• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ц.Болд: Хятадын тал нүүрсний тээврийн зарим урсгалаа хаасан. Учир нь...

Нүүрс олборлогч компаниудын тээвэрлэлтийн машинууд Гашуунсухайтын боомт дээр урт дараалал үүсгэсэн талаар мэдээлэл гараад байгаа. Ойролцоогоор 100 гаруй км зайд нүүрс тээвэрлэгч том оврын автомашины цуваа үүсч, хил дээр бөөгнөрөл үүсээд байгаа аж. Энэ асуудалтай холбоотойгоор Гашуунсухайт авто зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Гашуунсухайтын боомтоор нүүрс гаргахгүй байна гэсэн мэдээлэл гараад байна. Ямар шалтгааны улмаас нүүрс гаргахгүй, хил дээр урт дараалал үүссэн юм бэ?

-Хилээр нүүрс гаргахгүй байна гэдэг бол буруу ташаа мэдээлэл. Харин сүүлийн өдрүүдэд  Гашуунсухайт авто замаар явж байгаа нүүрсний тээврийн хэрэгслүүд зам дээр бөөгнөрөл үүсгэж байгаа нь үнэн. Ердийн үед өдөртөө хамгийн багадаа 1300, дээд талдаа 1500 машин хилээр гардаг байсан. Харин сүүлийн 10 гаруй хоногт гарч байгаа хэмжээ багасч, өдөрт багадаа 490, ихдээ 800 автомашин хилээр нэвтэрч байна. Тэгэхээр өдөрт 1300-1500-гаараа тогтмол гарч байсан тээврийн хэрэгслийн тоо багасч, өдөрт  500, 600-гаад машин  хүлээлтэд шилжиж, зам дээр ачаалал үүсч байгаа.

-Яагаад өдөрт нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо багассан юм бэ. Уг нь өнгөрсөн хавраас эхлэн Гашуунсухайт замыг өргөтгөн шинэчилж, боомтын нэвтрэх хугацааг хурдасгаж байгааг мэдээлж байсан. Засвар шинэчлэлийн ажил бодит үр дүнгээ өгсөн үү?

-Нүүрс бага гарч байгаа нь гааль, шалган нэвтрүүлэх, хилийн цэрэг, АТҮТөв мэргэжлийн хяналт, гашуунсухайт авто зам компаниас ямарч хамааралгүй. Бид 24 цагийн ажиллагаатай нэвтрүүлдэгээрээ нэвтрүүлж байгаа. Гаалийн байгууллага ч мөн адил өөрсдийн бүх бололцоогоо гаргаад ажиллаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "гаалийн байгууллагаас болж зам дээрх ачаалал ихдэж, нүүрс гаргахгүй байна" гэх мэдээлэл худлаа гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Манай талаас асуудалгүй шалгаад нэвтрүүлж байгаа. Гол нь ӨМӨЗО-ны 70 жилийн ойн арга хэмжээ болж байгаатай холбоотойгоор соёл, урлагын олон төрлийн арга хэмжээ Хятадад зохиогдож байгаа юм байна. Баярын арга хэмжээтэйгээ холбогдуулан хилийн хяналт шалгалтаа нэмэгдүүлэх сахилга дэг журмаа сайжруулах зорилгоор арга хэмжээ авсан бололтой. Оруулж байгаа машин бүрийг маш нарийн шалгаж байгаа учраас Монголын талд 80-100 км-ын урт цуваа үүссэн байна. Тэгэхээр баяр наадмын арга хэмжээ нь энэ сарын 18,19 -нд дуусч, боомт хэвийн үйл ажиллагаандаа шилжинэ гэсэн мэдээлэл аваад байна.

-Нэлээд урт цуваа үүссэн байна. Энэ нөхцөлд танайхаас зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Бид зүгээр суугаагүй. Тээврийн хэрэгслийн жолооч нарыг хоёр, гурван өдөр зам дээр хонож, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гашуунсухайт авто замын гэрээт ажилчид, гэрээт цагдаагийн албан хаагчид, хөдөлгөөнт эргүүлүүд жолооч нарын хөдөлмөр аюулгүй байдал, архи дарс уухгүй байх, хэв журам зөрчихгүй байхад анхаарч сургалт явуулах, мөн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, хэрэглээний ус тараах гэх мэт шаардлагатай арга хэмжээг бид авч ажиллаж байна.

-Хятадын талаас нэвтрүүлэх зарим байгууламжаа хаасан гэж яриад байгаа. Энэ нь  нэгэн улс төрийн шалтгаантай юу?

-Хятадын тал дөрвөн хаалгаар нэвтрүүлдэг байсан ч баяр ёслолтой холбоотойгоор л 1-2 орцоор оруулж байна. Баяр наадамтай холбоотой асуудал дуусахаар хятадын тал дөрвөн замаар оруулаад манай тал зургаан замаар гаргана. Ингэхээр хамгийн багадаа 1300 хамгийн ихдээ 1500 машин тээвэрлэлт хийнэ. Энэ асуудал бол байнгын биш түр зуурынх гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төрийн ямарч асуудал байхгүй. Тиймээс бүгд тэвчээртэй байхыг хүсч байна. Урьд нь 5, 6, 7-р саруудад өдөрт 1350-1500 машин гаргадаг байсан хэвийн хэмжээндээ очно гэж найдаж байна.

-Хятадын Шинхау компани хоёр томоохон уурхайгаа хаассанаас шалтгаалан манайхаас авах нүүрсний хэрэгцээ шаардлага нэмэгдэж гэж харж байгаа. Нүүрсний салбар сэргэж, эрэлт ихтэй байгаа энэ үед тээвэрлэлт удааширч байгаа нь боломжоо алдаж байгаа хэрэг биш үү?

-Дэлхийд нүүрсний үнэ өссөн, тээвэрлэлт нэмэгдэж байгаа энэ үед бид маш эрчимтэй ажиллаж улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд манай байгууллагын хүчин чармайлт үүрэг оролцоо их. Үүний тод жишээ бол энэ оны долдугаар сарын 30-ны байдлаар 14.4 сая тонн нүүрс Гашуунсухайтын замаар тээвэрлэсэн байна. Өнгөрсөн 2016 онд бүтэн жилдээ 13.1 сая тонн нүүрс манай боомтоор хил нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл, бүтэн жил тээвэрлэсэн нүүрсийг энэ жилийн эхний долоон сард тээвэрлээд байна гэсэн үг. Тэгэхээр манай зам дээр явахад саадгүй, хүнд суртал, шат дамжлага байхгүй тул бид зорилгоо биелүүлж байна хэмээн бодож байна.

-Зам засварын ажилтай холбоотой зам хааснаас түгжрэл үүсэх асуудал гарч байна уу?

-Манай тээвэрлэгч компани аж ахуй нэгжүүд, жолооч нарын хүсдэг зүйл нь зам засварын ажил байсан. Учир нь 80-90 тонны даацтай 6000 гаруй нүүрс тээвэрлэсэн машинууд манай зам дээгүүр өдөр, шөнөгүй 24 цагийн турш явдаг учраас эвдрэл гарах нь ойлгомжтой. Энэ асуудлыг хэлэлцээд энэ жил “Эрдэнэс Монгол” компаниас бид зам засварын ажлыг түргэн шуурхай хийх зорилгоор 60, 60 км-ыг нэг багц болгоод 240 км буюу дөрвөн багц болгон 4 компанийг зэрэг оруулаад засварын ажил хийгдэж байна. Хийсэн ажлууд дуусч хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Мөн засварын ажил хийгдэж буй тодорхой хэсгүүдэд замаа хааж байгаа. Гэхдээ нүүрс тээвэрлэх ажилд саад учруулахгүйгээр зохион байгуулсан. Засах хэсгүүдээрээ замыг нь түр хааж байгаад хажуу талаар нь явуулах маягаар нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл жолооч нарынхаа ажлыг ч зогсоохгүй, нүүрснийхээ экспортыг ч зогсоохгүй, зам засварынхаа ажлыг ч зогсоохгүйгээр бүх хүний эрх ашигт нийцүүлэн бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж ажлаа уялдуулсан. 

-Цаашдаа танай компани ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ. Тээвэрлэлтийг илүү боловсронгуй болгоход хэрхэн анхаарч байгаа вэ?

-Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан. 2018-2020 онд Гашуунсухайтын одоо ашиглаж байгаа 239 км замын параллель хос зам тавихаар шийдвэр гарсан. Ингээд ирэхээр хүчин чадал нэмэгдэнэ. Зам шинээр тавигдахтай холбогдоод шалган нэвтрүүлэх цэг, хүн хүч, зардал гарах нь тодорхой. Энэ зардлынхаа хэмжээгээр бид нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлж чадна. Өдөрт энгийн үед 1500 гэж ярьж байгаа бол хос зам тавьснаар хамгийн багадаа 2000 бүр цаашлаад 2500 хүрэх бүрэн боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл одоо явж байгаа нүүрстэй нүүрсгүй 2 урсгал замыг хос зам болгосноор хоёр урсгал нь хоосон зам, үлдсэн хоёр урсгал нь нүүрс гаргаж байгаа зам болно гэсэн үг. Бидний зүгээс нүүрсний экспорт эрчимтэй, цаг агаар тааламжтай байгаа энэ үед гаргаж л байх сонирхолтой.

Манай зам дээр зам ашиглах гэрээтэй 92 аж ахуй нэгжийн 6000 гаруй машинууд явж байгаа бөгөөд 6000 гаруй жолооч нар нүүрс тээвэрлэж байна гэсэн үг. Энэ хүмүүсийн цаана 20-25 мянган хүний амьдрал, бүр цаашлаад хажуугаар нь байгаа буудал, дэлгүүр, ТҮЦ, дугуй засвар, хоолны газрууд гэх мэтчилэн олон мянган хүний амьдралыг залгуулдаг зам гэсэн үг. Мөн жолооч нар болон аж ахуй нэгж байгууллагуудтай бие биенээ харилцан хүндэтгээд сайн хамтарч ажиллаж байгаа.

-Энэ онд хэдий хэмжээний нүүрс гаргах боломжтой байна вэ?

-Хэрэв энэ эрчээрээ ажиллаад байвал он дуусахад 20-21 сая тонн нүүрсийг гаргах бүрэн боломжтой. Бид тийм л зорилготой, төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-15 16:46:01


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. хишгээ (202.9.43.57) 2017-08-19 18:43:47
    821097288071 энэ хэний дугаар вэ
  2. хишгээ (202.9.43.57) 2017-08-19 18:34:10
    энэ хотын захиргааны болд мөн үү
  3. хм (66.181.160.105) 2017-08-18 13:42:24
    6000 хүнийг ар гэртэй нь хэн тэжээхэв . Баялагаа барж байдагаа сэгсэрхийг хүсэгчид яасан ч олон юм. төмөр замтай замгүй яваад л байгаа . Харин орох урсгал нь хаашаа чиглээд байдаг нь сонин
  4. Зочин (66.181.160.15) 2017-08-16 09:25:47
    Манай хэвлэлийнхэн Улаанбаатараасаа гаралгүй худлаа мэдээлэл тараан бөөн дайн үүсгэчих юмаа. Бодит мэдээлэл ард түмэндээ өгдөг болоо чээ. Бас хараал хэрүүл урсгадаг сэтгэцийн гажигтай хүмүүсийн эрхийг хаагаа чээ. Хдөлмөрчин хүмүүс байдаг боломжоороо ажлаа амжуулаад явж байхад ямар ашгаараа ажилладаг нь үл мэдэхдэх хэвлэлүүд бөөн сенсаци үүсгээд ард иргэд хойч үеээ хордуулаад байх юмаа.
  5. Жэнкогийн ***** хамсаатануудаа (202.70.46.234) 2017-08-15 23:48:29
    Хараал идсэн хулгайч нараа. Төмөр зам тависан бол өчнөөн олон хүн ажилтай төрөлтэй үүнэс хэд дахин илүү бага өртөгөөр экспорт хийх байлаа. Одоо бол тэнгэрт дизель түлш хэд дахин олон литрийг шатааж озоны давхаргаа цоолоод өөрсдөө хэд хоног нойр хоолгүй зам дээр дугаарлаад яахаараа ийм ацнууд замд таардаг байна. Хараал идсэн Жэнко ***** хэзээ үхэх вм болоо бурхан минь урагшлуулж өгөөрэй
  6. Зочин (172.58.140.245) 2017-08-15 22:31:53
    женко ахдаа маш их баяраллаа та түргэн шиг хадан гэртээ хариарай!
  7. Зочин (66.181.177.216) 2017-08-15 18:34:42
    50 jiliin oiin arg hemjee bishee , 70 jil shuu dee .
  8. Зочин (128.199.129.220) 2017-08-15 18:15:43
    Женко лагаааа минэээээ төмөр замаа бариааачдэээээ. бусад улс сансарт зочид буудал бариад байхад өргөн царигаар Орос улсад нүүрс зарна гэж малтаад байх юм. Орос нь нарийн царигаар Хятадруу тээвэрлээд байдаг. Энэ хүн Оросын даалгвараар олон жил Монголын мөнгөний уутыг боож байна даа. Том гүрэн бяртай ч юм, Женко ч сайн тархи угаах юм, Манайхан ч мудак юм. Халхын заяа түших болтугай гээд залбирхаас өөр арга алга даа.

Танд санал болгох