• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Кофе наслалтад нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ

Өнгөрсөн даваа гаригт “Annals of Internal Medicine”-д хэвлэгдсэн хоёр судалгаагаар кофе хэрэглэх нь урт наслахад нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ.

Эхний судалгаанд Европын 10 орны 520 мянга гаруй хүнийг хамруулсан бөгөөд кофег ихээр хэрэглэдэг хүмүүсийн нас барах эрсдэл харьцангуй бага байжээ.

Хоёр дахь судалгаа нь цагаан арьст бус хүмүүст төвлөрч хийгдсэнээрээ илүү шинэлэг болсон байна. Судалгаанд Африк гаралтай америкчууд, уугуул Америк, Хавайчууд, Япон-америкчууд, Латинууд зэргийн төлөөлөл болсон 185 мянган хүнийг хамруулсан ба тэдгээрийн дунд ч мөн кофе уудаг хүмүүс урт наслалттай байв.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг харахад өдөрт 2-4 аяга кофе уудаг хүнийг огт уудаггүй хүнтэй харьцуулахад үхлийн аюулын төвшин 18 хувиар бага байна. Энэ үр дүн нь ямар ч үндэстэн, аль ч уг гаралтай хүмүүст хамааралтай байсан хамгийн сонирхолтой байжээ.

Цагаан арьс бус хүмүүст хийсэн судалгааг удирдан явуулсан Вероника Венди Сэтиаван хэлэхдээ “Эдгээр олон янзын хүмүүсийн хувьд бүгд амьдралын өөр, өөр хэв маягтай. Тэд өөр, өөр хооллолтын зуршилтай, ялгаатай мэдрэмжтэй хүмүүс. Гэсэн хэдий ч тэдний үр дүн яг ижил гарсан” гэжээ.

Мөн судалгаагаар өдөрт гурван аяга кофе уудаг хүн огт уудаггүй хүнээс элэгний өвчин, амиа хорлолт, хорт хавдар, хоол боловсруулах эрхтэн, цусны даралтын эмгэг зэргээр нас барах эсрдэл хамаагүй бага байгааг тогтоосон байна.

Кофены биологийн ач холбогдол ба анхаарах зүйлс

Кофены бие махбодид үзүүлэх нөлөөг судалж үзэхэд кофенд агуулагддаг зарим төрлийн нэгдэл нь нойргүйдэл, үрэвслийн эсрэг шинж чанартай өвчлөлд эерэг нөлөө үзүүлдэг нь Паркинсоны өвчний эрсдэлийг багасгахад нөлөө үзүүлэх аж.

Явуулсан хоёр судалгааны хувьд өөр нэг зүйл батлагдсан нь тамхи татдаг хүнийг татдаггүй хүнээс ялган судалсан явдал байв. Хэдий тийм боловч судалгааны дүгнэлтээр тамхи татдаг үгүй эсэхээс үл хамааран кофены нөлөө яг адил эерэг гарчээ.

Өмнөх судалгаануудын бүх ажиглалтаас харахад кофе уух нь эрүүл саруул байхын эхлэл гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Кофегаас зайлсхийдэг хүмүүс, ялангуяа АНУ, Европ зэрэг оронд ундаа уух нь түгээмэл байдаг тул эрүүл мэндийн асуудалтай байдаг.

Судлаачдын зөвлөж буйгаар, “Хэрвээ та кофе уудаг нэгэн бол үргэлжлүүлэн ууж аз жаргалаа мэдэр. Харин та кофеноос татгалздаг нэгэн бол цай, ус зэргийг ууж болно. Ямар ч асуудал үүсэхгүй тул сана амар байж болно” гэжээ.

Үүний зэрэгцээ судлаач Гансер, Сэтиаван нар өдөрт хоёр аяга кофе уух нь танд ямар ч хор хөнөөл учруулахгүй, харин ч эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай гэсэн үг юм гэв.

Эх сурвалж: CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 17:10:57


Нийт сэтгэгдэл: (19)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Болор (203.91.119.86) 2017-10-12 20:50:16
    Монголчууд кофе гэж кофены шаарыг ихэвчлэн хэрэглээд байдаг. Энэ судалгааны хувьд цэвэр хар кофе байна. Харин сүүгээр найруулж уудаг, эсвэл сахар сүүтэй жижиг жишээ нь: еэ еэ, мак, макс г.м бол кофены үлдэгдэл, шаар, хаягдал байгаа юм. Нэг ёсондоо хэрэггүй болсон зүйлийг нь бид хэрэглээд байгаа юм л даа. Бас кофены хуурай сүү нь амьтны бус ургамлын гаралтай байдаг. Ургамлаас сүү гаргаж авахын тулд хичнээн боловсруулалт, тэр сүүгээ хуурай болгохын тулд хэр их үйл явц дамжиж байж гардаг. Транс тос үүсч байна гэсэн үг. бас элсэн чихрийн хольцтой байдаг. Элсэн чихрээс бид энгийн нүүрс усыг л авна. Харин энгийн нүүрс ус хялгасан судсыг гэмтээдэг шүү дээ.
  2. Зочин (178.6.230.65) 2017-09-21 02:46:06
    Нэг болохоор муу нэг болохоор сайн гэх юм даа
    1. Болор (203.91.119.86) 2017-10-12 20:51:32
      Цэвэр хар кофе болон бусад гэсэн зүйлийг л сайн ялгаад авбал аль нь сөрөг, аль нь сайн гэдэг нь танигдана.
  3. Зочин (66.249.82.148) 2017-09-19 22:34:13
    Уухаас
  4. bnhy (103.57.94.213) 2017-09-19 10:40:54
    ORK UUD SAIN UUMAAR YM BN DA
  5. Энхбаатар (203.91.115.41) 2017-08-23 10:31:58
    Тохируулан хэрэглэх нь чухал юм байна
  6. монгол кофе (202.9.42.149) 2017-08-16 11:58:46
    Монгол кофе гэж би дуулаагүй. Кофе борлуулах арга технологи байх. Энэ байтугуй хонины мах үнээний сүү тослог ихтэй /холострин/ бүү хэрэглэ тахиа загас, шар буурцаг гэх мэтийг хэрэглэ гээд л PR даж байх юм. Монгол хүнд үндэсний хоолоо чөлөөтэй идэх боломжгүй болтол нь тархийн угааж байна. Энэ бол физилогийн дайн сүйрэл.!!!!!!!!!!!!
  7. irgen (202.9.42.138) 2017-08-14 12:21:28
    hytad yponchuud coffee uudaggui ch delhiid hamgiin urt nasaldag shu dee.mergejiliin emch coffeeg huniig hugshruuldeg huchelleg undaa bas havdar uusgedeg chuluut radikaliig demjdeg elgend muu tul uusanii daraa us uuh heregtei gej bsan.uuj bno gehdee 4 ayga ihednee.eleg coffeg shuuhdee arhinaas ch iluu ajilladag gesen.unen hudal medee sudalgaa ih bolj dee.
  8. Кофе сайн сайн (103.26.194.77) 2017-08-13 22:37:06
    Би кофе маш их уудаг их дуртай. Хөдөөний хүмүүст хэцүү юм шиг байгаан баахан хөдөөний гарууд коммент бичжээ тэдэнд кока кола гоё байгаа биздэ
    1. Хөдөөний хүн (202.179.31.103) 2017-08-13 23:36:38
      Та гуай дураараа бурж байх шив. Хөдөөний хүн кофенд дурлагч байж болохгүй юу... Тэнэгээрээ юундаа даа гайхуулдаг этгээд вэ...
    2. Зочин (202.55.191.42) 2017-09-18 00:38:36
      bi ch bas uudag, bainga. coca cola ch uudag tegeed yu gej
    3. Эрдэнэбаяр (174.138.71.109) 2017-09-18 09:19:31
      Хотжоод ядаж 100 жилч болоогүй хотжуу байж, 2225 жилийн түүхтэй Монголчууд бид бүгд л хөдөөнийх шүү...
  9. Бодол (27.123.212.135) 2017-08-13 11:56:51
    Хэзээ хийгээд хэзээ үр дүнг нь гаргасан судалгаа юм болдоо? Кофе уудаг, уудаггүй хүмүүсээс судалгаа аваад үхэхийг нь хүлээсэн юмуу, урт насалж байгааг нь яаж нотолсон юм бол???
    1. Зочин (103.229.120.90) 2017-08-17 16:34:04
      Заавал хэд наслаад үхэхийг нь хүлээх албагүй шүү дээ. Таны толгой жаахан буруу ажиллаж байна даа. Хүн өөрийгөө их ухаантай гэж бодохоор харин улам л тэнэг болдог юм гэнэ лээ шүү.Судалгаанд хамрагдах үедээ 80-85, 90-95 хүрчихсэн хүмүүс залуугаасаа кофе ууж байсан байж болно шүү дээ. Нөгөө талаар судалгаа л юм чинь түүнд хамрагдаж байгаа хүмүүсийн нас барчихсан аав, ээж, ах эгч нар нь коце уудаг байсан эсэх, тэд хэд насалсныг тогтоож бас болно шүү.
  10. Кофе юу с?? юу (66.181.176.119) 2017-08-12 13:14:51
    Дуртайгаа уу л даа айн. Гэхдээ энэ монголчуудаас аваагүй нэг газарт амьдарч буй хэдэн өөр үндэстнээс л авсан судалгаа. Тэгээд кофе бол хэрэггүй эд шүү дээ шүд энэ тэрд бол бүр ч муу.
  11. Зочин (182.160.36.145) 2017-08-12 09:42:28
    сайхан худлаа залжээ, маркетингийн арга
  12. Зочин (202.70.46.211) 2017-08-12 08:26:40
    Сүүлийн үед кофе газрууд ихээр нээгдэж байгаатай холбоотой мэдээлэл бх
  13. Mng (27.123.214.118) 2017-08-11 17:39:11
    Za ene kofe shopiin Solongosuudiin tarkhi ugaalt bkhdaa! Kofe g mash bolgomjtoi uukh kheregtei! Bi odort gants ayaga Latte uukhad l bie d oorchlolt medregddeg. Yalanguya daraltnii asudaltai bol byr uukh khereggyi shyy! Manaikh shig iim ondorlog gazriin khymyyst byr tokhirokhgyi yum shig sanagdsan. Zygeer kofe barij gangarakh ged bga bol ter tsaasan savand ni us khiigeed l bariad yavj bolno shyydee! Setgel sanaag chini togtvorgyi bolgono, zyrkhnii khem ikhesne, daralt nemegdene! Eryyl mendee bodoroi!
    1. ард (27.123.214.119) 2017-08-12 11:06:03
      тийм шүү, кофe монгол хүнд тохирох ундаа биш. Дэлхий дээр сүү уугаад шингээж чадахгүй хордож үхдэг үндэстэн байна, мөн мах их идээд хордож үхдэг ард түмэн ч байна. Монгол хүнд спиртийг задалдаг фeрмeнт байхгүй тул мөн галзуурч, хорддог. Урт наслахын тулд даралтаа хянах нь чухал...

Танд санал болгох