• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

"​Нокиа 8" шинэ загварын ухаалаг утсыг танилцууллаа

Бидний хуучны танил Нокиа брэнд эргэн ирэлт хийсээр байна. Тодруулбал, Нокиа компанийг худалдаж аваад байгаа Финландын HMD Global компани цоо шинэ “Нокиа 8” ухаалаг утсаа энэ Лхагва гаригт танилцууллаа.

Тус утасны хамгийн гол давуу тал нь хоёр талын камераараа нэгэн зэрэг өндөр чанарын бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд шууд дамжуулах боломж юм. Мөн өндөр чанарын дуу бичлэг нь олон хэрэглэгчдийг татаж чадна хэмээн зохион бүтээгчид үзэж байна.

Шинээр гарч буй андроид төрлийн ухаалаг утаснуудаас үнийн хувьд харьцангуй хямд буюу, ойролцоогоор 700 ам.доллар байгаа нь давуу тал болж байгаа боловч ирэх сараас олон нийтэд танилцуулагдаж эхлэх Apple компаний Iphone загварын утасны 10 жилийн ойд зориулагдан гарах шинэ загварын ухаалаг утас болон Samsung компаний Galaxy Note 8 ухаалаг утаснууд тэдний шинэ бүтээгдэхүүний борлуулалтад дарамт үзүүлэх төлөвтэй байна..

Энэ жилийн таддугаар сард шинэчлэн сайжруулсан “Нокиа 3310” загварын утсаа танилцуулснаар олон нийтийн анхаарлыг эргэн татаад байгаа Нокиа брэнд ийнхүү түүхэн дэх хамгийн сайн үзүүлэлттэй утсаа олон нийтэд танилцууллаа.

Тус компаний Маркетингийн хэлтсийн захирал Пэкка Рэнтала мэдэгдэхдээ, “Энэхүү ухаалаг утас нь өдөр бүр бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацдаг хэрэглэгчдэд нэн тохиромжтой бөгөөд, бид цаашдаа ухаалаг утасны зах зээлд хүчтэй өрсөлдөгч болох зорилготой байна” хэмээжээ. Түүнчлэн  “Ухаалаг утасны зах зээлийг хоёрхон брэнд ноёлдог цаг тун удахгүй төгсгөл болно” хэмээжээ.

Нокиа компани шинэчилсэн зохион байгуулалтад орсноос хойш дөрвөн төрлийн ухаалаг утас, “Нокиа 3310” загварын утсыг оролцуулаад таван төрлийн гар утсыг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байна.

Эх сурвалж: Japan Times

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-18 16:15:44


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. NNN (202.179.27.143) 2017-08-20 18:16:32
    Odoo Nokia avaad heregui dee TLC geed hujaa company avtsiishde zgr l l ner in Nokia
  2. Зочин (27.123.214.115) 2017-08-19 17:52:23
    Монголын наймаачид хэзээ авч ирж запах бол лавлаач
  3. Зочин (202.21.106.152) 2017-08-18 20:05:55
    Nokia garval shuud l avna daa. Amerik bodlogo gej muuhai ch yumaa daa. Hudaldaj avaad uildverlehgui I Pone oo nerd gargachihaad butsaagaad zarchihaj.

Танд санал болгох