• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Старт-ап бизнесийг дэмжих зээл болон оффис байрууд

Нэг үеэ бодвол гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг болж, Монголд гарааны бизнесийг хөгжүүлэх орчин нөхцөл сайжирсаар байна. Бид гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа болон шинэ санаагаа эхлүүлсэн ч хөрөнгө оруулалт, маркетинг нь асуудал болж буй, эсвэл бизнесээ хөгжүүлж, гадаад зах зээлд гаргахад дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа залуустаа зориулан зөвхөн гарааны бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хөтөлбөр, дундын оффисын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Танилц, зөвхөн старт-ап компаниудад олгодог зээл, тусламжийн хөтөлбөрүүд

Экспортыг дэмжих- 100,000 ам.долларын буцалтгүй тусламж

Экспортыг дэмжих энэхүү төсөл бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа бизнес эрхлэгчдэд олгодог санхүүгийн дэмжлэгийн хуримтлагдсан дээд хэмжээ 100,000 ам.доллар бөгөөд зөвхөн зөвшөөрөгдөх үйл ажиллагааны хүрээнд гарсан зардлын 50 хувийг нөхөн олгоно.

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

30.000.000 төгрөгийн сантай “Green Nation Challenge” төсөл

Дэлхийн банкны санхүүжилтээр явагдсан Green Nation Challenge төсөл гарааны бизнес эрхлэгчдийн дунд зохиогддог бөгөөд бусдыгаа тэргүүлсэн гурван багт 30.000.000 төгрөгийн тэтгэлэг олгодог байна.

Азийн сан бизнесийн эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл

Улаанбаатар хотын эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулах хувийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнесийн сургалт, судалгаа хийдэг, бизнесийн инкубацийн үйлчилгээ үзүүлдэг.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10 сая төгрөгийн төсөл

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих ,бизнесийн сургалт, судалгаа хийдэг. Гарааны бизнес эрхлэгчдэлд 10 сая төгрөг олгодог. Мөн тус төслийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, борлуулалтын болон үйлдвэрлэлийн ажлын байрын түрээсийн хөнгөлөлөлт олгодог байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

YBM Залуучуудын бизнесийг дэмжих төсөл

Өөрийн гэсэн бизнес санаатай, бизнес эрхлэх сонирхолтой, мөн бизнес эрхлэж байгаа 18-35 насны бүх залуус хамрагдах боломжтой юм. Залуучуудын бизнес эрхлэгчдийг дэмжих бизнес холболт хийх, бүлэг, хоршооны сургалт хийдэг. Ментор үйчилгээ үзүүлдэг.

Сарын 1500 долларын санхүүжилт олгодог Seed Accelerator

Seed Accelerator гэдэг нь тодорхой нөхцлийг хангасан стартапуудыг идэвхжүүлэх програмд хамруулан, багахан хэмжээний санхүүжилт олгохоос гадна, туршлагатай зөвлөхүүдийн өгсөн даалгаваруудын үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг өөртөө татах, улмаар хөрөнгө оруулалт авахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Startup Mongolia нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарааны бизнесээ эхэлж буй залуусд зориулсан үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Тодорхой шалгуурыг хангасан стартапуудад сар бүр 1500 долларын санхүүжилт олгодог байна.

Бизнес санаагаа хөгжүүлж, хөрөнгө оруулалтаа босгох боломж- Startup Train

5 жилийн турш Startup Mongolia ТББ-ын амжилттай хэрэгжүүлсээр ирсэн хөтөлбөрүүдийн хамгийн шинэ үйл ажиллагаа болох Startup Train юм. Энэхүү арга хэмжээнд 30-50 шинийг эрэлхийлэгч залуучуудыг хамруулж ОХУ, Монгол, БНХАУ-даар аялангаа ѳѳрсдийн бизнес санаагаа хѳгжүүлж хөрөнгө оруулалт босгох боломжтой арга хэмжээ юм. Энэхүү үйл ажиллагаанд олон улсын томоохонд тооцогдох хѳрѳнгѳ оруулагчид, зѳвлѳхүүдийн бүрэлдэхүүн дагалдан явдаг билээ. Компаниуд зөвхөн тухай орны хөрөнгө оруулагчидтай биш, тухай орны хөрөнгө оруулагчид, олон улсын хөрөнгө оруулагчид юу хүсэж байгаа, ирээдүйн бизнесийн чиглэл хаашаа чиглэж байгаа, хэрэв ирээдүйд экспорт хийх бол юун дээрээ анхаарах гэж мэт олон давуу талуудыг оролцогчдод олгодог байна.

Танилц, зөвхөн старт-апуудыг дэмждэг дундын оффисууд

Startup terminal-Хөрөнгө оруулалтын хөтөлбөр санал болгодог

Startup Terminal дундын оффис нь стартапуудад зориулан төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санал болгодог ажээ. Эднийх "Гарааны бизнесүүд хэрхэн IPO хийх вэ" зэрэг төрөл бүрийн сургалт, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.

Хаяг:Startup Terminal Их Монгол Комплексийн 3 давхарт

Workcentral Mongolia-Сингапурын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад туслалцаа үзүүлнэ

Workcentral нь дундын оффисын Startup Grind, Drink Entrepreneurs тэргүүтэй уламжлалт арга хэмжээнүүд, Design Thinking, Innovator. Education тэргүүтэй сургалтууд, мөн шинэ арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг байна. Энэ оффист байрлаж байгаа старт апуудаас гарч ирсэн гоё санаатай старт ап-ыг Сингапурын зах зээлд гаргадгаараа давуу талтай ажээ. 

Хаяг: Workcentral Mongolia 4-р дэлгүүрээс, ProOne оффисын 18 давхарт

Маркетингаа хөгжүүлмээр байгаа бол SMS

"Зөгий шиг бай" уриатай SMS дундын оффисыг Монголын Үндэсний Маркетийн холбоо эрхлэн ажиллуулдаг байна. Тус оффисоо түрээслүүлэхээс гадна маркетингийн олон сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Хаяг: SMS - Startup Marketing Space Драмын Театрын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт

Сlub Coworking- Хямд үнэтэй түрээсийг санал болгодог

Club Coworking бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис аж. Тус оффис түрээсийн үнийн хувьд харьцангуй хөнгөлөлттэй бөгөөд дөрвөн төрлийн багцаас сонгох боломжийг олгодог байна.Түрээсийн үнийн багцад компьютер, интернет, кофе гээд бүгд багтдаг байна. Мөн олон нийтэд зориулсан эвент арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.

Хаяг: Club Coworking Blue Sky-ийн урд, ICC Tower-ийн 13 давхарт

Бүтээлч салбарын бүхий л стартапуудад зориулсан Creative club 

Creative Club нь бүтээлч салбарын бүх л хүмүүст зориулж төрөлжүүлсэн дундын оффис аж. Энд дизайнер, видео бүтээгч, гэрэл зурагчин, дуучин, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, продюсерууд ажиллавал телевиз, дуу бичлэгийн студи, хэвлэх үйлдвэр зэрэг ашиглаж болох нөөц боломжуудыг олгожээ.

Хаяг: Creative Club 19-р хороолол, Петровис ШТС-ын зүүн талд, Гэрэл+ Медиа Группийн байр

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-18 16:44:06


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох