• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Өмнөд Солонгост ажиллах нээлттэй ажлын байрууд зарлагджээ

Манай улсын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд Солонгос улсаас захиалга авч ажиллах боломжтой боллоо. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгөөр IT чиглэлээр ажлын байрны сонгон шалгаруулалт явагдана. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас өглөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг юм байна. Төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг аж.

Энэхүү төслийн хүрээнд энэ сарын 7-нд ажлын байрны нээлттэй өдөрлөгөөс гадна солонгосын IT-ийн томоохон компаниудын төлөөлөл "WHOIS Holdings Co", Ипал зэрэг компаниудын захирлууд манай улсын залуучуудад зориулан дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлага болон, Солонгосын мэдээллийн технологийн салбарын компаниуд хэрхэн олон улсад амжилтанд хүрсэн талаар илтгэлийг тавих юм байна. Мөн энэ өдөр мэдээллийн технологийн мэргэжилтэн боловсон хүчнийг сонгон шалгаруулах болох юм.

Сонгон шалгаруулалтад хэрхэн хамрагдах вэ

Сонгон шалгаруулалтад хэн ч оролцож болох бөгөөд https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ хаягаар анкетаа бүртгүүлж, 70122999, 89017101 лавлаж болно. Харин сонгон шалгаруулалтад оролцох залуучууд дээрх хаягаар анкетаа өгнө. Үүний дараа цахим анкетаар шалгарсан залуучууд анхан шатны ярилцлга болон гүнзгий шатны ярилцлагад орох эрхтэй болно. Энэ удаагийн сонгон шалгаруулалт тэнцсэн залуучуудыг гурван сарын хугацаатайгаар Солонгосын IT-ийн компанид дадлагажих ажилтнаар явуулж, өрсөлдөх чадвартай залуучууд болгож бэлтгэх юм байна.

Энэ талаар Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна. Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсэж байна” гэж ярилаа. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-04 14:15:42


Нийт сэтгэгдэл: (19)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (223.38.60.207) 2017-09-28 19:55:17
    Ymar mergejiltei baih yostoi ve ymar hun ochivol boloh ym hamaagui ochisn bolgon boloh ymuu arai delgerengui medeelel Ravi boloh uu
  2. Зочин (112.72.11.119) 2017-09-18 10:00:23
    Yaj bvrtgvvleh we
  3. Zochin (119.40.97.88) 2017-09-08 08:33:29
    3 sar bolood ireed eh orondoo ajillana gej bn shd
  4. Bi (110.70.51.92) 2017-09-07 18:26:48
    Mgl d hun uldehnu erunhiilegchn garaad ybuulj gej here hiij ybhin orood eh orldoo iim salbart ajiluulii tiim ajiln bair bol bologui geel bid bugd harimasr bnsht
  5. Зочин (122.201.22.67) 2017-09-07 09:49:20
    Зэвсгийн үйлдвэрт шинэ ажлын байр гарч байгаа биз.
  6. Зочин (202.21.124.199) 2017-09-06 15:53:01
    хариу өгөхгүй юм бол сэтгэгдэл гэж үүсгэсэний хэрэг юу байна. Уншсан хүмүүс нь өөрсдөө дотор сэтгэлдээ сэтгэгдэл үлдээгээд л байж байна биз дээ хахха
  7. Зочин (66.181.181.54) 2017-09-05 13:04:15
    yaj hamragdah vee huugee hamruulah gesiin 93199111
  8. Зочин (203.91.116.46) 2017-09-05 10:00:07
    nas zaagaagyy bugded neelttel 70122999
  9. Zochin (202.9.42.65) 2017-09-05 09:46:07
    Наад сайтууд чинь мэдээ л тавьнуу гэхээс яалаа гэж асуултанд чинь хариулах юм бээ. Илчин нтр ч юмуу мэдэх боломжтой газруудаар нь гүйгээд сураглаад өөрсдөө яваач
  10. Songon shalgaruulatad yaj hamragdah ve (119.40.97.88) 2017-09-05 08:16:54
  11. Зочин (202.9.41.184) 2017-09-05 07:17:22
    nasnii zaalt bnu
  12. Зочин (202.179.27.203) 2017-09-04 22:18:31
    Nas zaasan uu yaj hamragdah we 80161660
  13. Зочин (27.123.214.106) 2017-09-04 21:42:42
    ochool ucheechdee buun asuult ingeheer yaaj ajiltai boldiin kkk
  14. otgontuya (112.72.11.111) 2017-09-04 21:39:15
    burtguulii yaaj burtgeed bna
  15. Зочин (27.123.214.120) 2017-09-04 19:06:35
    Uuchlaarai yaj hamragdah we
  16. Chinchuluun (150.129.142.139) 2017-09-04 18:58:43
    Yaj hamragdah yum bol surgaltand ni
  17. Zoloo (202.180.218.139) 2017-09-04 18:14:52
    Yaj hamaragdah ve
  18. Dolgorsvren (202.70.46.222) 2017-09-04 16:49:08
    Bolomjin yuma nas zaasan uu
    1. badarch (112.72.11.124) 2017-09-04 21:35:29
      Nas zaahyy

Танд санал болгох