• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

“Land Cruiser 300” маркийн автомашиныг зах зээлд танилцуулна

Японы Toyoto компани дэлхий дахинд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн “Land Cruiser” цувралын ээлжит буухиа болгож “Land Cruiser 300” маркийн автомашинаа тун удахгүй худалдаанд гаргахаар болжээ.

Бүрэн шинэчлэгдсэн цоо шинэ “Land Cruiser 300” загвараа энэ оны есдүгээр сарын 12-нд Германд болох “Франкфурт Мотор Шоу” үзэсгэлэн дээр танилцуулах болсон байна.

2017 онд "Land Cruiser 200" цувралын 10 жилийн ой тохиосон бөгөөд чиг хандлага, өндөр технологийн төхөөрөмжтэй эсэхээс үл хамааран өндөр борлуулалттай автомашинаар нэрлэгддэг.

Харин энэ удаа Toyoto компанийн танилцуулах шинэ загвар нь түлшний зарцуулалтаараа эдийн засгийн хэмнэлт бүхий үйлдвэрлэхээр төлөвлөж буй нь “Land Cruiser 300”-ын хувьд хамгийн онцлох шинэчлэл байх болно гэж шинжээчид үзэж байна.

“Land Cruiser 300” нь харагдах байдал, загварын хувьд “LX570”-тай төстэй байх бөгөөд 4760 мм урт, 1885 мм өргөн, 1835 мм өндөр, тэнхлэг хоорондын зай 2790 мм байх аж.

Түүнчлэн, илүү үнэтэй хийгээд чанартай материалыг ашиглаж, зорчигчдод зориулсан нэмэлт мульти медиа системийг суулгах чадамжтай байх юм. Мотор нь 5.7 литрийн  багтаамжтай бөгөөд энэ нь 381 морины хүчин чадалтай тэнцэх хэмжээ юм байна. 

Мотор тус бүр бүх дугуйн хөтлөгч системтэй, зургаан шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулан ажиллуулна. Дизель хөдөлгүүрийн түлшний зарцуулалт дунджаар 11.8 литр байх юм.

Урьдчилсан тооцоогоор шинэчилсэн загварын өртөг 80 мянган ам.доллар гэж үзэж байна.

Эх сурвалж: car-moby.jp

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-03 10:28:50


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (202.179.8.210) 2017-09-27 11:40:51
    Za za tegvel 300 garahiig huleehees
  2. Эрчим (202.9.40.117) 2017-09-04 23:33:08
    Европд танилцуулга нь гарсан юм биш үү
  3. Зочин (122.201.24.237) 2017-09-04 08:57:18
    Hudlaa, garahgue. Zugeer l concept garj magadgui
    1. Монгол (139.5.216.247) 2017-09-07 13:53:54
      10жил болгон шинчилж байгаа нь үнэн.чи саяхан сүүлийн үеийн гээд байгаа 200 авчихсан юм уу хөө
  4. C.Eku (202.179.31.119) 2017-09-03 18:17:06
    урсдаг лед гэрэл, дундын дэлгэц нь нэлээд том андройд системтэй юм шиг байсан
  5. Б.Батболд (103.229.123.95) 2017-09-03 13:34:23
    Шатахуун зарцуулалт нь л мэдэгдэхүйц багасч байвал байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, дундач орлоготой хүн унаад явахаар машин өнөөдөр маш их хэрэгтэй байна шүү! байна даа!
    1. Зочин (202.70.46.220) 2017-09-03 16:53:36
      baterigaar ajildag mshin ch baigaltai hortoi
  6. Зочин (66.181.182.33) 2017-09-03 12:17:38
    Одоо цаг нь болсон гэхдээ, тоиота үүнийг үгүйсгээд байгаа. Яг танлцуулахдаа л үнэнээ зарлах биз. Саяхан осакад болсон үзэсгэлэн дээр 300 гэж зарлаагүй ч одоогийн 16 оны загвараас багагүй өөрчлөлтэй машиныг 300 болов уу гэж бодож байна. Интерьер нилээд өөрчлөгдсөн гадна талдаа шинэ дизайны хормойтой болжээ. Мотор нь 5,7 литр

Танд санал болгох