• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Адилхан зөвлөх Н.Алтанхуягт зарлиг, Ц.Хуланд захирамж…

Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо үргэлжилсээр. Томилгоо хийх, хэнийг томилох нь төрийн тэргүүний эрх. Гол нь тэнд монгол төрийн хатуу дэг, хууль ёс, тогтсон үг хэллэг, оноосон нэршлийг зөв хэрэглэх ёстой. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч зарлиг, захирамж гаргадаг. Харин ямар шийдвэрийг зарлигаар, ямрыг нь захирамжаар дархлах ёстой вэ. Энэ тал дээр зарим нэгэн алдаа гарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын үндсэн алба бол түүний Тамгын газар. Тамгын газрын даргыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлөх дүрэмтэй. Тэр дагуу З.Энхболдыг Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тамгын газрын даргаар томилжээ. Мөн Ерөнхийлөгч зөвлөхүүдтэй байх бөгөөд тэдгээр нь хариуцсан асуудал, салбар нь өөр, өөр болохоос ажил үүрэг, эрх мэдэл, статусын хувьд адил тэнцүү эрх мэдэлтэй. Тийм учраас Ерөнхийлөгч зөвлөхүүдээ зарлигаар томилж, чөлөөлдөг. Харин зөвлөхүүдийнхээ хариуцах ажлын чиг үргийг Ерөнхийлөгч захирамжаараа зааж өгдөг дүрэмтэй. Гэтэл адилхан статустай зөвлөхийн албан тушаалд Н.Алтанхуяг /Улс төрийн бодлогын/-ийг зарлигаар томилсон атлаа, яруу найрагч Ц.Хуланг Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилохдоо захирамж гаргасан тухай Хэвлэлийн албаных нь албан мэдээнд дурджээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байсан учраас хүндэтгэн зарлиг гаргаж, Ц.Хуланд болохоор хариуцах асуудалд нь тааруулан захирамж гаргасан гэж үзэх үү. Санамсаргүй алдаа байх л даа, гэхдээ сэтгүүл зүй хэлж сануулах үүрэгтэй. Цааш хөөвөл “Ерөнхийлөгч өнөөдөр зарим томилгоо хийлээ” гэдэг малгай дор “Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргыг томилсон” тухай албан мэдээ байх юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба бол Тамгын газрын бүтцэд багтана. Тамгын газрынхаа албаны даргыг Ерөнхийлөгч өөрөө томилж доош ормооргүй л юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Хэвлэлийн төлөөлөгчтэй байж болох бөгөөд түүнийг нь мөн л Тамгын газрын даргын захирамжаар томилж чөлөөлдөг дүрэмтэй. Гол агуулга бол зарлиг, захирамж хоёрын ялгаа…?

Ерөнхийлөгчийн зарлиг бол наад зах нь, шаардлагатай үед болон тодорхой асуудлаар Ерөнхий сайдын гарын үсгээр давхар баталгаажиж хүчин төгөлдөр болдог, мөн Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэж болдог монгол төрийн тэргүүний том эрх мэдэл шүү дээ.

Өөр нэгэн зүйл нь Ерөнхийлөгчийн албан уулзалтын зарим дүрсийг PR-ийн зорилгоор сошиал сүлжээнд нэлээд тавих болжээ. Шинэлэг, нээлттэй тал байгааг үгүйсгэхгүй. Өмнөх Ерөнхийлөгч хэн нэгнийг загнахаараа л сэтгүүлчийн өмнө нээлттэй уулздаг байлаа. Одоогийн шинэ Ерөнхийлөгч болохоор олон нийтэд таалагдсан үг, үйлдэл бүрээ л “амьд”-аар сошиалд тараах гэдэг болж. Удахгүй УИХ-ын чуулганы танхим шиг театрын тайз болохгүй гэх баталгаагүй. Монгол төрийн тэргүүний уулзалт, монгол төрийн ажил иймэрхүү задгай, зохицуулалтгүй байж болох уу. Ер нь парламентынхаа хуралдаан бүрийг орон даяар телевизээр шууд дамжуулдаг задгай, хэт нээлттэй улс орон хэр олон байдаг юм бол доо. Манайхаас илүү нээлттэй, ардчилсан тодотголтой Герман зэрэг улс оронд бол нэгдсэн чуулган дээр парламентын гишүүн бүр үг хэлдэггүй, зөвхөн нам, эвслийн бүлгүүд л байр сууриа илэрхийлдэг юм билээ.

Орчин цагт цахим сүлжээ олон нийтэд хүрэх талаасаа уламжлалт сэтгүүл зүйг бодвол шуурхай, хурдтай нь үнэн. Гэхдээ хил хязгаар, орон зайгүй, хэн дуртай нь хүссэнээ бичээд зугтаж, нуугдаж болдог сошиал сүлжээ хожмоо хариуцлага хүлээх хуулийн этгээд мөн үү, бас баттай эх сурвалж болж чадах уу. Энэ талын эрх зүйн зохицуулалт их л хэрэгтэй байна даа. Зохицуулалтгүй учраас сэтгүүлч нь сэтгэгдэл бичгээс үнэгүйдэж, мэдээллийн зах зээл бүхлээрээ хов хорын задгай захаас ялгаагүй болж байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-04 13:34:03


Нийт сэтгэгдэл: (22)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. МТ (66.181.169.3) 2017-08-10 16:58:02
    Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, стандартаараа бол Зарлиг гаргах ёстой. Өөр ямарваа этгээд зарлиг гаргадаггүй шүү дээ. Засаг дарга нар захирамж гаргадаг. буруу бичсэн байж таарна. Ц.Хуланг зарлигаар зөвлөх болгоо биз.....
  2. Эх нутаг (66.181.177.95) 2017-08-09 23:36:02
    Монголын тор дампуурч байгаагиин тод жишээ бол Энэ олон томилгоонууд ? Ц Хулан гэж тодорхой мэрэгжилгуй эмэгтэйг гуйцэх хун 3 сая хунд олдохгуй байна уу ? Монгол улс иим болтлоо доройтсон юм уу ?
  3. зочин (202.179.24.246) 2017-08-08 21:01:07
    зөв асуудлыг хөндсөн байна. энэ асуудал ЕТГ-ын мэдлэг чадвараас шалтгаалж байна. Зи муу л байна даа
  4. Зочин (212.74.201.162) 2017-08-08 11:02:39
    Hulan ichij uhmeer uls turiin uvur damjigch.
  5. Soongo (150.129.142.120) 2017-08-06 06:08:02
    соёл шашны зөвлөхөөрөө Пүрэвбат ламыг авсан бол арай өөр байх байсан даа, жинхэнэ мэргэжлийн,
  6. Soongo (150.129.142.120) 2017-08-06 06:06:59
    ха ха, энэ хулан гэдэг эмэгтэй арай алтанхуягтай барьцаад байгаа юм биш биз дээ, ямар ч чадваргүй хүн шүү дээ, юун зөвлөх, найзынхаа хэлснээр бол шүлгээ бичээд зохиолчдын хороондоо байвал зүгээр байсан даа,
  7. Зочин (202.9.42.221) 2017-08-05 21:32:31
    Estoi tur dampuurch baigaag bid harj bna Battulga gedeg hun uls turch bj uzsen hun Getel erunhiilugchiin alban ajiliig PR hiij boldog umuu barag udur bur Erunhiilugch hoishioo harj zalbir gej hellee gedeg shig l um bolj bna uuriinh ni tuluu magtan duulj bichij bdag heden bicheech nar Fase d todorhoi um bna lee zariig zahiramjiig hoeroo medehgui l bh shig bga umaa
  8. zochin (202.9.41.225) 2017-08-05 14:16:32
    hen erunhiilugch bn tiim l zuvluhuudtei bolno gesen ug, yag uur shigee humuusiig l songoj baigaa um bn, er ni zuvluhuud ni chadvarlag baih yostoi, ard tumnii sanaand niitsehgui, albay tushaal gorilogsod, munguur buhniig shddeg chadvargui humuuseer bagaa burduuleed hol yavahgui dee
  9. Зочин (66.181.191.165) 2017-08-04 22:39:47
    Зарлиг, захирамж хоёроо ялгахгүй байгааг хоёр зөвлөхийн томилгоогоор нь харуулсан ажил хэрэгч контент байна явдалд тустай хө Тулгааа
  10. Зочин (202.9.43.120) 2017-08-04 22:19:47
    Yamar hun be gedgiig tsag hugatsa haruulah bh. Enkold garaad offshorchidtoi temtslee yu.
  11. Зочин (59.153.114.178) 2017-08-04 20:28:01
    Авилгын хэрэгтэй Алтанхуяг ерөнхийлөгчид зөвлөх юм байна гэж ойлгосон
    1. Ami argatsaah (59.153.113.172) 2017-08-05 13:04:17
      Altanhuygiin ami argatsaah songoltoo gj
  12. test (104.158.150.195) 2017-08-04 20:11:47
    test
  13. Зочин (202.70.46.234) 2017-08-04 19:37:52
    Хөөрхий дөө Яана даа яана Тархины хэмжээ н тэр юм даа Хэдэн хүмүүс дуудаж уулзаж тэрийгээ мэдээллийн хэрэгслээр цацаж өөрийгөө мундаг болгох гээд бүр ядцан Зүгээр л шoу хийдэг гар бна лээ Хүний хийх ажлыг заах гээд бүр ядцан
    1. Зочин (202.9.43.120) 2017-08-04 22:21:41
      Enkold garsan bol offshorchidtoi temtslee yu.
    2. Зочин (66.249.82.146) 2017-08-05 13:29:07
      Тэгээд одоо тэмцээд байгаамуу хаха
  14. Зочин (59.153.87.173) 2017-08-04 18:16:49
    Жинко лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай, угаасаа Зикодоо базуулсан гар шдээ. Монгол төрийн тэргүүнээр тохиолдлын баагий ард түмний тархийг системтэйгээр маш сайн угааж байгаад гараад ирсэн одоо түүнээс юу ч гарахгүй. харин соошлийн хувьд бол зөв бичиж. Фейсбүүкийг тодорхой түвшинд хүртэл хязгаарлах сонгуулийн үед хаадаг герман, францын туршлага зөв гэж бодовж байна. ямар ч хяналтгүй замбараагүй ийм орчин улс орныг сүйрэлд түлхэх тун аюултай. гадны тусгай алба системтэйгээр ажиллахад тэрэнд автах юм уншдаггүй сэтгэдэггүй хар массын том давхарга бэлэн байж байна.
  15. zochin (202.179.26.195) 2017-08-04 16:55:29
    Oligtoixon xuulich, oligtoixon xuuliin bag ajiluulaxgui bol yaana daa. Ardchilal anx garaad l xunii nootsguigeesee suirsen. Temujin prakrik baixgui dan onoloor yawaad budaa. Praktik gexeer tord baigaa shuux, prokuror, busad baiguullagaas asuuxaar bugd ooriin erx ashigt niitssen, xamgaalsan zaalt xiij xulxidaad xa xa.
  16. zov mongol (27.123.212.136) 2017-08-04 15:04:01
    Tamgiin Gazar medleggui.bolovsrolgui chadvargui yag eronhiilogchteigee adilhan bna.
  17. Зочин (66.181.160.59) 2017-08-04 14:33:10
    Аж Уул хэмээгч хүн мөн үү. Зарлиг, захирамж хоёрынхоо ялгааг ч мэдэхгүй байж том том дүгнэлт хийх юм. Хоосон үгээр хөөцөлдөх хорт санаа аагуулах хэнд хэрэгтэй юм бол доо.
    1. Зочин (122.201.26.171) 2017-08-04 15:49:04
      TAMGIN GAZAR YALGAAG NI MEDEHGUI BNA GEJ BICHSEN BNA
    2. Зочин (103.57.93.245) 2017-08-05 22:15:00
      Tamgin gzar ni medehgyi bn gj bichsen bn shd. Ym ynshaad oilgohgyi. Ardchilagchid neg imerhyy bdg. Yana daa yls eh oron maani

Танд санал болгох