• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Х.Баттулга: Би Хятадын эсрэг үзэлтэн биш. Харин...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн “Цаг үе үзэл бодол” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн анхаарал татсан асуудлуудад байр сууриа илэрхийллээ. Энэхүү радио, телевизийн ярилцлага нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа анхны ярилцлага юм. Тэрээр Ерөнхийлөгийн тангараг өргөснөөс хойш 30 хоног өнгөрөөд байгаа юм. Ингээд Ерөнхийлөгчийн телевизид өгсөн ярилцлагаас цаг үеийн зарим асуудалд илэрхийлсэн байр суурийг нь тоймлон хүргэж байна.

Улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар

Ерөнхийлөгчийн ажил өглөөний мэдээгээр эхэлдэг юм байна. Монгол Улсын өнцөг булан бүрт болсон үйл явдлын мэдээг ирүүлж, танилцуулдаг. Ний нуугүй хэлэхэд, өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд байна. Эдийн засгийн сахилга бат алдагдсан , байгалийн гамшиг болж, хадлан тэжээлээ авч чадахгүй байдалд орж байна. Гэхдээ  надад ганцхан ийм мэдээ ирдэггүй юм байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргад адилхан очдог. Ихэнх нутаг гантай, байгалийн осол аваар ихтай гээд олон асуудал үүсч байна. Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг нэмэгдэж эдийн засаг хүнд байна. Ийм байхад эрх баригч намынхан, Засгийн газар амраад явж байгааг хараад гайхаж байна. Энэ хүнд үед эрх баригч намын гурван бүлэг нь хоорондоо алалцаж  байгаа учраас энэ зүйлийг ярьж байгаа юм шүү.

“60 тэрбум”-ын талаар

"60 тэрбум"-ын асуудал бол хоёр сонгууль дамнаж яригдсан асуудал. Монгол Улсын төр засгийн албан тушаалыг урьдчилж зардаг асуудал ярьж байна. Өнөөдөр бид дээрээ ямаршуу байгааг  90 минутын бичлэгээр харуулж байна . Бид 96 жилийн түүхтэй МАН-ыг хүндэлдэг.  Миний өвөө, эмээ, ээж аавын нам гэдэг. Гэтэл институцсэн нам маань ийм зүйл яриад, намын дарга нь тэнд асуулт хариулт бэлдээд сууж байгаа нь ганц МАН-ын биш, Монголын эмгэнэл юм . Монгол Улсын иргэд төр засагтаа итгэхгүй болсны илрэл юм. Миний бие 60 тэрбумын асуудлаар АТГ-ын даргыг хоёр удаа дуудаж уулзсан. Энэ асуудлыг шалгахад нэлээд цаг хугацаа орох байх. Учир нь, 3000 гаруй хүний авлигын асуудал яригдаж байна. Үүнийг нэг бүрчлэн шалгах юм шиг байна.

Ард түмэн шударга ёсыг л хүсч байна. Дээрээ авлигатай байхад яаж шударга ёс ярих билээ дээ.Цэвэрлэгээ дээрээсээ хийгдэх ёстой.Тиймээс ийм асуудлуудыг ил, олон нийтэд мэдээлэх нь зөв.

Оффшорын асуудлаар

Хүмүүсийн төрд орох гэж яараад байгаа том шалтгаан нь улстөрд орж баяжиж байгаатай холбоотой. Миний бие төр засгийн дээр байгаа завхралыг  арилгах гэж гарч ирсэн. Улстөрд орж баяжсан хүмүүст 49 хоногийн хугацаа өгсөн. Оффшороос бүсээс мэдээлэл авах янз бүрийн л арга байгаа юм байна лээ. Ажилладаг хүмүүс нь ажиллабал асуудал байхгүй. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, прокуророос шалгахыг хүсэх л асуудал байсан. Өмнө нь ийм хүсэлт гаргаж байгаагүй. Нэгэнт тусгай хууль байхгүй учраас тодорхой хоног, хугацаа заасан ийм санаачилгыг Ерөнхийлөгч, прокуророос гаргаад байна. Үлдсэн ажлыг бусад холбогдох албаныхан хийх бүрэн боломжтой.

Төмөр замын асуудлаар

Далайд гарцгүй орны хувьд Монголын эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн чухал бүтээн байгуулалт бол төмөр зам. Харамсалтай нь, нөгөө олон бүлэглэлүүд төмөр замын ажлыг зогсоосон. Үүнийг явуулахын тулд төмөр замын өмнө нь гаргасан ТЭЗҮ дахин гаргаж ярина . Монгол нүүрсэн дээр тогтсон улс байж болохгүй. Нэг зах зах зээл, нэг бүтээгдэхүүнээс хараат байна.  Тиймээс төмөр зам бол зах зээлийн либериалчлах гол зам. Оросууд, Иранууд манай нүүрсийг авъя гэж байгаа. Тиймээс хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барих ёстой. Гэтэл Засгийн газарт уул уурхайг даганасан гаднын эрх ашгийг оруулж, өмнөх ажлыг зогсоосон. Монголчууд надад өгсөн итгэл дээр тулгуурлан энэ бүх ажлыг хийх бодолтой байна.

Армиа бүтээн байгуулалтад татан оролцуулна . Дайн дажингүй энх тайван Монгол Улс яагаад армиа бүтээн байгуулалтад оролцуулж болдоггүй юм бэ. Цэргээс халагдахдаа яагаад орон сууцны зээлийн урьдчилгааны төлбөртэй бууж болдог юм бэ. Тиймээс бүтээн байгуулалтад цэргүүдээ дайчлах ёстой.

Зөвлөхүүдийнхээ талаар

-Аса аварга их сийрэг толгойтой, УИХ-ын гишүүдийнхээс илүү

-А.Гансүх шиг хүнийг бэлтгэхэд ахиад 3-4 жил хэрэгтэй

-Би хуулийн мэдлэггүй учраас З.Энхболдын хуульч надад хэрэгтэй

Олон улсын харилцааны талаар

Мэдээж хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх ёстой. Хоёр хөрштэйгөө бодит хамтын ажиллагааны зүйл ярина. Нэн тэрүүнд гаалийн татварыг асуудлыг хөндөнө. Анхны гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Дэлхийн шинэ бодлого руу орж байна. Дэлхийн шинэ бодлого дээр манай хоёр хөршийн бодлого хаана байгаа, бид яах ёстой гэдэг нарийн зүйлүүдийг сайтар судалж байна.

Намайг олон улсад Хятадыг эсэргүүцэгч үзэлтэй хүн гэж яриад байгаа. Энэ бол Гадаад харилцааны сайдын хийж байгаа ажил.  Гэтэл би Хятадуудын эсрэг юу ч яриагүй. Харин нэг улсаас хараат эдийн засагтай байна, бидний эдийн засгийн 90 хувь урд хөршийх болсныг л хэлсэн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын  бүх гишүүд энэ асуудлыг ярих ёстой. Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан цагаас анхаарал хандуулах хэрэгтэй.  Эдийн засгаа бид төгөлдөржүүлэх ёстой. Нэг талыг барьсан эдийн засагтай хэзээ ч хөгжихгүй, Үндэсний аюулгүй байдал алдагдана. Бурхан шашнаа шүтэх асуудлыг ярьж байхад шүтэж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Далай ламаа уръя гэхээр болохгүй гэж байна. Бид хараат болж байгаагийн л илрэл. Үүнийг урд хөрштэйгөө ярина. Бидний дотоод асуудал руу битгий оролцооч ээ, бид танай асуудал руу оролцдоггүй гэдэг шаардлага тавина. Бизнес хийхдээ харилцан ашигтай байхыг ярина.  Би ийм л зүйл яръя гэж бодож байгаа. 

Тэтгэвэр, цалингийн зээлийн асуудлаар

Тэтгэврийн зээл, төрийн албан хаагчдын цалинг Төв банкны Ерөнхийлөгчтэй санал солилцсон. Тэтгэвэр, цалингийн зээл бол хамгийн эрсдэлгүй зээл. Эдгээр зээлийн хүүг 24 хувиас бууруулах ёстой. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг нь хуулиар тогтоож өгөх ёстой. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг энэ асуудлыг судлаж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар

1992 оноос хойших цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ төрийн гурван өндөрлөгийн эрх үүрэг, албан тушаалыг Үндсэн хуулиар солих гэж байгаа бол би солихгүй. Эрх баригч нам УИХ-д хэт олууллаа байна. Хоёрт, энэ сонгууль өөрөө но-той сонгууль. 60 тэрбумаар төрийн албыг зарж мөнгө босгож байсан нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Ард түмэнд хэрэгтэй өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газар, Их хурал оруулна гэвэл өөр асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд эрх мэдлийн асуудал дээр анхаарал хандуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 

Ерөнхийлөгчийн засаглалын талаар

Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг хүчтэй хүн гарч ирэх хэрэгтэй гэдэг. Урд, хойд хөрш тийм  байна гэсэн жишээн дээр ярьж байгаа юм болов уу гэж харсан. Аюулгүй  байдал дээр нэг хүний хараат байгаа нь дарангуйллын хэлбэр. Хүчтэй дарангуйлал руу орно. Дарангуйллаар улс орноо хөгжүүлэх нь нэг асуудал. Дарангуйллаар өрсөлдөгчөө дарах нэг асуудал. Гуравт нэг хүнийг худалдан авах шиг амар зүйл байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүд нь асуудлыг хэлэлцдэг үед бүгдийг худалдан авахад хэцүү. 

Тавантолгойн талаар 

 Сая Тавантолгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Тавантолгой орд бол 1970 оны эхээр ард түмний татвараар олсон орд. Тиймээс Тавантолгойг  гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй.  Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үндсэндээ үүний эсрэг, нэгдмэл бодолтой хүмүүс багтсан. Тавантолгой орд бол Үндсэн хуульд зааснаар ашиг нь бүх ард түмэнд очиж байх ёстой. Ийм тохиолдолд бид өр зээл гэдэг асуудлаас жаахан ч гэсэн хол байж чадна. Гучин гэр бүл биш гурван сая иргэний төлөө ажлуулах гэж намайг сонгосон гэж ойлгож байгаа. 

Авлигын талаар

Монголд архи, уул уурхайтай харьцдаг хүмүүст л бэлэн мөнгө байдаг. Бэлэн мөнгө байгаа газар л авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд ядаж Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар албан тушаалаасаа татгалзаасай гэж уриалж байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-10 23:56:03


Нийт сэтгэгдэл: (44)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.43.43) 2017-08-14 20:24:13
    энержи -г дампууруулахын тулд төрсөн ЭНЕРЖИ-г ДАРАХЫН ТУЛД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ЮҮ ЮМ гэж боддог ерөнхийлөгчтөи боллоо доо
    1. Зочин (103.229.122.93) 2017-08-14 23:42:53
      Тэр энержи гэдэг хүн хувагаад л авчихгүй дээ. Аягүй л их нүүрс гээ биз дээ
  2. Zochin (66.249.82.148) 2017-08-14 19:42:02
    Zaa tegeed yu ch yariad bgaa yum.harj l baihaas. Ulgeriin uvgun eebiigees zalhasan shuu
  3. Зочин (202.179.4.130) 2017-08-14 19:34:40
    Dalai lamaa urih n Mongolchuud bidnii erh. Erunhiilugch goyo helsen baina. Demjij baina
  4. Монгол (103.229.121.226) 2017-08-13 08:25:33
    УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДЭГ ИЙМ Л БАЙДАГ ЮМ ДАА ЯМАР ХҮҮ ТӨРҮҮЛСНЭЭ АРД ТҮМЭН ХАРНАА МОНГОЛ ЯЛЖЭЭ
  5. zochin (27.123.212.135) 2017-08-12 20:37:40
    Mongoloos bolowsrolgui hun oldohgui delhiid 1dugeert bichigdsen 100%bichig usegtei oron shuu ganst ner humuus oros angliar oilgodogoo bolowsrol geed enduureed bh shig,bodoj bn setgej bn yrij bichij bn orchin ueiin ololt dongoj garsan shine tehnik tehnologiig stag aldalgui ashiglaj bn yu ch hiihgui buhimdaj busdaas buruug haigaad bailgui ajillaach ene haraaj eroogood bga humuus ta naraar dutaad bn shuu dee...
  6. Зочин (175.204.92.209) 2017-08-12 14:32:50
    Ene setgegdelee bichsn hvn 1 hvnii l bodl sanaa bnaa kkk ... Erunhiilugchuu ta hvcht bgaarai ard tvmen chin demjij bgaa shvv uunaas ch bvv ai ugaasaa hytduud bidnii esreg zvsen bvriig hiij bhad bid zvgeer l siuh gjvv ... Hytadin esreg bna gdeg Ter hytdad hudaldagdsn hvmvvsiin l vg
  7. зочин (27.123.214.81) 2017-08-12 12:44:09
    Та уул уурхайн лиценцтэй байгаад тэр уедээ вант улс нэр авч байсан Эрэлийн Эрдэнэбатын намд орж даган давхиж Баянхонгорт алт ухаж байснаа мартсан уу
  8. мнгл (27.123.214.81) 2017-08-12 12:20:55
    Саяын ТВ ярилцлага дандаа хар,хор,хонзон санасан ярилцлага боллоо доо Юун эв нэгдэл сахигч байхав энэ янзаар бол хол явахгуй дээ.Та болон таны булэглэлийн идэж уусан чинь одоо будаа боллоо.Ингээд бодохоор та бас муу ерселдегчдеес сугарч ялсан болохоор азтай байна.
  9. зочин (27.123.214.81) 2017-08-12 12:13:16
    Та 1997 онд лиценц олж авах гээд компанийхаа ажилчдыг хар еглеегуур дугаарт зогсоож байсныг сайн мэдэх юм.Би ажилтан байсан учир зогсож л байлаа
  10. Зочин (66.181.177.95) 2017-08-12 11:50:07
    Лиценз авах гээд бохчууд дагуулаад явж байсан ш дээ
  11. Зочин (66.181.177.95) 2017-08-12 11:48:40
    Хар Пурэвсурэн нь Иранд явж бна гэсэн ? Хоер хоршиин хооронд бас олон хов хутгасан ? З Энхболд Пурэвсурэн хоер японд яалаа даа ? Томор зам япончууд барина аа ярилаа . Элчин сайд нь иим яриа болоогуй гэж хариуцлагатай мэдэгдэл хииж л байсан ? Элии балай зовлохтой , Богд хаанаас доор багтай иим орнхиилогч юу хииж чадах юм вэ ? Томор замаа залгичихсан нуурсээ машинаар зоох уу ? Оорин ортог нь тэнгэрт тулсан нуурсииг хэн авах вэ ? Одоо урд хорш чинь атомиин цах станцуудаа ойрын жилуудэдэ ашиглалтанд огно ? Наад ннурс их богино настай болж бна даа! Наад бутээн байгуулалтаа улс хиинэ гэвэл томор шиг болно ? Наад хувиинхан чинь босгоно ? Ойлгохгуй байгаа юм бол яаж бизнэс хииж байсан болж бна ?
  12. Зочин (66.181.177.95) 2017-08-12 11:36:59
    Танк ирж ирнэ гэж ярьж байсан санагдана ? Цэнхэр дэлгэцээр шуу дээ? Иим богино ой санамжтай хун уу ?Ирэх цаг хугацаанд монголыг авч явах тосоолол байдаггуй бололтой ? Эр хун хэлсэн дээ ?эмээлт морь зорьсон доо ? Гэж монголчууд ярьдаг л доо ? Харин хоер хорш бол ой санамжиндаа хиижээ ? Женко яаж болж байна ? Сайн хун болох гээд л монголыг золионд тавих юм биш биз ? Эсвэл юу явахгуй бол эх оронч дур эсгэх байх даа ? Ажиллахад багтаамж нь хурэхгуй байх даа ? Сонгогчид их сайныг хулээх хэрэгуй л дээ
  13. Зочин (122.201.24.36) 2017-08-12 11:34:04
    3000- хүн авлигын хэрэгтэй гэж олныг айлгах,/зарим нь ч баярлаж байгаа / сүрдүүлэхдээ биш үнэн зөвийг л олоорой. Одоо энэ нүүрэн дээр Баян-Өлгийнхныг баахан дайрч доромжилж байна. Ийм байдлыг бүү үүсгээрэй.
  14. зочин (27.123.212.134) 2017-08-12 09:20:52
    30 гэр бүл биш 3 сая гэр бүлийн тухай ярина монголчуудаа сайхан амьдруулах хэрэгтэй гэж байхад эсэргүүцсэн сэтгэгдэл бичсэн хүмүүс байна үүнийг хэн бичсэн гэж бодно мэдээж 30 гэр бүлийн ханаж цаддаггүй мангисууд МАН-ийн албан тушаал авчихсан новшнуудаас бичиж байгааг мэдэж байна уу харин та яагаад МАН саналаа өгөөд байдаг юм вэ жаахан улстөрийн мэдлэгээ нэмж энэ хулгайч намыг дахин хэзээ гаргаж саналаа өгөөч наадуул чинь нь 20 гаруй жил төрийн эрх мэдлийг авч дандаа л хулгай хийж хязгааргүй баяжсан газрын наймаа тендер лецэнзийг зарж баяжсан новшнууд монголчуудыг сайхан амьдруулах сонирхолгүй гарууд шүү дээ Та нараас ядаж 90 оноос хойших улстөрийн түүхээ ямар нам хэдэн суудал авч ямар эрх мэдэлтэй байсныг сайн судал
  15. Зочин (172.56.13.234) 2017-08-11 21:21:55
    Бас би Хятадын эсрэг үзэлтэн биш гэчихжээ сайхан хуухай юм аа нөгөө Монгол ялнаааа гээд байсан яасан бээ? хошногоныхоо нүх рүү чихчихсэн үү? Ши Жин Пинийг Монголд айлчилж байхад яаж донгиотож ёс алдаж байсныг чинь бид нар мартаагүй л байгаа шүү!
    1. zochin (139.5.218.21) 2017-08-12 00:48:29
      ene hunii haana ni ch hurehgui baij yaadan ih ataarhdag novsh ve. heleh ugee olj yadsan uurgii uhaatai gej bodson hamilon bn daa
  16. Зочин (27.123.214.119) 2017-08-11 20:43:30
    тэнэгтэрэй Орос яахлаара Монголоос нүүрс авач гэдэг юм.Иран хүртэл хэдэн км вэтэрийгэ тодорхой хэлчих. Иран тэгээд ч невттэй байхад нүүрсээр яадаг юм
    1. Зочин (172.56.13.234) 2017-08-11 21:23:20
      Орос Иран Пакистан улсууд нүүрс авъя гэдэг санал тавьсан гэнэ үү? Наадах чинь СИНОФОБ гэдэ өвчнөөр өвчилчихөж.
    2. zochin (139.5.218.21) 2017-08-12 00:51:26
      yaasan tsetsen hinentser ve biee bied betgee tsanhand bodvoo ee hiirhiiduu uruvdmeerch um daa
  17. Зочин (74.82.35.81) 2017-08-11 20:25:27
    Урагшаа төмөр замыг тавиулахгүй гэсэн оросын эрх ашгийг хамгаалагч гэдэг нь тодорхой
  18. Бямбаа (150.129.141.124) 2017-08-11 15:55:01
    Зөв зүйтэй ард иргэдийн хүсч байгаа үүнд анхаараасай гэсэн эн тэргүүний асуудлуудад аард иргэдээ хамгаалах Улс орныхоо эрх ашигийг хангах .хөгжүүлэх иргэдээ идэвхжүүлэх үйл ажиллагаа .бодлого хэрэгжүүлэхээр санаа шулуудсанд нь их амжилт ерөөе
  19. B (103.9.90.130) 2017-08-11 14:00:08
    Дэмжиж бна. Дотоод зах зээлээ сайн хамгаалах хэрэгтэй.Төмөр зам аль аль талруугаа хэрэгтэй. Дэд бүтэц сайн байж э.з-н эргэлт сайжирч,бараа таваарын үнэ бууна.Төмөр замаар заавал уул уурхайн бүтээгдэхүүн биш зорчигч,бараа таваар,мах сүүгээ хүртэо дотооддоо аюулгүй хурдан шуурхайтээвэрлэх боломжтой болно шүү дээ.
  20. Mng (27.123.214.115) 2017-08-11 13:46:50
    Nyyrs gaigyi bga deer khurdkhan uragshaa 300km tomor zam taviad nyyrsee zaraad mongo olood ard tymnee bodoochee! Yun Oros, iran be? Ovchtei yumuu! Dornod khyrtel khondlon 1000 km zam tavij yakh gej bgan be? Burkhad soliorson bkh gdg inedmiin kino yzsen yy? Oros ooroo nyyrsee zarj chadakhgyi suuj bkhad! Manaikhaas Irand nyyrs ochvol Altnii ynetei bolno? Odjargaltai osorkhokh ajlaa tusdaa khii! Bitgii ooriin jijig asuudlaas bolj Tom erkh ashig uls yndestniig khorloochee! Guiya! Naad tom 5 tolgoigoo khurdkhan khuvichal! Ulsiin bga tsagt uls torchin khulgaichuud tsavchaad duusna! Battulgaas jaakhan ontsgyi osorkhyy, tosgonii komplex l ynerted bna daa! Odoo yana ve? Jakhan Gantsaardsan khyn yum bol uu? Yaduu ard tymnee bodoochee! Ter Odjargaliin tomrokh bol todorkhoi! Tyyniig orkhi! Ugasa bykh yum zaadlaaraa l saldag....
  21. Бату (112.72.11.118) 2017-08-11 13:43:18
    Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах биш харин бүр нэмэх хэрэгтэй.Бусад зүйл дээр өөрчлөх бага сага юм бий.Үнэхээр өөрчлөе гээд мундаг ухаан гаргаж түүхэнд үлдэх гээд байгаа юм тэдгээр зүйл дээрээ л өөрчлөлт хий.
  22. ....аким (182.160.35.218) 2017-08-11 13:24:55
    Хөндлөн төмөр зам тавина, Орос Иранд нүүрс гаргана гэдэг дахиад л нүүрсний төмөр замыг саатуулах гэж санаархаж байна.
  23. Зочин (27.123.212.135) 2017-08-11 12:54:49
    Дэмжиж байна.Үндсэн хуулийг ийм үед өөрчлөх хэрэггүй.
  24. болд (59.153.85.76) 2017-08-11 12:27:01
    дэмжиж байна
  25. Зочин (203.91.119.102) 2017-08-11 12:12:12
    Энгийн ойлгомжтой байна. Ард түмэн, олонхи дэмжинээ.
  26. Зочин (150.129.140.110) 2017-08-11 11:26:26
    Ий ий ий 4 жил хурдан дуусаасай. Ерөнхийлөгчийн засаглалд их санаархаж байна аа, тэгэхгүй ээ.
    1. zochin (27.123.214.118) 2017-08-12 20:42:15
      Erguu ***** min tiim baih auyltai gej bichsen bhn um unsaad oilgdgui ***** bn.da chi
  27. Зочин (66.181.177.95) 2017-08-11 09:49:05
    Монгол мохол руугаа маш хурдтай онхорч эхлэлээ
  28. Зочин (66.181.177.95) 2017-08-11 09:47:49
    Монголын ториин эмнэгнэл мон ? Монгол яаж доройтсоныг харуулсан тод жишээ боллоо
  29. 4 jil (103.9.90.66) 2017-08-11 09:32:07
    Ene durvun jil n hurdan duusaasai, hetsuu hun yum be heterhii bolovsrolgui
  30. Иргэн (66.181.179.168) 2017-08-11 09:24:16
    Улсаа, аль ч түвшинд, хагалан бутаргах юм битгий яриачээ. Өөрөө болон тойрон хүрээлэгчид нь бүгд энхийн цагаан тагтаа, эх орончид, бусад нь дайсан гэх нь холгүй худал ярихаа бас болиоч.
  31. иргэн (27.123.212.142) 2017-08-11 08:45:42
    Орос манайхаас нүүрс авна гэнэ үү
    1. Зочин (103.10.22.45) 2017-08-11 21:32:52
      Коксжих нүүрс бол тийм ч элбэг байдаг баялаг биш. Орос коксжих нүүрс сонирхсон байж болох юм. Ганц урагш биш хойшоо ч нүүрс гаргах хэрэгтэй. Хойд, урд хөрштэйгээ экспорт импортын тэнцвэртэй харилцаатай байж монгол хөгжинө. Тусгаар тогтнол баталгаажна. Өнөөгийх шиг нэг талын харилцаатай байгаа нэг улсын эрхшээлд орох эрсдэл их өндөр. Хойд хөрштэй харилцаа сайжруулах ерөнхийлөгчийн санааг ард нийтээр дэмжих хэрэгтэй. Хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаж, монголд хөрөнгө оруулалт хийж өрсөлдөх боломжийг олгож байж монгол хөгжинө.
    2. Зочин (103.229.122.93) 2017-08-14 23:40:00
      Оросууд дамжуулаад хятад руу л гаргах байх. Оросд нүүрс буулгах ганц ч станц байхгүй
  32. Зочин (27.123.212.136) 2017-08-11 08:06:53
    Bolovsroltoi Enkold ni tegeed ajil hiihgui yaasiim uls eh ornii baidaliin tuhai medee ugluu bur Enkbold Erdenebatad ochij bna yu hiij bna buur dujirchihsun hun bidend nuden balai chih dulii erunkiilegch hereggui Enkoldiig 27 jil harlaa odoo boloo ayduu zuulun gedeg maani asuudliig darah bugshuulah uugshuulehiig heleed bgaa ym sh dee bidend asuudliig shiiddeg ulsaa hugjuuldeg hun heregtei
  33. Зочин (74.82.35.81) 2017-08-11 07:40:26
    4 жилийн дараа Женкогоос муу хүн байхгүй болно харж л байгаарай. Ямар мудаг сонгосноо та нар өөрсдийн арьс махаараа мэдрэнээ. Уйлаад яахав бид заавал нэг сүйрч үзэж байж ойлгох юм шиг байна. Боловсролгүй ард түмэндээ таарсан ерөнхийлөгч. Бидний үе ямар ч байсан хөгжил дэвшил эдийн засаг сайжрахыг үзэхгүй нь тодорхой болчлоо. Энэ боловсролгүй хүн сүргийн хүүхдүүд нь гайгүй болно гэж найдаж байна.
    1. зочин (27.123.212.129) 2017-08-11 18:36:12
      Тэнэгтээрэй монгол шиг боловсролын түвшин өндөр орон дэлхийн 200гаруй орны дотор ховордоо ордог юм шүү юу ч уншдаггүй мэддэггүй байж бүү цээжний бангаар бурж бай тэгээд ч хүний нийгэм сүргийн зохион байгуулалтаас гараад хэдэн мянган жил болж байна илжиг минь
  34. Зочин (103.212.118.227) 2017-08-11 07:35:41
    Цэвэрлэгээ дээрээсээ хийгдэх хэрэгтэй. Ардын хүүхдүүдээр туг тахиж ажил хийж байгаа нэр зүүдэг шүү наадуул чинь ерөнхийлөгчөө. Үүнийг та анхаараарай
  35. Soongo (150.129.142.156) 2017-08-11 06:23:47
    дэмжиж байна аа, женкооо, ажиллаад байгаарай, битгий их ярилцлага өгөөрэй, зүгээр л санаснаа хий, хэцүү, гэхдээ хийгээд үз, оролдоод үлд, их удаан бул хар чулуу шиг болсон юмыг хагалах гэж байна, битгий шантар, алдана, алдаад сур, аргыг нь ол, гол нь зөв бодолтой ажиллаарай,
  36. зочин (122.201.24.140) 2017-08-11 03:10:19
    УИХ гишүүн хүн ерөнхийлөгч болон УИХ -д хоёр газарт зэрэг ажиллаж болж байгаа юм уу. Ж: гишүүн Нарантуяад үүрэг өгсөн гэж байна.

Танд санал болгох