• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Э.Саруул: Гоц ухаантайдаа биш, харин тууштай хүн гадаадад сурч чадна

Америкийн Индианагийн их сургуульд Боловсролын эрх зүй чиглэлээр магистр хамгаалсан Э.Саруулын Америкт хэрхэн суралцах талаар оюутнуудад тавьсан лекцээс англи хэл сурах аргын талаарх мэдээллийг  хүргэе.

Тууштай бие дааж сурсан нь гадаадад сургуульд явдаг

Хэн бие дааж өөртөө цаг гаргаж сууж чадна, тэр хүнд гадаадад сургуульд суралцах боломж нээлттэй. Бие дааж сурах гэдгийг заавал англи хэлний төв, тусгай багшаар хэл заалгана гэж ойлгож болохгүй. Сурахаар зорьсон бол англи хэлний чадвараа сайжруулах хүсэл эрмэлзэл нэн түрүүнд байх ёстой. Хэсэг оролдоод болохгүй, бүтэхгүй байна гээд орхихгүйгээр тууштай зүтгэ. Хэн тууштай, бие дааж сууж чадна тэр хүнд гадаадад сурах үүд хаалга нээлттэй. Түүнээс гоц ухаантайдаа хүн гадаадад сургуульд явдаггүй.

Цаг биш үр дүн чухал

Англи хэл сурахын тулд өдөрт заавал олон  цаг сууж давтана гэдэг төлөвлөгөө боловсруулахаас татгалз. Харин өдөрт хэдэн тест ажиллана, хэдэн ном өгүүлэл уншина гэх зэргээр өөртөө зорилго тавих хэрэгтэй. Аливаа зүйлийг цагаар биш үр дүнгээр илэрхийлж сурах нь маш чухал.

Чөлөөтэй аргаар гадаад хэл сурахыг эрэлхийл

Англи хэл сурч байна гээд өөрийгөө шийтгэж ядраах хэрэггүй. Хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг дуртай, хүсч хийснээр амжилтад хүрнэ. Аливааг хөгжилтэй, өөрт сонирхолтой хэлбэрээр сурах нь илүү хялбар байдаг. Тиймээс аль болох чөлөөтэй аргаар сурахыг эрэлхийл. Санаа нийлсэн нөхөдтэйгөө бэлтгэл хий, эсвэл Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв, Америкийн соёл мэдээллийн төв газруудад сууж бэлтгээд үзээрэй.

Гадаадад магистрт сурах сонирхолтой бол...

Гадаадад магистрт сурахаар шийдсэн бол ажилласан туршлага маш чухал. Тиймээс бакалаврын мэргэжлээрээ 3-5 жил ажилчихаад магистр сурахад хүндрэлтэй зүйл бага тулгарна.

Түүнчлэн мэргэжил, сонирхлынхоо дагуу өөртөө заавал хэрэгцээтэй сургалт, зөвлөгөөнд л оролцож бай. Харин хэрэггүй олон арга хэмжээнд очихоос зайлсхийж, цагаа дуртай, хэрэгтэй зүйлдээ зарцуул. Зарим зүйлийг алгасах нь танд амжилтыг авчирдаг.

Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент

Гадаадад сурах, ажиллах явцад хувийн зохион байгуулалт, ялангуяа цагийн менежмент маш чухал. Сошиал медиаг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Танд аль зүйл чинь чухал бэ гэдгээ тодорхойл. Англи хэлээ бэлдээд суух нь чухал юм уу, эсвэл нийгмийн идэвхтэй ажлаа хийх нь чухал юм уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.

Тасралтгүй сонс, унш

Миний англи хэл сурсан арга бол TED-ийн илтгэлийг маш их сонсдог, уншдаг байсан. Утсан дээрээ аппилейкшныг нь татаж аваад сонсдог байсан. Англи хэл сурахад сонсгол маш чухал. Сонсдог цахим номоо утсан дээрээ татаж аваад сонсох хэрэгтэй. Англи хэлээр илтгэл үзэх нь хэлний чадвараа сайжруулах сайн арга гэж боддог. Учир нь, илтгэл тавьж байгаа хүн мэдээллийг хамгийн сонирхолтой байдлаар хүргэж, ярьдаг тул илүү амар аргаар ойлгодог. Дараагийн нэг арга нь ном унших. Ном унших нь англи өгүүлбэрийн бүтэц, агуулгыг олгоход дөхөм болно. Унших явцад уран яруу ишлэл үг их гардаг. Энэ ишлэлүүд нь дараагийн төвшинд өөрийгөө бэлтгэх, эссэ нийтлэл бичихэд тань тусална. Ном уншихдаа ойлгохгүй байгаа бүх үгээ толь бичгээс харах гэж яарахаас илүүтэйгээр өгүүлбэрийн бүтэц найруулгыг харах хэрэгтэй.

Америкийн их дээд сургуульд элсэхдээ анхаарах зүйлс:

  • Эссэ нийтлэл бичихдээ тодорхой кэйс дээр тулгуурлан бичих хэрэгтэй. Кэйс дээр ажиллах чадвараа одооноос сайжруулах хэрэгтэй.
  • Эссэ бичихдээ өөрийн тань онцлог юу болох, цаашид юу хийх гээд байгаа, таны түүх, бусдаас өвөрмөц байж чадах зүйлээ эртнээс тодорхойлж бич. Өөрийгөө тодорхойлж бичих гол санаагаа дотроо бодож байх хэрэгтэй.
  • Мэтгэлцэх чадвараа хөгжүүлэх.
  • Судалгааны арга зүй, нийтлэл, эссэ бичих олон улсын арга зүйн талаар мэдлэг, туршлагатай байх.
  • Олон улсын төвшинд диплом бичихдээ ишлэл, зүүлт хэрхэн хэрэглэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
  • Tofil оноо маш чухал учраас өнөөдрөөс шалгалтдаа уйгагүй бэлд. Өөрийг чинь тодорхойлох захидлаа бич. Хувийн зан чанарыг тань тодорхойлсон нэг захидал байх бол нөгөө нь багш, эрхлэгч чинь судалгааны ажилд хэрхэн ханддагийг чинь илэрхийлж болно.
  • Та АНУ-д сурахаас шийдсэн бол өнөөдрөөс АНУ-ын Элчингийн ярилцлагад орох гэж байна гэж төсөөлөөд бэлдэж эхлээрэй. Эцэст нь хэлэхэд, тууштай хүмүүс илүү ихийг сурч чадна.
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-01 13:58:46


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (125.237.157.184) 2017-08-02 16:01:24
    bayrlalaa.
    1. Зочин (66.181.160.13) 2017-08-03 17:16:10
      Mundag bna amjilt
  2. Jagvaral (203.91.115.40) 2017-08-01 18:45:16
    Mundag bna. Naizdaa amjilt.

Танд санал болгох