• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Хиймэл оюун ухааныг цэрэг армид ашиглах явдлыг хориглохыг уриаллаа

               -Дайны гурав дахь хувьсалыг авчрах “АЛУУРЧИН РОБОТ”-оос сэрэмжлүүлж байна-

Алуурчин роботуудыг хөгжүүлэхээс сэргийлэхийн тулд роботын салбарт тэргүүлэх 100 гаруй мэргэжилтнүүд НҮБ-ыг арга хэмжээ авахыг уриалж захидал илгээжээ.

Энэхүү уриалгыг илгээгч хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч удирдагчдын тодор “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, тэрбумтан Элон Масктай хамтран технологийн тэргүүлэгчид болох “Google”-ийн “DeepMind”-ийг үүсгэн байгуулагч Мустафа Сулейман нарын хүмүүс багтаж байгаа бөгөөд тэд “дайны гурав дахь хувьсал” болохуйц аюулыг анхааруулж байна.

Захидалд бичихдээ, “үхлийн автономит систем”-ийн технологи бол өөрсдийн болгоомжгүй буруугаас үүдэлтэй аливаа гай зовлон эхлэхийн билэгдэл болсон “Пандорагийн хайрцаг” гэсэн үг бөгөөд цаг хугацааны мөн чанар юм гэжээ.

Эсэргүүцлээ илэрхийлж буй 116 мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг цэрэг армийн шинжтэйгээр ашиглах явдлыг хориглохыг уриалж байгаа аж.

"Хөгжүүлэлт нэгэн цагт бүрэн биелэлээ олох үед зэвсэгт мөргөлдөөн урьд байснаас ч их өрнөж, заримдаа хүмүүсийн ойлгож чадахаас ч илүү өргөн цар хүрээг илүү хурдан хамарсан байх болно. Эдгээр нь цөмийн террорист үйл ажиллагааг явуулж, дарангуйлан эзэрхийлэгчид гэмгүй хүмүүсийн эсрэг ашиглах зэвсэг болох аюул ирнэ” гэж захидалд мөн өгүүлжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, “Ямар нэгэн арга хэмжээ авахыг бид удаан хүлээж тэсэхгүй. Пандорагийн хайрцгийг нээсэн үед хаахад хэцүү байх болно" гэв.

Шинжээчид НҮБ-ын уламжлалт зэвсгийн тухай конвенцын дагуу хориглогдсон зэвсгийн жагсаалтад "ёс суртахууны буруу хандлагатай" технологийг оруулах явдлыг хориглохыг уриалж байна. НҮБ-ын бүлэг автономит зэвсэглэлд анхаарлаа хандуулах асуудлаар өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн  ч уг уулзалтыг ирэх арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулсан байна.

"Алуурчин робот" технологийг хөгжүүлэх боломжийг хаах тухай хоригийг өмнө нь НҮБ-ын хороодоор хэлэлцүүлж байсан удаатай. 2015 онд 1000 гаруй шинжээч, эрдэмтэн судлаачид автономит зэвсэгт хүчний аюулын тухай анхааруулсан захидал бичиж байв. 2015 оны захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд эрдэмтэн Стивен Хокинг, “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Вознякаас гадна Элон Маск мөн багтаж байжээ.

'”Алуурчин робот” гэж юу вэ?

Алуурчин робот нь хүний оролцоогүйгээр зорилтот төвшинг сонгох, байлдаанд орох боломжтой бие даасан зэвсэг юм. Тэд одоогоор хараахан бэлэн болоогүй ч технологийн дэвшлийн нөлөөгөөр бодит байдалд ойрхон байна.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-21 17:54:43


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох