• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Билл Клинтон, Жорж Буш нар Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа төрсөн мэдрэмжээ хуваалцжээ

“Bloomberg” телевизийн хэмээх улс орны удирдагчид, бизнесийн манлайлагчдыг урьд оролцуулан тэдний бодол, туршилгыг сонирхолтой байдлаар хүргэдэг “Дэвид Рубенштейний шоу” нэвтрүүлэгт хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байсан Билл Клинтон, Жорж Буш нарыг урьж оролцуулж олон сонирхолтой яриа өрнүүлсний дотор Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа ямар мэдрэмж төрж байсан талаараа тэд хуваалцжээ. Тэдний мэдрэмж ямар байсныг орчуулан хүргэж байна.

Жорж Буш: Ямар ч хариуцлагагүй тийм мэдрэмж 

Билл Клинтон: Ерөнхийлөгч байх хугацаандаа ямар их ивээгдэж байсан тухайгаа бодсон 

Дэвид Рубенштейн: Эцэг эхийн чинь талаар асуумаар байна. Тэд хэр байна даа?

Жорж Буш: Тэдний талаар асууж байгаад баярлалаа. Би өнөөдөр Биллтэй хамт нэвтрүүлэгт оролцоно гэж хэлэхэд тэдэнд их гэнэтийн мэдээ болсон шүү.

Ерөнхийлөгчийн ажлаа өгсөний дараа ч аав ээж хоёр минь хоёул амьд мэнд, эрүүл саруул байгаа цор ганц хүн учраас би их азтайд тооцогдох хүн. Тэд одоо 93,92 настай. Өөрийг чинь тэдний талаар асууж байсан гэж дамжуулна аа.

Дэвид Рубенштейн: Харин Клинтон таны хувьд хэр байна даа? Хиллари сайн байгаа юу?

Билл Клинтон: Өөрийн чинь мэдэж байгаачлан тун сайн байгаа. Тэр одоо номон дээрээ ажиллаж байгаагийн дээр бүхий л цагаа ач зээ нартаа зориулж байна даа. Саяхан ач хүүгийн минь төрсөн өдөр болсон. Сонирхолтой нь аавуудын баярын өдөр болсон. Энэ нь ач хүүгийн минь аав долоон жил тутамд аавуудын баярын өдрөө хүүгийнхээ төрсөн өдөртэй нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлнэ гэсэн үг болж байна даа.

Дэвид Рубенштейн: Та бүхний хувьд хоёул Ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэж байсан. Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа ямар мэдрэмж төрж байсан талаараа хуваалцаач. Ялгаатай зүйл юу байсан бэ.Цөмийн хөтөлбөрийн тухай нэг л өдөр авч хэлэлцэж байсан ч маргааш нь албан тушаалаасаа буух үед яг юу болдог вэ?

Билл Клинтон: Өрөөнийхөө хаана ч явсан хэн ч хөгжим эгшиглэхгүй. Албан ажлаа өгснийхөө дараа бараг гурван долоо хоног тэр хөгжмийг би хүлээсэн (инээв). Мэдээж 17 жилийн хугацаанд тэрхүү эгшиглэх хөгжимгүй өнгөрүүлсэн өдөр бараг үгүй. Ингээд би өмнөх орчин нөхцөлөө санагалзаж, тэрхүү цаг хугацаанд би ямар их ивээгдэж байсан талаараа бодоход хүрдэг. Үүний дараа хэсэг хугацаа өнгөрөхөд би өнөөдөртөө бас ирээдүйдээ анхаарлаа хандуулж эхэлдэг. Өнгөрсөн жилүүдэд хэчнээн их цаг хугацааг алдсан тухайгаа бодолдоо эргэцүүлдэгч тэдгээрийн хамгийн гол гаргалгаа нь энэ улс орноос ямар их шагналыг хүртснээ харж, энэ бүх зүйл миний амьдралын нэгэн хэсэг болсон байгаагааг харахдаа би маш их таатай байсан. 

Жорж Буш: Харин би Кравфордод сэрсэн. Тэгээд хэн нэгэн надад кофе авчирч өгөх болов уу гэж хүлээсэн. Харин Лаура (эхнэр) ч надад кофе авчирч өгөөгүй шүү (инээв). 

Намайг гайхшруулсан зүйл бол ямар ч хариуцлага үгүй мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хэн нэгний өмнө хариуцлага хүлээх байдал нь бүр дадал болсон байдаг.

Эхлээд энэ нь нэлээд ноцтой, хэцүү санагдах боловч дараа нь аажмаар таны амьдралын ердийн хэсэг болно. Харин Ерөнхийлөгчөөс буусны дараа ямар ч хариуцлага хүлээх гэх зүйлгүй болсон нь намайг хамгийн их гайхшруулсан зүйл байсан.

Эх сурвалж: Bloomberg

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 14:45:12


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох