• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ц.Баасандорж: У.Хүрэлсүхийг мөрдөх захиалга өгсөн хүнийг хэлэх боломжгүй

Шадар сайдын ажлын албанаас У.Хүрэлсүхэд халдах гэсэн  хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж, мөрдөж, дагасан  байхад Засгийн газраас энэ асуудалд анхаарах ёстой. Гэтэл энэ асуудалд хууль хүчний байгууллага ямар ч хариу өгөхгүй байна гэх асуудлаар мэдээлэл хийсэн юм. 

Энэ үеэр Шадар сайд У. Хүрэлсүхэд халдах гэсэн хэргийн талаар хуульч Ц.Баасандоржоос цөөн асуултад тодруулга авлаа.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн сараас мөрдөж, дагасан юм бэ. Хэргийн талаар тайлбар өгөхгүй юу? 

-Тавдугаар сараас нэр бүхий зургаан иргэн, гэрээт харуул хамгаалалтын албаар зохион байгуулалттай Шадар сайдыг дагаж, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Бид долдугаар сарын 4-нд ТЕГ, ЦЕГ, АТГ-д уг хэргийг шалгаж өгөх тухай хүсэлт явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж мөрдсөн тухай хариу алга байна. Шадар сайдыг мөрдөж мөшгөсөн үйлдэл бол хуулийн дагуу таван төрлийн гэмт хэргийн шинжтэй байна. Зөвхөн Шадар сайдад бус төрийн институцэд  халдсан энэ хэргийг хууль хяналтын байгууллага тав хоногийн дотор хэрэг үүсгэж, сарын дотор шалгаж, хариу мэдэгдэх ёстой.

Гэрчийг байцаахаас татгалзаж байна

-Хэргийн гэрчүүдийг хууль хяналтын байгууллагаас байцаалтад дуудсан уу?

-Хэргийн гэрч Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэрчийн дэлгэсэн мэдээлэл маш ноцтой учраас түүнийг хамгаалалтад авахыг хүссэн юм. Одоогоор гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. Тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан.

-Яг ямар шалтгаанаар У.Хүрэлсүхийг тагнаж, мөрдөөд байгаа юм бэ?

-Ямар шалтгаанаар 2,3 мөрдсөн гэдгийг хуулийн байгууллагууд тогтооно гэж бодож байна. Энэ хэрэг улс төрийн зорилготой эсэх, захиалагч нь хэн эсэхийг одоохондоо хэлэх боломжгүй. Гэхдээ болж байгаа үйл явдлыг харахад үүнд төрийн өндөр албан тушаалтан холбоотой гэдгийг үгүйсгэхгүй байна. 

-У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-Шадар сайд үүнийг өөрөө зохион байгуулсан юм бол яагаад зургаан гэрчтэй байгаа юм. Өөрөө зохион байгуулсан зүйл байхгүй. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ гэдэг асуулт тавимаар байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-09 13:23:14


Нийт сэтгэгдэл: (14)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (150.129.142.247) 2017-08-14 14:58:09
    Ene baasandorj gedeg emgeelegchees eer jinkhene khuuli meddeg emgeelegch baidagyi um uu . Dandaa kheruul l hkiideg nekher Ingej ter ard tumniig khund nekhtseld oruulj baikh um
  2. зочин (59.153.85.78) 2017-08-14 11:20:19
    Ерөнхий сайд Эрдэнэбат МАН-ын дарга болох гээд Хүрэлсүхийг хаагуур явж хэнтэй уулзаж байгааг тагнуулсан юм бишүү
  3. Зочин (59.153.114.88) 2017-08-10 08:52:11
    Hvrelcvh ard tvmeni hvv shvv aigaad bgaa ulsuud no oilgomjtoi mongig hugjvvlehgvi gedeg hvmvvc bna ard ni. uulzaagvi ch hamgaalaj hvmvvc bgaa
  4. Зочин (104.236.4.0) 2017-08-09 20:01:26
    Энэ асуудлаар Хүрэлсүх Ерөнхий сайд болсон тохиолдолд л өргөдөл өгвөл авч хэлэлцэх байх. Одоо бол томчуудын өөдөөс юу ч чадахгүй байгаа нь харагдаж байна мань мэтийн энгийн иргэнийг ингэсэн бол бүр сар цагдаагийн үүд сахиад ч нэмэргүй.
  5. Хохохо (103.10.22.27) 2017-08-09 16:26:19
    Доржзодовыг эхлээд еерийгее тагнаж чагнасан гэж зvйлэгтсэн шигээ Хvрэлсvх еерийгее тагнаж мердсен гээд МАНгарууд аргагvй л МАНгар юмаа
  6. Orgil* (85.203.9.35) 2017-08-09 15:06:09
    Barimt xangalttai baixad siidex bailgvvdei. Yr sharxnuudaa xuuj ywuul
  7. Anaraa* (144.217.76.201) 2017-08-09 15:03:01
    Aimshigtai ireedvi xvleej bn shvv dee. Odoo l ergexgvi bol xetsvv l bolox gd dan gants uls turchid geltgvi irged xoxirx ni baina. Nam aa shiinechil
  8. нямка (85.203.17.254) 2017-08-09 14:50:15
    аргагүй ш дээ ард түмний төлөө тэрбум төгрөг бол юу биш гэж хэлж чадах хүн одоогоор Хүрэлсүх л байна. За тэр Энхбол, Эрдэнэөбат Номтой баяр мэтийн оффшорын тэрбумтанууд мөнгөө яаж өсгөх үү хүүгийн яаж тооцох вэ л гэж бодно. Өөрт нь саад болоод ирэхээр мөрдүүлж муу сайнын үзэх гэж оролдоо бз
  9. зочин. (139.59.3.30) 2017-08-09 14:47:28
    угаасаа хэлчих юм бол нөгөө балиар оффшорчид нь бариад идчих байлгүй ерөн тэгээд үнэн үгүйг нүүрэлдүүлээл газар дээр нь шийдэх нь зөв
  10. Haagii) (139.59.237.194) 2017-08-09 14:46:54
    MAH dotroosoo yalzarch duusla. tednii uvaagui uildliig odoo l zogsooj tsewerlehgui bol 2020onii songuuliar iimerhuu nuhduuded hen ch itgel huleelgehgui
  11. Temka) (103.253.146.245) 2017-08-09 14:44:26
    MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ydtoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui hiihee zogsooy eronhii saidaa!!!
  12. Зочин (66.181.176.122) 2017-08-09 14:28:02
    ter Kyyk gegcheer aykh uym be khen ch khereggyi dee
  13. уншигч (27.123.214.122) 2017-08-09 13:49:26
    ман дотроосоо байгаа гэж мулгуу ард би таахаас өөр яах билээ?
  14. Kkk (112.72.11.123) 2017-08-09 13:36:03
    Helehgui bol shudraga bgaad yh ym

Танд санал болгох