• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүлжээ. “Намрын налгар өдрүүд эхлэхтэй зэрэгцэн Монгол улсад маань шийдвэрлэх ёстой олон чухал ажлууд хүлээгдэж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүсэлтдээ дараах дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүнд,

Нэг. Улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах,
Хоёр. Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах,
Гурав. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах,
Дөрөв. Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих төвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн миний бие энэ асуудлыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах,

УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой болдог билээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-22 11:25:11


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (203.91.115.38) 2017-08-22 13:54:05
    xaxax uuruu shiidexgyi ni todorxoi yum chin medeejiin zuv zuv yum yarij onoo avax ni chuxal shde
  2. Зочин (45.117.32.2) 2017-08-22 11:56:57
    Попууд маань попрох ч яах вэ, ингэж байж э/з-аа элгээр нь хэвтүүлэв дээ

Танд санал болгох