• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Н.Дашзэвэг: Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-тэй байхыг дэмжихгүй байна

Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулсан өнөөдрийн (2017.08.18) хэлэлцүүлэгт Батсүмбэр, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, иргэд зэрэг 227 хүн хамрагдсаны дотор хэлэлцүүлгийн хоёр, гурав дахь үе шатыг зохион байгуулах 47 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан болно.

Хэлэлцүүлгийг нээж Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэгт оролцогч төрийн албан хаагчид цаашид багийн түвшинд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгыг хийж, ард иргэдээсээ саналыг нь авах юм. Иймээс та бүхэн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэсэн бол Ардын Их Хурлын депутат, төр захиргааны ахмад ажилтан Н.Дашзэвэг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан “1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль 25 жил хэрэгжихдээ түүхэн үүргээ биелүүлсэн гэдэгт санал нэг байна. Мөн Үндсэн хуулийг баталсан депутатуудын тооцож чадаагүй зүйл заалтууд нийгмийн хөгжлийн явцад өөрчлөх шаардлага тулгарч байгаатай санал нийлж байна.

Үндсэн хууль тогтоогчдын нэг гишүүний хувьд дараахь саналуудыг тавьж байна. Тухайлбал, 2000 онд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт ард нийтээрээ хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдэгдсэн “дордуулсан долоон заалт”-ыг буцаан байранд нь оруулах зүйтэй, төрийн яамдын нэрийг бүгдийг нь хуулийн төсөлд заах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-тэй байхыг дэмжихгүй байна” гэлээ.

Төслийн танилцуулга хийсний дараа Төв аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр багийн иргэн Н.Дашзэвэг, “Дордуулсан долоон өөрчлөлт сайжрах уу. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох нь хэр оновчтой вэ” гэсэн бол Баянчандмань сумын Замт багийн иргэн А.Эрдэнэбилэг, “Үндсэн хуулинд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэр удаан хугацаанд дахин өөрчлөхгүй вэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид ноогдох газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хуулийн төсөлд тусгагдах уу?”, Жаргалант багийн Өгөөмөр багийн иргэн В.Сүхбат, “Үндсэн хуулийн төсөлд агентлагуудын тоог заах уу” зэрэг асуулт асууж хариулт авсан болно.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу сумын Засаг даргыг сумын иргэдээс сонгох, харин багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилохыг онцолж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой заалтууд 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс, бусад зохицуулалт нь 2020 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тус тус тусгасан болно.

Төсөл хэлэлцүүлэгч баг маргааш (2017.08.19) Төв аймгийн Зуунмод суманд үргэлжлүүлэн ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-20 10:10:59


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох