• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Сайн мэдээ: Түлэнхийн төвийн шинэ барилга удахгүй ашиглалтад орно

Түлэнхийн төвийн хуучин барилгын ашиглалтын хугацаа 2006 онд дуусч, мэргэжлийн хяналтын газраас акталсан. Түүнээс хойш гурван засгийн газрын нүүр үзэж буй Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлжээ

Тодруулбал, 2015 онд төсөвлөгдсөн 2.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид болох "Цаст констракшн", "Нутгийн зам" компаниуд хуваан авч, шинэ Түлэнхийн төвийн барилгын суурь, карказ босгох ажлыг гүйцэтгэж байсан ч Сангийн яамнаас агентлагийн дансыг хаасан гэх шалтгаанаар барилгын ажил царцаад байсан билээ.

Гэтэл өнгөрсөн тавдугаар сард Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, зогсонги байдалд ороод байсан барилгын ажил дахин эхлэх боломж бүрдсэн юм.

Барилгын ерөнхий ажил 80 хувьтай явж байна 

Одоогоор шинэ барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Тус барилга хоёр корпусаас бүтэх зураг төсөлтэй. Зураг төслийн дагуу 5 давхар  "А" блокийг "Цаст констракшн" ХХК барьж байгаа бөгөөд барилгын явц 80 хувьтай явж байгаа ажээ. Харин 7 давхар "В" блокийг "Нутгийн зам" ХХК гүйцэтгэж байгаа ажээ. 

Шинэ барилгын талаар "Цаст констракшн" ХХК-ны  халаалт, агаар сэлгэлтийн инженер Сандагдоржоос тодруулахад “Барилгын ерөнхий ажил 80 хувьтай явж байна. Таван давхар дууссан. Одоо дөрвөн давхар руу орж байна. Гадна өрлөгийн ажлын хувьд 60 хувьтай байна. Санхүүжилт шийдэгдэхгүй байсаар бид ажлаа саяхан эхэлсэн. Уг нь санхүүжилт эрт шийдэгдсэн бол энэ жилдээ багтаад барилгыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан. Барилгын улирал дуусч байхад ажлаа эхлүүлсэн болохоор ирэх оны зургадугаар сар гэхэд барилгаа хүлээлгэж өгнө” гэлээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 16:55:05


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох