• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Танилц, дүүргүүдийн түрээсийн орон сууцны үнэ

Тун удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатарыг зорих оюутан сурагчдын тоо эрс нэмэгдэж байна. Хичээлийн шинэ жилийн оргил цаг үед тулгардаг зүйлсийн нэг нь амьдрах орон байрны асуудал байдаг билээ. Шинээр их дээд сургуульд суралцахаар хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнуудын олонхи оюутны байранд орж чаддаггүй учраас орон сууц түрээслэж суух асуудал гардаг. Улаанбаатар хотод боломжийн үнэтэй, амьдрах таатай нөхцөл бүрдсэн түрээсийн байр хайж байгаа хүмүүст зориулан дараах сурвалжлага мэдээллийг бэлтгэлээ.

Наймдугаар сарын дунд үеэс орон сууцны үнэ эрэлтээ дагаад нэмэгддэг ч энэ жилийн хувьд  орон сууцны индекс буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон сууцны үнийн индексээс харахад үнийн хувьд ч их өсөөгүй, борлуулалт нэмэгдэж байгаа дүр зураг харагдаж байна.

Харин байр түрээслүүлэгчдийн хувьд сар сард нь төлбөрөө авахаас илүүгээр бөөнд нь авах сонирхолтой байгаа ч түрээслэгчдийн хувьд сар сард нь тасралтгүй төлөх нь санхүүгийн хувьд хүндрэлгүй байдаг байна.

Ингээд орон сууцны түрээсийн зах зээл дэхь үнийн доод хэмжээ ямар байгааг дүүрэг тус бүрээр харуулж байна.

Нийслэлд гэр хороолол дунд нийтийн байр жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Орон сууцаа бодвол арай бага зардал гардаг болоод ч тэр үү оюутан гэлтгүй өрх айлууд ч түрээслэх нь элбэг байна.

Орон сууцын түрээсийн зах зээлд ямар өөрчлөлт орж байгаа талаар “Тэнхлэг зууч” ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн хэлэхдээ “Найм, есөн сард орон сууцын зах зээл дээр ч тэр, түрээсийн зах зээлд нэлээд өөрчлөлт ордог. Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор эрэлт нэмэгддэг. Энэ нь жил бүр адилхан. Найм, ёс, арван саруудад мэдээж хэрэг үнийн хэлбэлзэл явагдана. Орон сууцны худалдан авалтад мөн адил.

Bанай компаниас өнгөрсөн долдугаар сард хийсэн судалгаагаар түрээсийн орон сууцны үнийг 1 өрөө 420.000 орчим , 2 өрөө байр 542.000, 3 өрөө байр 673.000, харин 4 өрөө байрны үнэ 861.000 мянга орчим байна гэж тогтоосон юм. Харин найман сарын байдлаар тодрхойлоогүй байна” гэлээ.

Иргэдийн худалдан авах чадвар буурсан учир шинэ байрны борлуулалт муу байгаатай холбогдуулан баригдаад 2-3 жил болсон байруудыг түрээслэх бизнес ч бий хөгжиж байгаа аж. Одоогийн байдлаар улсын комис хүлээгээд авчихсан борлуулагдахаар хүлээгдэж буй 6000 орчим байр бэлэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн долдугаар сарын орон сууцны үнийн ерөнхийн индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 0.28 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны сараас 0.74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.16 хувиар буурсан үзүүлэлтэй гарсан байна.

Үнийн индекс буурсан шалтгаан нь тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурснаас болсон байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-16 14:31:25


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох