• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш нутгийн зүүн хагаст бороо, уулаараа хур тунадас, 24-26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23,24-нд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Улаанбаатар хотод өнөөдөр Өдөртөө 13 градус дулаан байна. Үүлшиж бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрэхээр байна.

5 хоногийн урдьчилсан мэдээ /Улаанбаатар/

Лхагва- шөнөдөө 6 градус, өдөртөө 13 градус бага зэргийн бороотой.

Пурэв- шөнөдөө 6 градус, өдөртөө 15 градус бороо шивэрнэ.

Баасан- шөнөдөө 5 градус, өдөртөө 19 градус багавтар үүлтэй

Бямба- шөнөдөө 5 градус, өдөртөө 21 градус үүлших төлөвтэй байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-22 13:34:00


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох