• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Б.Баярбямба: Кофег хэтрүүлэн хэрэглэвэл ясны сийрэгжилт үүсдэг

Кофены зохистой хэрэглээний талаарх цахим эмч Б.Баярбямбын зөвлөмжийг хүргэж байна.

Хүмүүс яагаад кофенд донтдог вэ

Кофенд нэг ууссан хүнийг дахиад уумаар санагдуулдаг, донтуулдаг кофеин гэдэг ургамал байдаг. Кофеин дотроо олон төрлийн бодис агуулж байдаг.  Эдгээр бодисын дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, амьсгал, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг. Кофеин хэмээх бодис кофеноос гадна  коко кола, хар болон ногоон цай, хар школадны найрлагад мөн багтсан байдаг. Гэхдээ кофеины агууламж нь кофеныхоос бага байдаг. 

Кофег өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх нь зохистой вэ

Кофены өдрийн хэрэглэх хэмжээг тооцохдоо кофеины агууламжаар нь тооцож хэрэглэх нь чухал байдаг. Кофеинаар нь авч үзэх юм бол хүн өдөрт 400 м.грамм кофеин хэрэглэх нь зохистой хэрэглээ гэж үздэг. 400 м.грамм кофеин нь гадуур кофе шопуудаар зарагдаж байгаа espresso гэхэд бол таван аягад агуулагддаг хэмжээ. Нэг үгээр хэлбэл, таван аяга espresso 400 м.грамм кофеиныг дотроо агуулсан байдаг гэсэн үг. Харин бидний гэртээ найруулж уудаг кофе бол 250 орчим м.грамм кофеин агуулсан байдаг. 400 м.грамм кофеин гэдэг хэмжээ бол зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн хэрэглэх норм. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өдөрт 300 м.грамм кофейн агууламжтай кофе уух ёстой. Үүнээс хэтрүүлж болохгүй. Аливаа зүйл зохистой хэрэглээтэй байж л хүний биед эерэгээр нөлөөлж, сайн талуудыг бий болгож байдаг.

Кофеины эерэг ба сөрөг нөлөө  

Кофе уусны дараа 15-40 минутын хугацаанд кофеины үйлчилгээ идэвхжиж төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Улмаар хоёр цагийн турш хүний цусанд эргэлддэг. Зохистой тунгаар хэрэглэж чадах юм бол сахарын хэмжээг бууруулах, төрөл бүрийн хорт хавдраас хамгаалах, өөх шатаах, шээс хөөх, даралт бууруулахад эерэгээр нөлөөлдөг.

Харин эсрэгээрээр хэтрүүлэн хэрэглэснээр үүсэх гаж нөлөөллүүд бий. Түүний нэг нь кофег хэтрүүлэн хэрэглэх юм ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй байдаг. Учир нь кофе шээс хөөлгөх үйлчилгээтэй байдаг. Кофе их уугаад байх юм бол шээсээрээ дамжуулан калци их хэмжээгээр алдаж эхэлдэг. Ингэснээр тухайн хүний бие дэх кальцийн агууламж буурч ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй байдаг.

Түүнээс гадна кофе ходоодны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлж, улмаар хүчиллэг чанарыг ихэсгэж байдаг. Тиймд ходоодны эмгэгтэй, шархтай хүмүүс кофеноос аль болох татгалзах хэрэгтэй.

Кофе уугаад турах боломжтой. Гэхдээ...

Жингээ барьж өөхөө шатаах гэж байгаа үед цэвэр хар кофе уух нь тустай. Кофейн өөх шатаахад оролцдог ферментийн идэвхжлийг дэмжиж өгдөг. Ингэснээр өөх шатаах процедурууд нь улам илүү идэвхжиж өгдөг. Мөн дасгал, хөдөлгөөн хийж байх үед тэсвэр алдагдах үед хар кофе уух юм бол тэсвэрийг нэмэгдүүлж өгдөг. Гэхдээ энэ нь зөвхөн цэвэр, хар кофе ууснаар л боломжтой. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-03 15:38:16


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Amra (27.123.212.137) 2017-08-10 09:58:06
    Caffeine kofend bdag bolovch yag bone densityd nuluulj bgaa ni notlogdoogui, gehdee emegteichuud kaltsiin dutagdaltai bol magadlaltai gj erdemted olon jiliin sudalgaagar dugnesen
  2. coffee (222.109.201.47) 2017-08-06 20:33:07
    ih yum netees harj baigaad zovlogoo ogdog emch bolooroi. ih dutmag yaduu emch gehuu bna daa
  3. Ч Оюунчимэг (202.21.118.26) 2017-08-04 16:46:49
    Эмчдээ баярлалаа Би кофе хэрэглэдэг үнэтэй зөвлөмж байна
  4. Unen (73.211.117.173) 2017-08-04 04:17:17
    Kofe uugaad turdag bol amerikchuud l turaxaar esregeeree bugd targan odorjingoo xar coffee uudag

Танд санал болгох