• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Төрийн албанд хамааралтай 24 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болохыг тогтоожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-07 19:59:34


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.218) 2017-08-09 12:27:24
    Гоё мэдээ байна.
  2. Зочин (103.57.92.28) 2017-08-08 18:13:44
    Mongol ryygaa yaralrai tataj avaad ylsiin orlogo bolgoj ylsiin oroo darax xeregtei
  3. зочин (27.123.214.80) 2017-08-08 11:35:23
    Худлаа л юм биш бол Нэрийг нь менгетэй нь тавиач.Хуулийнханаас ч байж магад
  4. зочин (103.10.22.55) 2017-08-08 09:45:00
    Эх орондоо мөнгөө оруулж ирж хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг нь харж үзэх хэрэгтэй байх даа. тэгэхгүй бол дансаа тоноод хоосон баахан данс л үлдэнэ. Улс оронд ашигтай хэдэн салбарын нэр заагаад тэр салбаруудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулбал тэднийг өршөөх хэрэгтэй. хурааж аваад хувааж өгвөл ямар ч үр дүнгүй ажил болно
  5. Би (103.229.123.135) 2017-08-07 21:56:03
    Нээсэн данс хэд байгаад ч яахав. Гол тэнд үнэхээр тийм их мөнгө байгаа юм уу?
  6. Зочин (202.9.43.91) 2017-08-07 21:29:53
    Монголд хууль хүчний байгуулга байгаан бол тангарага өргсөн хуульчид байвал ингэмээр юм даа ард түмэн бүгд харж байгаа эх орноо гэсэн удирдлагууд хэн нь юу хийж Монголдоо хайртайгаа харуулах цаг яг л энэ мөчид харагданаа бид буу барьж гранат шидэж эх орноо хамгаалсан өвөг дээдэстээ баярлаж одоо хууль барьж үзгээ хурцлан хувилдагчид хулгайлагчид намын нэр барьсан бүлэг мафуудыг устгах цаг болсоон оффшорчид бол хар тамхинаас хэд илүү хортой улсаа худалдагчид юм
    1. Зочин (202.9.42.68) 2017-08-07 21:37:25
      наадуул чинь худлаа шалгасан болоод л хаяна ш дээ хэзээ эцсийг нь хүртэл явж байсан юм .Худлаа шуугиж байгаад л чимээгүй болоод дарагддаг биздээ хэрэв үнэхээр шалгаж байгаа бол юун 23-24 хүн нилээн их тоо гарах байх даанч наадуул чинь чадахгүй л дээ үхсэн нохойн оцгор
    2. Уншигч (202.179.26.120) 2017-08-14 13:51:03
      Зөв хэлж, гялайлаа

Танд санал болгох