• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Чингис хааны булшийг хайх тухай "Universal" компанийн кинонд Дуэйн Жонсон ажиллана

Холливуудийн алдарт “Universal” кино компани ээлжит онц сонирхолтой, алдал явдалт кино бүтээх болсноо зарласан бөгөөд энэхүү сонирхолтой нь уран бүтээл нь  Чингис хааны булшийг хайж олох тухай өгүүлэх ажээ.

Киноны зохиолыг Эван Спилиотопоулос бичсэн бөгөөд тэрээр хамгийн сүүлд энэ жилийн ашиг орлогоороо хамгийн өндөр орлого  буюу 500 сая долларын ашиг олсон  “Beauty and the Beast” киноны зохиолыг бичсэн бөгөөд түүнээс гадна “The Huntsman”-ы зохиолыг мөн бичсэн юм.

Харин энэ кинонд алдарт жүжигчин Дуэйн Жонсон оролцож байгаа. Гэсэн хэдий ч тэрээр кинонд дүр бүтээх биш харин продюсерийн үүрэг гүйцэтгэн ажиллах аж.

Уг киног бүтээхийн тулд "ImageMovers"-ийн Жак Рапке болон Жаки Левин, "Seven Bucks" продакшны ерөнхийлөгч Хирам Гарсиа нар хамтарч ажиллахаар болсон байна. "Seven Bucks" продакшныг төлөөлж Дуэйн Жонсон, Данни Гарсиа болон "ImageMovers"-ийн нэрт найруулагч Роберт Земекис нар гүйцэтгэх продюсероор томилогджээ.

Эх сурвалж: http://www.tracking-board.com

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-20 09:48:26


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Би (202.9.42.69) 2017-08-20 13:51:20
    Импералистууд юу л хийх гээд байгаа юм бол доо
  2. Delhiin kinochiid daraagiin bai medeej Chingis haan shudee (59.153.114.52) 2017-08-20 10:06:51
    Zochin

Танд санал болгох