• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны есдүгээр сарйн 15-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдаж бодлогын хүүг хоёр функтээр бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасан билээ.

Инфляци энэ онд зорилтот төвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага, зорилтод төвшнөөс давж гарахааргүй байна гэж Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл үзсэн байна. Мөн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг тавдугаар сард гаргаснаар валютын дотогшлох урсгал нэмэгдэж, нөгөө талд гадаад худалдаа сайжирч байгаа нь төлбөрийн тэнцэл эерэг үзүүлэлттэй гарч байгаа билээ. 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай

Мөрдөх огноо: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.4 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна.

Гадаад эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлтүүд гарч, экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлж байна. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, эдийн засагт ийнхүү нааштай хандлага гарч байгаа ч цаашдын төлөв нь экспортын үнэ, хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

Мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-15 15:57:45


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох