• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​АНУ-ын Ерөнхийлөгч Афганистан руу нэмэлт цэргийн хүч илгээхээр боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Афганистанд баримтлах бодлогын шийдвэр бүх нийтийн анхаарлын төвд байсан. Харин олон талын эргэлзээг тайлж тэрээр өнөөдөр мэдэгдэл гаргаж, Афганистан дахь цэргийн тоог нэмэгдүүлэх болсон талаар шийдвэрээ танилцууллаа.

Сүүлийн өдрүүдэд Афганистан дахь байдал улам хурцдаж тус улсад суугаа Америкийн цэргийн Командлагч, Генерал Жон Николсон төвөөс Афганистан руу нэмэлт цэргийн хүч илгээхийг хүссэн. Америкийн эрх мэдэл бүхий улстөрчид цэрэг илгээхийг зөв гэж үзэж байсан юм. Гэвч эцсийн шийдвэрийн АНУ-ын Ерөнхийлөгч ийнхүү гаргав.

Одоогоор хэдэн цэрэг илгээхээ Трамп мэдэгдээгүй ч Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис 4000 цэрэг илгээхээр төлөвлөөд байгаа бөгөөд Афганистанд одоогоор 8400 америк цэрэг болон НАТО-ийн 500 цэрэг энхийг сахиулж байгаа юм.

Афганистан руу нэмэлт цэргийн хүч илгээнэ гэж яригдсаны дараа Афганистаны төрийн эрхийг булаахаар зэхэж буй Талибан бүлэглэл Трамп руу захидал хүргүүлж, нэмэлт хүч илгээвэл Америк цэргүүд илүү олноор амиа алдах болно хэмээх анхааруулгыг Трампт өгч байв. Ийнхүү цэргээ илгээхээр болсон нь цаашдын нөхцөл байдлыг хэрхэн эргүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Афганистан дахь сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ

2017 оны зун Афганистанд болсон бас нэгэн цус урсгасан тулаанд хүмүүс хэдэн зуугаараа нас барсан. Амиа золиослогч бөмбөг тэслэгчид оршуулга болон банкуудад чиглэсэн байв. Зургадугаар сард асар том дэлбэрэлт Кабулын нийслэлд болж хамгийн багадаа 150 хүн амиа алджээ. НҮБ-ын мэдээлснээр зургаан сарын хугацаанд амиа алдсан энгийн иргэдийн тоо найман жилийн хугацаан дахь дээд хэмжээг тогтоосон байна.

Афганистаныг алан хядагчдаас чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлснээс хойш 15 гаруй жилийн дараа Талибанчууд ахин Афганистанд давамгайлах байр сууриа олж авч байна. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар нийт улсынхаа 63.4 хувийг хянаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Афганистан дахь Америкийн хорооны ирээдүйн төлөвлөгөөг хэрхэн шийдвэрлэх нь анхаарлын төвд байв. Тухайн үед шинжээчид, Трамп ямар ч шийдвэр гаргалаа гэсэн мөргөлдөөнд түргэн зогсох боломжгүй гэж байсан.

Тэд хэрхэн Афганистанд ирсэн бэ

АНУ чөлөөлөх үйл ажиллагааны нэг хэсэн болгон 2001 оны аравдугаар сарын 7-д Афганистанд анх удаа довтолсон.

Бушийн засаг захиргаа өмнө нь Талибаны Засгийн газар Аль-Каидагийн удирдагч Осама Бин Ладеныг өнгөрсөн сарын есдүгээр сарын 11-ний террорист халдлагад буруутгаж байсан юм.

Талибанчууд Бин Ладеныг шүүхэд өгөхийг санал болгосон хэдий ч Вашингтон тэдний саналаас татгалзаж, агаарын болон газрын довтолгоог эхлүүлсэн төдийгүй төд удалгүй АНУ-ын холбоотнууд нэгдсэн байдаг.

Энэ цагаас хойш дайны явц сунжирч, урт хугацааны дайн өнөөг хүртэл үргэлжилж байна.

Обама 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үеэр Талибанчууд дахин нэгдэж, тэр жилийнхэээ арванхоёрдугаар сар гэхэд АНУ-ын тагнуулын албаныхан эсэргүүцэгчид илэрхий хүчтэй болж байгааг анхааруулж эхэлсэн юм. Тэр үед АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Афганистаны талаар баримтлах шинэ стратегиа танилцуулж, Афганистан руу дахин 30 мянган цэргийг илгээх шийдвэр гаргасан бөгөөд 2011 оны долдугаар сараас АНУ тус улсаас цэргээ гаргаж эхэлнэ гэдгээ Обама хэлж байв. Нэмж 30 мянган цэрэг илгээснээр нийт цэргийн тоо 100 мянгад хүрсэн.

Одоогийн байдлаар Афганистанд 10 мянга хэтрэхгүй цөөн тооны АНУ-ын цэргүүд үлдсэн бөгөөд ихэвчлэн сургагч багшаар ажиллаж байгаа хэдий ч дайн төгсгөлөө үзэлгүй 16 дахь жилдээ үргэлжилж байна.

Харин Талибанчуудын хувьд 2002 оны эхээр АНУ-д жихадистуудыг албадан гаргаснаас хойш өнөөдөр тус улсад илүү их газар авсаар байгаа тухай “FDD’s Long War Journal”-ийн дөрөвдүгээр сарын дугаарт нийтлэгджээ.

АНУ-ын хүсэл юу вэ

2001 онд эхэлсэн мөргөлдөөнөөс хойш Афганистан дахь дайны үед АНУ 800 тэрбум гаруй доллар зарцуулсан байна. Ахмад дайчдын тэтгэвэр зэргийг нэмвэл энэ нэг триллион доллар давна. Энэхүү санхүүгийн нөхцөл байдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ мөн дурдсан.

Афганистанд 2200 гаруй цэргүүд, түүнчлэн олон мянган холбоотнууд амиа алдсан. Мөн мөргөлдөөний үед олон арван мянган афганистаны энгийн иргэд, цэргүүд нас баржээ.

Гэсэн хэдий ч дуусашгүй энэ дайныг орхихыг АНУ хүсэхгүй байгаа шалтгаан нь 2001 оны есдүгээр сарын нэгэн шиг халдлагад дахин өртөхгүй байхыг хүсч, аливаа террорист халдлагаас зайлсхийж буй юм.

Тиймээс тэд тус газар нутагт эрх мэдлийг тогтоохыг хүсч, өөрийн хяналтандаа байлгах зорилгыг тавьж гэдгээ илэрхийлсэн байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-22 11:11:15


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Irgen (146.198.197.75) 2017-08-23 01:58:35
    Orost ch diilddeggui, Amerikt ch diilddeggui yostoi doloon goltoi yum aa.

Танд санал болгох