• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Н.Ариунцэцэг: Амаржсаныхаа дараа арьсаа буруу арчилвал сэвх, нөсөө арилахгүй үлддэг

“Грийс” мэргэжлийн арьс гоо заслын эмнэлгийн их эмч Н.Ариунцэцэгтэй сэвх нөсөө толбын талаар ярилцлаа.

-Аялал зугаалгын улирал дуусахтэй зэрэгцэн нарнаас үүдэлтэй үүссэн сэвх нөсөөгөө хаана эмчлүүлэх вэ гэж санаа зовох бүсгүйчүүд олон байна. Гэвч лазер эмчилгээг зун хийдэггүй гэж сонссон?
-Лазер эмчилгээ дотроо олон төрөл байдаг. Үүнээс арьсны өнгөн хэсгийг гэмтээдэггүй лазерыг улирал хамааралгүй хийдэг мөн хийсний дараах гам, дэглэм нь бага байдаг.

-Хамгийн түгээмэл тохиолддог нь жирэмсний дараах үүсдэг сэвх нөсөө шүү дээ. Энэ сэвхийг хэрхэн арилгах боломжтой вэ?
-Жирэмсний дараах сэвх нөсөө ихэвчлэн дааврын шалтгаантай байдаг. Иймд төрсний дараа өөрөө аяндаа бүдгэрдэг. Гэвч арьс арчилгаа буруу хийх, нарнаас хамгаалахгүй байх нь сэвхний бүдгэрэлтэд нөлөөлж насан туршид үлдэх шалтгаан болдог. Хүмүүс жирэмсний болон нарны нөсөөг эрт оношлуулж тохирох эмчилгээг цаг алдалгүй хийснээр богино хугацаанд бүрэн эмчлүүлэх боломжтой.

-Нарны тос хэрэглээд байхад л аль хэдийн сэвх нөсөө үүсээд байдаг. Магадагүй буруу хэрэглэж байна гэсэн үг үү?
-Нарны туяа нь арьсанд нэвтэрч арьсны гүнд гэмтэл үүсгэж хөгшрөл хурдасгах гол хүчин зүйл болдог. Иймд хүний арьс уг гэмтлийн эсрэг нарны туяаг арьсны гүнд нэвтрүүлэхгүйн тулд өөрийгөө хамгаалахаар бий болгож буй меланины хуримтлалыг сэвх гэнэ. Ихэнх хүн өөрийн наранд түлэгдэх хугацааг мэдэхгүй учир хурц наранд удаан хугацаагаар байх тохиолдолд нарны тосыг хоёр цаг тутам нэмж түрхэх хэрэгтэй.

-Сэвх нөсөө үүсэхээс урьдчилан сэргийлэх аргуудаас хуваалцахгүй юу?
-Арьсанд цайвар болон бараан нөсөө үүсдэг. Цайвар нөсөө үүсэхэд хүний бие махбодь дахь цистейн амин хүчлийн хэмжээ нөлөөлдөг. Иймд цистейний агууламж өндөр овьёосыг халуун усанд дэвтээж шүүсэн усаар нүүрээ угаах, таргаар нүүрэндээ маск тавих нь гэрийн нөхцөлд тохиромжтой.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-12 15:17:04


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох