• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Шарлотсвилл: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах жагсаал мөргөлдөөн болж, гурван хүн амиа алдлаа

АНУ-ын Виржиниа муж улсын Шарлотсвиллд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнуудын зохион байгуулсан томоохон жагсаал болсон байна. Энэхүү жагсаал гаарч мөргөлдөөн болсноор гурван хүн амиа алдаж, 34 хүн шархаджээ. Жагсаалыг зохион байгуулагч этгээдүүдийн нэг нь мөргөлдөөн болж байсан газар руу машинтай орж ирж, хүмүүсийг дайрснаар 19 хүн шархадсан байна. Мөн 32 настай нэгэн эмэгтэй гудмаар алхаж яваад үймээн дэгдээгчдийн гарт амь үрэгдсэн байна. Үүнээс гадна зөрчлийг зохицуулахаар нисч явсан нисдэг тэрэг осолдож, Виржиниа мужийн хоёр цагдаа амиа алджээ.

Шарлотсвилл хотын захиргаа хотын төвд байдаг Америкийн иргэний дайны үеийн өмнөд талын жанжин Роберт Эдвард Ли агсны дурсгалын хөшөөг өөр газар руу шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн мянга гаруй цагаан арьстан үндсэрхэг үзэлтнүүд энэ сарын 11-ний баасан гаригийн оройноос эхлэн Шарлотсвиллд цуглаж, гал бамбар барин жагссан байна. Мөн тэд иргэдийг жагсаалд нэгдэхийг твиттерээр дамжуулан уриалж байжээ.

Жагсагчид “Цагаан арьстай хүмүүс өнөөгийн Америк дэх голлох байр сууриа алдаж байна” хэмээн хашгирч байсан бөгөөд тэд хамтран нэгдэж цөөнх үндэстэн буюу өнгөт арьстнуудын эсрэг тэмцэхийг бусад цагаан арьстнууддаа уриалж байжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан энэхүү жагсаалыг эсэргүүцсэн хүмүүс бас цуглаан зохион байгуулж, дараа нь хоёр тал Шарлотсвиллд зөрчилдөж энэ нь мөргөлдөөн болжээ.

Энэхүү хэргийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зэмлэн буруутгаад “Жагсаалд оролцогч бүх хүн хүмүүсийг цочроомоор өшөө хорсол, арьс өнгөөр ялгаварлах үзэл, хүчирхийллийг харууллаа” гээд ийм жагсаал, цуглааныг даруй зогсоож эвлэлдэн нэгдэхийг уриалсан байна.

Мөн Шарлотсвилл хотын захиргаа “Цагаан арьстнууд, Шарлотсвилл хотод ирсэн нацистуудад бид “гэртээ харь, ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Та бүхэн эх оронч үзэлтэй мэт дүр үзүүлж байгаа ч, энэ бол эх оронч үзэл биш юм” гэжээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-13 17:02:37


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох