• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Доналд Трампыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг огт дурдаагүйд шүүмжлэлтэй хандав

Өнгөрсөн амралтын өдөр Шарлотсвиллд болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнуудын зохион байгуулсан жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал үүсгэж мөргөөлдөөн бий болж, улмаар 32 настай нэгэн эмэгтэйгээс гадна хоёр цагдаа амиа алдаж, 30 гаруй хүн шархдсан байна.

Энэхүү мөргөлдөөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийсэн ч түүнийг цагаан арьст хүмүүсийг буруутган зэмлэх байр суурь үзүүлсэнгүй хэмээн Бүгд Найрамдах намынхан төдийгүй олон хүмүүс шүүмжилж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ үүссэн энэхүү хэргийг “үзэн ядалт, хүчирхийллийн шинжтэй” гэж тодорхойлсон ч цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай огт дурдаагүйд нь олон талаас шүүмжлэлтэй хандахад хүргэсэн юм.

Марко Рубио, Тед Круз зэрэг сенатын гишүүд сенатор Корд Гарднерын жиргээг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэрээр жиргээндээ “Ноён Ерөнхийлөгчөө, эдгээр цагаан арьстнууд бол дотоодод терроризмыг бий болгож байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэжээ.

Түүнээс гадна Доналд Трампын охин Иванка Трамп илүү хатуу байр суурьтай байж, илүү хүнд ял ногдуулахыг санал болгож буйгаа аавдаа хандан твиттер хуудсаар хэлжээ.

Энэ бүхний хариуд ням гаригт хийсэн Цагаан ордоны мэдэгдэлд Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлд цагаан арьстнуудыг буруутгасан санаа багтсан байсан гэдгийг хэвлэлийн албаны төлөөлөгч онцлон хэлсэн юм.

Шарлотсвилл хотын захирагч МакАулиффе бямба гаригт бослого дэгдээгч цагаан арьс, нацистуудад хандан хэлэхдээ “Та нар эх оронч үзэлтэй мэт дүр үзүүлж байгаа ч, энэ бол эх орон ч үзэл биш” гэсэн бөгөөд ням гаригт бослого өдөөгчдийг дахин шүүмжилж “Шударга байцгаая. Тэд Америкийг орхин явах ёстой, учир нь тэд бол Америк хүн биш” гэсэн юм.

Хохирогчид

Гучин хоёр настай Хэтэр Хэеэр хэмээх эмэгтэй үймээний үед амь насаа алдсан. Мөргөлдөөн болж байсан газар жагсаал зохион байгуулагч этгээдүүдийн нэг нь машинтайгаа орж ирж хүмүүсийг дайрсны дотор Хэтэр Хэеэр байсан аж. Түүнээс гадна машинд дайруулсан 19 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хэтэр Хэеэрийн аав Марк CNN-д хэлсэн үгэндээ “Тэр өөрийн итгэж үнэмшиж байгаа зүйлдээ ямагт тууштай нэгэн байсан. Түүний хийсэн зүйл миний хийсэн зүйлээс агуу юм. Тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө сөрөн зогссон охиноороо маш их бахархаж байна” гэжээ.

Үүнээс гадна бямба гаригийн зөрчлийг зохицуулахаар ажиллаж байсан нисдэг тэрэг осолдож, Виржини мужийн эргүүлийн хоёр цагдаа амиа алдсан. 48 настай нисгэгч Жей Куллен болон хамтран зүтгэгч 41 настай Берк Бейтс нар нас барсан бөгөөд албаны хүмүүс онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC, CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-14 10:40:37


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох