• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Шавж устгах бодисоор хордсон 20 тонн өндөг зарагджээ

Дани улсад шавж устгах бодисоор хордсон 20 тонн өндөг зах зээлд нийлүүлсэн талаар тус улсын хоол хүнсний аюулгүй байдлын газраас мэдээлжээ.

Данийн Мал эмнэлэг, Хүнсний Захиргааны албаныхны мэдэгдэлд, өндгийг голчлон цайны газар, кафе, хоолны пүүсүүдэд зардаг гэжээ.

Дани улс нь “Фипронил” хэмээх шавж устгах бодисоор бохирдсон өндгийг олж илрүүлсэн бөгөөд хордсон өндгийг их хэмжээгээр идвэл хүний элэг, бөөр, бамбай булчирхайг өвчлүүлэх аюултай аж. Тиймээс зах зээлд нийлүүлсэн өндгийг буцаан татах ёстой гэж үзжээ.

Хорин тоннын хэмжээг төсөөлж харвал Африкийн хоёр том заан болон түүний хагастай тэнцэх хэмжээ юм.

Дани улс нь энэхүү төрлийн өндөгний тархалт болж буй 10 дахь улсаар тодорч байгаа бөгөөд хамгийн сүүлд Румын, Люксембургт тохиолдож байжээ.

Мөн Румыний эрх баригчид өнгөрсөн пүрэв гаригт фипронилоор бохирдсон нэг тонн шингэн өндгийг баруун зүгийн агуулахад олж илрүүлжээ. Бүтээгдэхүүнийг Германаас импортолсон боловч хэрэглэгчдэд хараахан зарж борлуулаагүй байгаа аж.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр ”Chickfriend” нэрээр танигдсан орон нутгийн компани шувууны аж ахуйдаа фипронил хэрэглэсэн гэж Нидерландын прокурорууд хэлжээ. Фипронилыг Европын холбооны журмын дагуу хүнсний үйлдвэрт хэрэглэхийг хориглодог юм байна.

“Chickfriend” шувууны фермерийн аж ахуйн компани одоогоор тайлбар хийгээгүй байна. Нидерланд бол Европын хамгийн том өндөгний үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн хамгийн том өндөг, өндөгний экспортлогчдын нэг юм.

Бельгид 6000 литр хориотой бүтээгдэхүүн болох фипронилыг хураан авсан байна. Харин Их Британид өндөгтэй сэндвичийг эргүүлэн татаж авсан.

Их Британид Голландын фермүүдээс импорлогдсон 700 мянган бохирдогдсон өндөг байгаа талаар “Food Standards Agency” байгууллага хэлж байгаа бөгөөд өндөгний агууламж бүхий хавчуургатай талх, салад зэрэг 11 бүтээгдэхүүнийг супермаркетуудаас буцаан татах ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 10:43:21


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох