• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ирландын гольфчид Монголыг тойрон аялж, дэлхийд шинэ рекорд тогтооно

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

Хойд Ирландын гольфчин Адам Ролстон Монгол Улсыг хөндлөн туулж 2000 км зайд цохин дэлхийн дээд рекордыг эвдэх төлөвлөгөөтэйгөөр ирсэн.

Өдгөө 28 настай Адам Ролстон өөрийн хамтрагч болох 43 настай Рон Рютландтай хамт ирсэн бөгөөд зургадугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хамгийн баруун цэг төдийгүй хамгийн өндөр цэг болох цас мөстэй хүйтний оргилоос эхэлсэн тэдний аялал говь цөлийн халуунаар үргэлжилж, дэлхийн дээд амжилтыг эвдэх оролдлогоо үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Лхагва гаригт тэд аялалын 77 дахь өдрөө дуусгасан бөгөөд энэ хугацаанд нийт 19723 удаа цохисон байна. Тэд нийт 1930 км замыг туулсан ба одоо ердөө 70 км үлджээ.

“Одоогийн энэ нөхцөл байдалд байгаадаа би үнэхээр итгэж чадахгүй байна. 80 гаруй өдөр бид Монгол Улсыг хөндлөн туулж, говь цөл, уул толгод, хээр талыг гүйцээж байгаа энэхүү аялал дуусахад тун ойрхон байна” гэж Адам хэлэв.

Тэд урт замын аялалаа эхлүүлсэн Хүйтний оргилд таван цаг тэмээгээр явж хүрэхэд маш их цастайн дээр итгэхийн аргагүй чийг угтжээ. Энэ үед Адам сэтгэлээ бэлтгэж эхэлсэн бөгөөд “олон хүмүүст энэ зүйлийг хийнэ” гэсэн амлалт өгснөө санан өөрийгөө хатуужуулахыг хичээж байсан ч хэрхэн хийж дуусгахаа мэдэхгүй байсан гэдгээ хуваалцжээ.

Адамын хамтрагч Роны хувьд Монголд түүний сэтгэлийг татсан зүйл бол монголчуудын дундрашгүй өгөөмөр сэтгэл бөгөөд хоол хүнс, ус, хоноглох байр зэргээр тэднийг хангаж байсанд талархаж байна.

19 мянга гаруй цохилт хийхийн тулд өдөрт 200 гаруй удаа цохисон Адамын хүзүүний булчин унтах үед татах болжээ. Рон ч мөн өнгөрөн жил хийлгэсэн мэс ажилбарын шарх бага зэрэг сэдэрсэн байна.

Тэд төлөвлөснөөр есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод ирж, “Маунт Богд” гольфын академид аяллаа өндөрлүүлэх ажээ.

Эх сурвалж: Belfast Telegraph

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-15 14:14:28


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (107.77.87.46) 2017-09-15 20:28:15
    Saihan ayaljee goyo surtalchilgaa bolj .

Танд санал болгох