• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Танилц, англи хэлний үнэ төлбөргүй ярианы клубууд

Хичээлийн шинэ жил эхэллээ. Оюутан, залуустаа зориулан хичээл, сургуулийнхаа хажуугаар англи хэлний мэдлэгээ сайжруулан өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ тэлэх боломжтой үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубуудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

FREE SPEAKING CLUB

Англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэх сонирхолтой, IELTS-ийн оноо авахыг зорьж байгаа болон удахгүй IELTS-ийн шалгалтаа өгөх гэж байгаа залууст нээлттэй бөгөөд англи, монгол багш хослон орж, удирдан чиглүүлнэ.
Хаяг: Баруун дөрвөн зам MAXMALL худалдааны төвийн чанх урл одод Центрийн 6 давхарт 601 тоот 

Хэзээ: Бямба гараг бүрийн 15 цагаас 

Хүүхдийн англи хэлний ярианы клуб 

6-14 насны хүүхдүүд зориулсан зугаатай ба харилцан ярианы тоглоомуудаар англи хэлний яриа сайжруулах клуб. 
Хэрвээ та хүүхдийнхээ англи хэлний ярианы чадварыг сайжруулахыг зорьж байгаа бол тус клубыг зорьж болох нь ээ. 

Хаана: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд EDU CAMPUS төвийн 5 давхарт

Хэзээ: 2017 оны есдүгээр сарын 2.11 цагаас 12 цаг хүртэл   

English Speaking Club of EARC

Зөвхөн англи хэлний мэдлэг сайжруулах гэдгээс гадна шинэ найз нөхөдтэй болж, олон төрлийн тоглоом тоглож өдрийг хөгжилтэй өнгөрөөх явцдаа өөрийгөө илэрхийлэх, ярих чадвараа сайжруулж, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэн, хэлний туршлага болоод шинэ санаануудаа бусадтай хуваалцах боломжийг олгодог  EARC клуб. 

Хэзээ: Долоо хоног бүрийн даваа, баасан гаригт 17.00 цагаас 

Хаана: 64-р хүнсний дэлгүүрээс урагшаа Багшийн дээд явах замд МКМ 24-р байрны 1 давхарт байгаа. Утас: 319016

Collective Intelligence English Club

Хагас сайн өдөр бүр 17.00-19.00 цагт англи хэлний ярианы клубын уулзалт болдог. 

Хаана: СБД-ийн 5 хорооны Иргэний танхим. Өгөөжийн замын эсрэг талын 39-р байрны урд талд 4 ба 6-р байрны дунд хорооны байр байгаа. Баруун талаасаа Иргэний танхим руу ордог хаалга. 

 "Boundless Education" Speaking Club

“Хэлийг хэрэглээ болгоё” зорилготой хүн бүрт нээлттэй ярианы клуб. 

Хаана: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Computer Land-н урд талд Canon төв 6 давхар 604 тоот

Хэзээ: 2017 оны есдүгээр сарын 2-ны 11 цагт

Фэйсбүүк хуудас: ЭНД дарж орно уу

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-01 08:42:01


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Hereglegch (103.57.93.166) 2017-09-06 20:24:56
    Nomiin San deerh American Corner -iig martsan bololtoi
  2. haku (103.242.47.178) 2017-09-05 16:43:03
    uneheer heregtei medeelel bn bayarllalaa
  3. Tushig (59.153.112.72) 2017-09-04 23:07:58
    Хүүхдүүдийн Ярианы Клуб болдог газрын Page энэ байна шүү www.facebook.com/storyhub.mongolia
  4. эрдэнэцэцэг (27.123.214.114) 2017-09-01 22:59:51
    Сайн бна у энэ сургалтанд 9настай хүүхэд явуулах гэсэн маа ангил хэлний ямарч анхан шатний мэдлэг байхгүй болхуу хариу
  5. naraa (66.181.160.12) 2017-09-01 22:49:19
    Vneheer heregtei ym bna

Танд санал болгох