• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Дэлхийн нэр хүндтэй шагналыг монгол охин хүртэхээр болжээ

“Asia Society” байгууллагаас Ази болон дэлхий дахины ирээдүйд өөрчлөлт авчирсан хүмүүст олгодог “Asia Game Changer Awards” шагналыг энэ жил хүртэх хүний нэгээр Монгол Улсын иргэн, бүргэдчин охин нэрээр алдаршсан Айшолпан Нургайв тодорчээ.

“Asia Society” байгууллага өөрийн хамтын байгууллага “Citi Asia Pacific”-тай хамтран, шагнал гардуулах хүмүүсийнхээ нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан бөгөөд Айшолпан Нургайвыг шагналын эзнээр тодорхойлохдоо, “бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн нэгэн” гэсэн байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө олгож эхэлсэн энэхүү шагналыг энэ жил ийнхүү уламжлууллаа.

Энэ жилийн шагналыг Айшолпан Нургайваас гадна буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, ашгийн бус боловсролын байгууллага “Sesame Workshop” тус тус хүртэхээр болсныг зарлажээ.

"Асар их сорилтууд бүхий энэ ертөнцөд мөрөөдөгч, удирдагчдыг алдаршуулан, хүндэтгэх нь хамгийн чухал зүйл юм. Учир нь тэд илүү сайн дэлхий ертөнцийг бүтээхэд бидэнд сүнслэг нөлөөг үзүүлдэг юм” хэмээн “Asia Society”-ын Ерөнхийлөгч Хосетте Шеерар өгүүлжээ.

Харин “Citi Asia Pacific”-ын Гүйцэтгэх захирал Франциско Аристегуанета “Энэхүү шагнал нь өөрчлөлтийг авчрагчдын урам зориг, бүтээлч сэтгэлгээ нь олон нийтэд эерэг байдлаар нөлөө үзүүлж, урамшуулсных нь төлөө олгож байгаа шагнал юм” гэжээ.

“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотноо гардуулахаар товложээ.

Эх сурвалж: Asia Sociaty, Market Wired

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-09 13:04:22


Нийт сэтгэгдэл: (15)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.181.160.18) 2017-08-13 23:43:42
    Сайн байна амжилт хүсье ...аллам алыде биыктерге жеткызсын.
  2. battuvshin (202.5.194.26) 2017-08-10 17:28:51
    чамд болон чамайг энэ зэрэгт хүргэсэн аав ээж, ах дүү, ард түмэнд чинь баярлалаа. миний дүү Шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистрт хүрч ирж суралцаарайв баяр хүргье. манай сургуулийн нийт эрдэмтэн багш нарын өмнөөс баяр хүргье
  3. Чимгээ (202.70.43.50) 2017-08-10 09:10:15
    Бахархаж байна
  4. irgen (202.131.236.139) 2017-08-10 08:50:11
    Manai Mongol tur mani tooj hundetgeegui bhd, ene joohon ohiniig delhii olj harjee.
  5. Т.ЦАМБАЛ ХҮНДЭВ ДУУЧИН МУСТА. (202.70.46.234) 2017-08-10 08:35:34
    МОНГОЛЧУУДЫНХАА НЭРИЙН ӨМНӨӨС ЭНЭ ЖААХАН ОХИНД МАШ ИХ БАЯРЛАВ.МИНИЙ БИE НАС ӨДИЙ ХҮРСЭНЧ ГЭЛЭЭ МОНГОЛ ГАЗАР НУТГАА ГАДНЫХАНД АЛДАЖ БАЙГААД СЭТГЭЛ ӨВДӨЖ ЯВДАГ УЧИР БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫГ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ. UNESCOD.БҮРТГҮҮЛСЭН ЯВДАЛ БОЛ.МОНГОЛЫН МИНЬ ХООЧ ҮEД ӨВЛҮҮЛСЭН ГАВЬЯА МИНИЙ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАА МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУУГАЙ
  6. Зочин (183.90.36.81) 2017-08-10 00:37:52
    Сайн байна. Амжилт хүсье
  7. Зочин (202.179.31.1) 2017-08-10 00:22:31
    Bayar hurgie.
  8. Зочин (203.91.115.45) 2017-08-09 17:29:20
    Маш сайн байна. Баяр хүргэе дүү охиндоо.
  9. zochin (202.179.27.150) 2017-08-09 17:13:07
    bayar xurgie.mundag ohind
  10. Кенжетай (78.169.161.38) 2017-08-09 16:04:50
    Мундаг байна шуу, Айшолпан. Chamaar baharhaj bna shuu. Sain saihaniig husie.
  11. zochin (202.131.238.150) 2017-08-09 15:56:37
    Баяр хүргэе. Дэлхийд таниулж өгсөн хүндээ баярлаж талархаж яваарай
  12. Gul (202.179.31.103) 2017-08-09 14:45:19
    Huttihtaimin sinilim keremet, aldede bik shindardan kirine ber
  13. Fmf (202.70.46.219) 2017-08-09 14:15:33
    Mundag bn!
  14. Зочин (27.123.212.135) 2017-08-09 13:31:51
    Kazakh ohin sain bn
    1. Kh-n Abd-j (203.91.115.43) 2017-08-11 00:09:50
      Маш их баярлаж байн. Хөдөлмөрч зан чанараа хадгалж,улам их амжилтанд хүрээрэй.

Танд санал болгох