• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Авто цогцолборт худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1 хүртэл үнэгүй зогсооно

Улаанбаатар хотын эргэн тойрон дахь техникийн захуудыг нэг дор нэгтгэх зорилготой “Авто худалдааны цогцолбор” өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ. Уг цогцолбор нь 22-н товчооны урдхан талд байрлаж байна. Худалдааны цогцолбор нээгдэж байгаатай холбоотойгоор нийслэл дэх авто худалдааны захуудыг хаах шаардлагыг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн байгаа аж. Ес болон аравдугаар сард авто захуудыг бүрэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдах юм байна.

Авом худалдааны цогцолбор нийтдээ 6200 гаруй авто машины зогсоолтэй бөгөөд нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр худалдаалж байна. Одоогоор 1200 гаруй зогсоол зарагджээ. Худалдан авах сонирхолгүй иргэдэд урт хугацаагаар түрээслүүлэх юм байна. Түүнчлэн, авто худалдааны цогцолбор авто машины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1 хүртэл өөрийн хүссэн зогсоолдоо үнэгүй зогсох боломжийг олгож байгаа аж.

Мөн Авто тээврийн үндэсний төв, цирк, Хөвсгөл трейдэд байрлах импортын машины бүртгэлийг уг цогцолборт нүүлгэн шилжүүлжээ. Тиймээс иргэд шинэ машин худалдаж авах гэж байгаа бол зөвхөн авто худалдааны цогцолборт очих юм байна.

Нийслэлээс тус бүтээн байгуулалтад зориулж нийт 25 тэрбумыг төсөвлөжээ. Одоогийн хийгдсэн бүтээн байгуулалтанд 13 тэрбум төгрөг болсон байна. Харин иргэдийн худалдан авсан гэх 1200 гаруй зогсоолын үнэ нийтдээ зургаан тэрбум төгрөг болжээ.. Авто цогцолбор нь нийт 130 га газартай бөгөөд одоогийн байдлаар 25 га газарт нь байгууламж баригдсан юм. Үлдсэн газарт нь авто машинтай холбоотой дром, оношилгооны төв, машины үзэсгэлэнгийн талбай бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

Авто худалдааны цогцолбороос хийсэн зургийн цомог

Авто худалдааны цогцолборын Маркетинг, борлуулалтын албаны дарга Т.Дүүрэн “Өнгөрсөн жил энэхүү бүтээн байгуулалт санхүүжилттэй холбоотойгоор түр зогсож завсарлага аваад байсан ч энэ жилээс эхлэн авто машины цогц үйлчилгээг иргэдэд хүргэхээр боллоо. Одоогоор машины худалдаачдад боломжийн санал тавьж уг цогцолбортоо төвлөрүүлэхийг зорьж ажиллаж байгаа” гэв.

Иргэд авто цогцолборт цайны газар, даатгал, банк, дугаарын худалдаа үйлдвэр, авто угаалга, бие засах газар, дэлгүүр зэрэг бүхий л үйлчилгээг авах боломжтой.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-22 12:28:14


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.40.49) 2017-08-22 15:08:13
    нэг цэгээс бүх үйлчилгээг авна үнэхээр зөв шийдвэр байсан. их ч удлаа даа одоо хурдан нүүлгэх хэрэгтэй
  2. Зочин (45.117.32.6) 2017-08-22 13:29:10
    Аль эрт ингэж шийдэх байсан юм
  3. Зочин (27.123.214.125) 2017-08-22 13:10:02
    Unen uu unen bol saihan l bna buh ymaa hotiin tuvduu zardag uls manaihaas uur bdag ym uu odoo uursduu ch tuv ruugee orj chadahgui zuun ergehgui geed erguuteed yavaad bga biz dee amjilt

Танд санал болгох