• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Доналд Трамп: 755 димпломатчийг буцааж байгаад Путинд баярлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын дипломат төлөөлөгчийн газраас 755 ажилтныг албадан гаргаж буйд нь талархаж байгаагаа илэрхийлэв.

Трамп Нью-Жерси мужид сурвалжлагчдад хандан хэлсэн үгэндээ "АНУ-ын мөнгийг хэмнэхэд хувь нэмрээ оруулж байгаа Оросын удирдагчид талархлаа илэрхийлье" гэжээ.

АНУ өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэж үзэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд энэ шалтгаанаас гадна Крымыг өөртөө нэгтгэснээс нь бол ОХУ-д шинэ хориг арга хэмжээ тавьсан билээ. Үүний хариу арга хэмжээ болгон Владимир Путин АНУ-ын 755 дипломат төлөөлөгчийг есдүгээр сарын 1-ний дотор нутгаасаа гарахыг шаардсан.

Энэ шийдвэр нь Москва дахь ЭСЯ-ны ажилтнууд болон Экатеринбург, Владивосток, Санкт-Петербург дахь консулуудад нөлөөлсөн. Тухайн үед АНУ-ын Төрийн департамент энэ алхам нь " харамсалтай, шударга бус явдал" гэж хэлж байсан.

Гэхдээ Трамп АНУ-ын Засгийн газраас гарах "цалин" -г багасгахад нь тусалсанд Путинд ийнхүү талархлаа илэрхийлжээ. Тэрээр "Бид цалингийнхаа хэмжээг багасгахыг хичээж байгаа учраас түүнд талархахаас өөр аргагүй. Тиймээс би олон тооны хүмүүсийг цомхотгож байгаа явдалд маш их баяртай байна” гэжээ.

Эх сурвалж:BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 10:30:59


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Иргэн (66.181.176.238) 2017-08-11 10:50:16
    Орос ах нар, Америкуудад сургамж ег! Ах нар чадна. Америкууд дэлхийд ганцаар ноерхох дээрэнгvй бодлоготой улс. Дэлхийг хагалан бутаргаж эрхшээлдээ оруулах гэсэн бодлогоо зогсоох хэрэгтэй

Танд санал болгох