• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Филиппиний хар тамхины эсрэг цуст өдрүүд үргэлжилж, 80 гаруй хүнийг хороогоод байна

Филиппиний Ерєнхийлєгч Родриго Дутертегийн мансууруулах бодисны болон гэмт хэргийн эсрэг дайн дэгдээсэн гурав дахь шөнө болж цуст өдрүүдийн нэг өнгөрсөн талаар өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн шөнө хамгийн багадаа 13 хүнийг цагдаа нар хөнөөсөн байна. 

Энэ долоо хоногийн эхээр Манилад 67 хүнийг буудан хороож, 200 гаруй хүнийг баривчилсан бөгөөд "One-Time, Big-Time" гэж тодорхойлсон хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явагджээ.

Энэхүү ажиллагааг Дутертегийн сөрөг хүчний намд харьяалалтай Дэд Ерөнхийлөгч Лени Робредо зэмлэн буруутгаж байгаа бөгөөд түүнээс гадна олон хүн Родриго Дутертег энэхүү харгислалаа зогсоохыг шаардаж байгаа юм.

Зүүн жигүүрийн Үндэсний намын Нарийн бичгийн дарга Ренато Райнес “хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийн тулд урт хугацааны шийдлийг боловсруулах ёстой. Фашист шийдэл нь хэзээ ч амжилтанд хүргэхгүй” гэжээ.

Харин цагдаагийн газрын хэлж буйгаар, “Ерөнхийлөгч биднийг бүгдийг алж устга гэж хэлсэн зүйлгүй. Алагдсан хүмүүсийн тухайд тэд бидний эсрэг гал нээх зэргээр хариу эсэргүүцэл үзүүлж, бидэнтэй мөргөлдөөн бий болгосон хүмүүс юм” гэв.

Хэдийгээр хүчирхийлэлд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа ч Филиппинчүүд компанит ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, дотоодын эсэргүүцлийг зогсоосон байна.

Эх сурвалж: Reuters

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-18 16:15:20


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (27.123.214.115) 2017-08-19 18:01:39
    Бусадын дотоод хэрэгт битгий оролц Еерсдийгее сайжруулж чанаржуулахаа л хичээ тэнэгууд минь
  2. Ma (202.21.106.108) 2017-08-18 23:46:14
    Zuv bna
  3. ЗОЧИН (119.40.103.34) 2017-08-18 19:29:24
    ЦАГАА ТУЛАХАД УРВАГЧ, ШАРВААЧ, НОВШНУУДЫГ ЦЭВЭРЛЭХЭД ТОО СОНИН БИШ. ХҮН АЛЛАА ГЭЖ СҮРЖИГНЭДЭГ Ч ЯАГААД ХҮН АЛЖ БАЙГААГ СУДЛААД СУРГААД СЭРЭМЖЛҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА УУ.... ХАР ТАМХИ БОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ЭЦСИЙН ЗОГСООЛ.... ХЭРЭГЛЭВЭЛ СӨНӨНӨ. ШИЙТГЭЛ НЬ ҮХЭЛ. ИЛҮҮ ТАЙЛБАР ХЭРЭГГҮЙ. ӨӨРСДӨӨ ХЭРЭГЛЭЖ ҮХЭХ ДӨХӨЖ БАЙЖ Л ОЙЛГОНО. ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛУУРЧИН БИШ. ОЛОН АМИА ХОРЛОГЧИД, ХҮНИЙ НАЙМАА, ХҮНИЙ ЭРХТЭНИЙ НАЙМАА, АВИЛГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭСРЭГ Л ТӨМӨР ШИГ ЗОГСОЖ БАЙГАА ХҮН. ҮХЭХЭЭ ХҮРВЭЛ 100 САЯ ХҮНЭЭС 8000 ХАР ТАМХИЧИН ЮУ ЮМ. ТЭДНИЙГ ХЭН ХАР ТАМХИ ТАТ ГЭСЭН ЮМ. ЗҮГЭЭР ИЙМ ТАМЫГ ЖУРАМЛАХ ГЭСЭН ХҮНД ЯЛ ОНООХ ГЭСЭН НЭГ Л АРГА. ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЭМНЕЙСТИ ИНТЕРНЕЙШНЛ ГЭДЭГ ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА ХЭДИЙ ЯРЬЖ ХЭЛДЭГ Ч ГАЗАР АВСАН ЭНЭ АСУУДАЛ БОЛ АЙМААР. ТЭМЦЭЭД ХОГ ЦЭВЭРЛЭЖ БАЙГАА ХҮНИЙ Л ХИЙЖ БАЙГААГ ШҮҮМЖЛЭХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.

Танд санал болгох