• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Монгол брэндийн бүтээгдэхүүнийг ​30 гаруй орны төлөөлөгчдөд худалдаална

2015 онд ӨМӨЗО-ны Хөх хотод БНХАУ-тай хамтарсан экспод Монголын 230 гаруй аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид, 10 мянга гаруй зочин төлөөлөгч оролцож нийт 4 тэрбум орчим төгрөгийн боруулалт хийсэн. Тухайн үедээ Монголын бараа бүтээгдэхүүн хамгийн боруулалт сайтай үзэсгэлэн болж өнгөрсөн.

 Тэгвэл тус экспог ирэх есдүгээр сарын 26-30-ний өдрүүдэд Хөт хотод хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн экспог өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймд хоёр дахь экспог зохион байгуулах тухай хэлэлцэх Монгол, Хятад хоёр талын уулзалт өнөөдөр Гадаад хэргийн яам дээр боллоо.

Экспо долоо хоног үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулалт ба хэлэлцээр, бизнес уулзалт, хурал форум, үзэсгэлэн, Монгол, Хятадын олон улсын соёлын долоо хоног зэрэг дөрвөн салбарын 22 үйл ажиллагаа зохион байгуулах аж. 

Түүнчлэн ОХУ зочноор оролцох төдийгүй гадаадын 30 гаруй улс, тэдгээрийн дотор “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн 20 гаруй улс, Номхон далай, зүүн өмнөд Азийн 10 орчим улс урилгаар оролцох ажээ. Нэг үгээр хэлбэл, 30 гаруй орны бие төлөөлөгчдөд монгол брэндийн бүтээгдэхүүнийг сурталчилах, таниулах, худалдаалах арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ нь манай улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний борлуулалт, гадаад худалдаанд чухал ач холбогдолтой хэмээн салбар яамны зүгээс онцолж байлаа.  

Одоогоор экспод оролцохоор хөдөө аж ахуйн түүхий эд, эм эмийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, оёмол, сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын 250 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байна.  Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан бүртгүүлэх боломжтой аж. Үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгжүүдийг нэгдсэн тоог одоогоор тогтоогоогүй бөгөөд чанар, станадартын шаардлага хангасан байх нь хамгийн эхний шалгуур үзүүлэлт гэнэ.

Дашрамд дурдахад, үзэсгэлэнд оролцож буй аж ахуй нэгжүүдийн тээврийн зардал болоод гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас хариуцаж байгаа юм байна. Тиймд аж ахуй нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулах, олон улсын зах зээлд таниулах том боломж ажээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-10 13:23:46


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох