• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​С.Ганбаатарыг 1.4 сая төгрөгөөр торгож, 50 сая вонын хандивыг улсын орлого болгохоор шийдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай гомдлыг Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан. Мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс наймдугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017.08.07-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарлаж, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд "Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан байдаг.

Үүнийг нь үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу 2017.08.09-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-14 18:36:59


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.179.25.174) 2017-08-19 19:42:43
    Ганбаатарын 50 сая-г манай цагдаа, тагнуул, АТГ 1 өдрийн дотор асар шуурхай шийдэх мөртлөө 60 тэрбумын М.Энхболд, Сандуй, Эрдэнэтийн Эби-гийн хэргийг огт шалгадаггүй нь мөн сонин шүү.
  2. Зочин (122.201.31.63) 2017-08-18 02:35:40
    gemgv tsarailjood bs idsenl bh ne haha
  3. Яллагч (202.70.46.228) 2017-08-15 19:33:38
    Сэжигтэн , яллагдагч Жонхуугын оффшорт нуусан 250 сая ам доллар, мөн бас 1.1 тэрбум ам долларыг шалгаж нөхөн төлүүлээд хөрөнгийг нь хураагаачээ
  4. Zochin (124.158.109.232) 2017-08-15 14:16:36
    Nuguu dvvl shigee ulsiin mungu idsen bish de munggui bolood l songuulid oroltsohoor handiv aba biz nuguudvvl ni handiv abahaargui bayjsan ni haragdaj bna da
    1. Zochin (27.123.214.116) 2017-08-15 17:32:57
      Gehdee ter 50 saya vonii ard yu nuugdaj bgaa bol hed nugalj avah bol zugeer l uguugui gedeg ni oilgomjtoi...

Танд санал болгох