвал ашигтай байж магадгүй.
    1. anka (119.40.100.222) 2017-09-19 15:07:38
      ***** mini nuursnii une chin hen zarj hen awj bgaagaasaa bish chanaraasaa hamaardag um ork mini
    2. Зочин (202.72.242.5) 2017-09-19 17:32:29
      Монгол улсын далбаатай далайн хөлөгүүд байгаа далайгаар тээвэрлээд хүссэн газраа хүссэн үнээр борлуулах боломж юм шүү
    3. mongoliin dalbaatai hulug ongots gene uu (202.55.191.130) 2017-09-20 13:27:37
      ter chin nomer tudii zuil. chi hunii mashind nomeroo zuuchihvel minii mashin bolchihno gej bodoo yu. tegeed ter yesun shidiin mark zagvartai mashinaar nuursee zuulguh uu. chi zugeer l uneegee dalagnuul.
  22. Зочин (27.123.214.102) 2017-09-19 10:42:35
    Юун балай гэрээ хийчээд ирээ вэ?
  23. Зочин (66.181.186.94) 2017-09-19 10:05:15
    тарифын хөнгөлөлтөөс өмнө төмөр замын 1949 оны гэрээг өөрчилж УБТЗ-аа монголчууд өөрсдөө авах ёстой шүү. ядаж татвюараа авдаг болох ёстой
    1. Зочин (202.72.242.5) 2017-09-19 17:33:20
      Татварын хөнгөлөлт эдлүүлвэл Урд хөрш хятадруу минут болгон цуваа ар араасаа явна бидэнд ашигтай
    2. minut bolgond yavah achaa bhgui (202.55.191.130) 2017-09-20 13:29:00
      orosuud johon mod l gargana biz. uur yugaa gargahiin.

Танд санал болгох