• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Тэр зүгээр нэг хөгжмийн зохиолч биш, Б.Шарав шүү дээ

             -Хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай-

Ердөө л саяхан “Чингис хаан” одонт хоёр эрхэм болох гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нар “Монголын тал нутаг”-аа хамтдаа эгшиглүүлж, тийм нэг дулаахан мэдрэмж өгч байсан. Гэвч удалгүй их зохиолчийн бие нь чилээрхэж, урд хөршид эмчлүүлж байгаа талаар мэдээ дуулдаж, хандивын аян өрнүүлэн түүнд тусалж эхэлсэн. Гэвч хандиваар цугласан мөнгө эмчилгээнд нь хүрэхгүй байгаа талаар яруу найрагч До.Болдхуяг хэллээ.

Тодруулбал, нойр булчирхайн хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орсон гэсэн оноштойгоор цус сэлбэх эмчилгээ хийлгэсээр, энэ сарын 10-нд хагалгаанд орсон байна. Хавдар нь үсэрхийлэн бусад эрхтэнд нь тарсан учраас найман цагийн турш олон эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах маш хүнд мэс засал хийлгэсэн байна. Хагалгааны дараа биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа ч нойр булчирхайн шарх нь сэдэрсэн учир удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж, эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг нэмж олох хэрэгцээ шаардлагатай тулгарсан талаар хэллээ. Мөн тэрбээр “Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20000 юань байршуулахыг шаардах бөгөөд хагалгааны үед 100000 юань байршуулсан нь аль хэдийнэ дууссан байна” хэмээсэн.

Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн эрхэм хөгжмийн зохиолч харийн нутагт эмчилгээний мөнгөө арай гэж залгуулж суух нь дэндүү харамсмаар биш гэж үү. Тэр монголын хөгжмийн зохиолчдын урыг гайхуулж, ЮНЕСКО-гийн урын санд Монгол Улсаа, “Замбуутивийн наран”-тайгаа багтаасан. Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд эгшиглэсэн “Хүүхэн хутагтын дуулал”, Нобелийн шагнал олгох ёслолд эгшиглэж, дэлхийн суутнуудын сонорт хүрсэн “Хэрлэнгийн домог”-ийг түүнээс өөр хэн бичиж чадах бол. Тэр зүгээр нэг хөгжмийн зохиолч биш, төрийн дээд “Чингис хаан” одонг хүртсэн цор ганц хөгжмийн зохиолч Б.Шарав юм. Тэр л ганцхан “Сэрсэн тал”-ыг сэтгэлд буулгаж, “Сэтгэлийн эгшиг”-ээр гуниг нимгэлж, олдошгүй эрдэнэ “Аав, ээж хоёр-ыг орлож, “Гэгээн алсад одох юмсан”-аараа амар амгаланг өгч, “Монголын тал нутаг”-аараа эх орноороо хайрлах, бахархахыг зааж өгч чадна.

Ийм л учраас Монголынхоо нэрийг дуурсгаж байсных нь төлөө, гайхамшигт аялгууг нь мэдэрснийхээ төлөө түүний сэтгэлээс урган гарах эгшиг бүхэнд нь хөг нэмье. Бид одоо л туслахгүй бол Б.Шарав гуайн эмчилгээний зардал цаг минутаар урссаар, энэ хэрээр тэр биднээс алслан холдох гээд байна. “Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг” хэмээн дуулсаар, эх нутагтаа ирэхэд нь сэтгэл тэнүүн баяр жаргалтайгаар угтъя.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-12 15:22:13


Нийт сэтгэгдэл: (25)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. irgen (202.21.106.116) 2017-08-20 16:48:59
    MCS Odjargal yamar nariin hun be? ene tomchuud mori, huurhunduu heden zuugaar n zardag baij mongoliin iim shan hugjmiin zohiolchid handiv ugchih buyangui archaagui yum be???? Odjargal icheesei
  2. Зочин (202.9.40.49) 2017-08-15 20:33:46
    Ийм сайхан аялгуу, ийм сайхан уран бутээл, ийм мундаг хунийг хундлэхгуй байхын аргагуй.Бид биенээ л ядарсан уед нь туслах нь чухал, урлагийнхан арга хэмжээ зохиож олон нийтдээ хургэмээр байна. Сэтгэгдлууд бичсэн зарим хумууст хандахад Ядаж сэтгэлийн дэм огчихож баймаар...
  3. irgen (202.9.43.15) 2017-08-15 00:12:21
    MCS-n Odjargal ehnii hagalgaani mungiig gargasan unen gehdee bugd l handiv urguh n chuhal bna urlaginhan er n Mongoloo gsn setgeltei hun byr urlagiinhan zohion bguulah heregtei bnaa
  4. Tuya (85.182.29.67) 2017-08-14 22:40:25
    Msc-n Odjargal buh zardaliig ni daasan geed bsan hudlaa bolj taarsiimuu? Esvel ahiad mungu shaardlagatai bgaamuu?
    1. Зочин (122.201.31.249) 2017-08-15 10:26:01
      Ehnii hagalgaanii 25 saya tug ugsun gesen
  5. Цацрал (103.229.122.165) 2017-08-14 19:35:18
    Бугд л боломжоороо хандив цуглуулья л даа Ийм их авьяасыг зугээр л тэгээд алдаж болно гэж уу?Тэр олонд нэртэй дуучид ч гэсэн ганц нэг концерт зохион байгуулаач дээ
  6. Haramsaltai (27.123.214.81) 2017-08-14 18:40:24
    4-r uedee orson, metastaz ugsun noir bulchirhain khort havdar emchlegdehgui dee. Gaihamshig l boldoggui yum bol. Mash haramsaltai. Mongold aviyas uhaaniig bish bulchin shurmusig uneldeg tul iim mundag humuus oilgtoi emchluulj, esvel uridchilan sergiileh uzlegt orj ch chadahgui yavsaar hund uvduj, daamjruuldag n tun haramsaltai. Undesni emgenel
  7. zochin (59.153.114.21) 2017-08-14 18:10:45
    Ayugaa ih oyun sanaanii gaihamshiguudaa neg negeer ni yavuulsaar b.a Uneleh yostoi zuilsee unelj surmaar yum daa!Hurdan edgeerei zaaval handiv ugnuu.
  8. Дуучин нэртэй янхануудаа (59.153.112.239) 2017-08-14 14:16:40
    Энэ хүний дуугын энд тэнд мөнгөөр дуулаад од болоод байдаг дуучид яагаад одоо болтол таг байнаа.........
  9. pkxny (202.131.225.141) 2017-08-14 08:33:18
    Бөхөд давхар давхар магин өгөөд л сүйд болоод байдаг Нутгийн зөвлөл яасан бэ. Энэ мундаг хүний дууг дуулж мөнгө олж байгаа дуучид яасан вэ. Нэг сайхан концерт зохион байгуулаад л олчихгүй юу .
  10. Шүтэн бишрэгч (66.181.176.89) 2017-08-13 20:17:30
    Агуу хөгжмийн зохиолчоо аварч авч үлдэцгээе Монголчуудаа,Бүгдээрээ боломжоороо хандив өргөцгөөе. ХААН банкны дансруу нь хандиваа шилжүүлцгээе. Шарав гуай минь урт насалж удаан жаргаж улам ихийг бүтээж туурвиж биднийхээ сонорыг мялаах болтугай.
  11. Зочин (188.166.87.191) 2017-08-13 17:37:44
    ЮНЕСКО, НҮБ ФИФА дээр дуулсан мөнгө нь хаачсан бэ?
    1. teneg ***** (103.229.123.193) 2017-08-14 11:52:54
      uhsenii chin duulsan mungu
    2. Mangar hog! (59.153.114.21) 2017-08-14 18:11:52
      Teneg hunii duugai ni deer gej medehuu?!
  12. Зочин (66.249.84.9) 2017-08-13 17:05:19
    Yaj avrah ve? Ug ni Esust itgeed guival Esus hogshin aaviig mini edgeej baisan shig edgeenedee, ugui gehed l yadaj Monhiin ulsad Monh amitai bolno doo.
    1. Зочин (202.179.25.222) 2017-08-14 14:39:35
      ямар ***** ***** вээ христ та хоёр хэзээ ч хамт жаргахгүй гэдэгт итгэлтэй байна
  13. Tiim shuu (66.181.160.24) 2017-08-13 11:12:47
    ene nastan hiidgee hiij iddegee idej uzdegee uzej umsduguu umsuj odoo tsga ni bolood eeljee solikh gej baikhad zarim yumiig zubshuuruh heregtei l dee. Horvood munkh yum baikhgui sh dee. Ene hugshind tusalsnaas osolt urtsun huu bsan terend harin tysalmaar bna
    1. T1t (66.181.176.212) 2017-08-13 19:27:17
      Chi yumtai yu. Chamd heleh muu ug ch oldohfui bn shd. Chi ch ooroo harin udahfui amitan bn da
    2. zochin (59.153.114.21) 2017-08-14 18:14:37
      Bitgii tenegt! Gavyatai humuusee unelj uheh tsagt ni ch ner turtui bailgah tuhai yarij b.a!
    3. Зочин (122.201.31.249) 2017-08-15 10:30:10
      Chi ch uuruu udahgui uhliin muugaar yavah baihdaa
  14. Zochin (66.181.160.24) 2017-08-13 11:10:56
    garchig ni ytgagui yum. zugeer hugjmiin zokhiolch bol uhej bolno u? hugjmiin zokhiolchdoo gol ni bish hunii ami baimaar yum. Edgeed saikhan bolbol ene hun urgeljluuleed olon saikhan hugjmiig bichikh baikh, uur hen ch bish hen negen bol bas uur baikh ni? ! horvood munkh yum baidaggui tsag ni bolood eelj ni ireheer eeljee solikhoos l argagui shuu dee. Yag unendee ene hugshind ikh mungu tsugluulj ugch baisnaas osold urtsun nyalh huud tusalsan ni deer sh dee.
    1. Шараваа өмөөрнө (49.0.161.66) 2017-08-14 13:51:56
      Чам шиг ийм хүйтэн сэтгэлтэй хүн араатнууд Монголд минь ховор байгаасай. Цаг нь ирэхээр чи ч гэсэн хөгшин гэж дуудуулна даа гайгүй
  15. Zochin (59.153.115.186) 2017-08-13 00:34:14
    Хүмүүсээ бүгдээрээ туслая л даа.Урлагынхан тоглолтоо хийгээд,..
  16. Заяа (49.0.214.130) 2017-08-12 19:25:58
    Шарав гуайгаа аврахсан,дахиад олон олон Монголын тал нутагыг,гэгээн алсад одохсоныг,сэтгэлийн эгшигийг сонсохсон,бүгдээрээ зүтгэе
    1. Enhee (103.26.193.185) 2017-08-13 09:47:54
      Tegie.Mpngolchuud bid ilgemseg ard tumen..1 hun 1000 togrog ch bsan bagadahgui shu.Togloltiin tasalbaraa hudsldan aviy.bolomjooroo 20000 togrog handivlay.

Танд санал болгох