• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Танилц, ​зөвхөн ЖДҮ эрхлэгчдэд олгодог зээлийн хөтөлбөрүүд

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ЖДҮ эрхлэгчдэд нийтдээ 20 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Хөнгөлөлттэй зээлийн 71.4 хувь нь Улаанбаатарт, 28.6 хувь нь бусад аймгуудад олгогдсон байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээл олгосон салбараар ангилбал хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, барилгын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, бусад төслүүдэд зээл олгожээ.

Ингээд Жижиг дунд үйлдвэрлэгчид олгохоор бэлтгэж ажил нь хангаж байгаа зээлийн мэдээллийг танилцуулъя.

1. Японы ”Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төсөл (Японы ЗГ-ын санхүүжилттэй)

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад зориулж 2006-2016 онуудад зээл олгосон. Нэг зээлдэгчдэд 10.000-600.000 долларын зээлийг 36-120 сарын хугацаатай, хувьсах хүүтэйгээр 10 жил хүртэлх хугацаагаар зээл олгодог.

2. "Жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх" төсөл (Европын холбооны төсөл)

-Банкны зээлийн эрсдэлийг хуваалцах замаар ЖДҮ эрхлэгчдэд зээл олгох, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах зорилготой. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгааг дотоодын зөвлөхүүд 6 сар хүртэл, гадаадын зөвлөхүүд 2 жил хүртэл хугацаатайгаар хийдэг.

3. Азийн хөгжлийн банк-Зээлийн батлан даалтын санг тогтворжуулан бэхжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл

4. REACH Хөтөлбөр

-УБ, БӨ, ДО, ДГ СЭ аймгуудад жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах, зээлийн зуучлал хийх зорилготой, зээл олгодоггүй, бизнесийн зөвлөх үйлчилгээ болон сургалт хийдэг.

5. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/хөтөлбөр

-Орон нутгийн цогц хөгжил түншлэлийг бий болгон бизнесийн зөвлөх үйлчилгээ, судалгаа сургалт хийдэг.

6. ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр

-BPN Бизнесийн удирдлагуудад суурь мэдлэг олгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

7. Бизнесийн сургалт, судалгаа, бизнесийн зөвлөх үйлчилгээний төсөл

-Сэлэнгэ аймгийн Мандал, Шаамар сум, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумдын ЖДҮйлдвэрлэгч нарт сургалт бизнесийн зөвлөгөө өгдөг.

8. Азийн сан Бизнесийн эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл

-Улаанбаатар хотын эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулах хувийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнесийн сургалт, судалгаа хийдэг, Бизнесийн инкубацийн үйлчилгээ үзүүлдэг.

9. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл

-Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих ,бизнесийн сургалт, судалгаа хийдэг. Гарааны бизнес эрхлэгчдэд 9 сая хүртэл төгрөг олгодог.

10. YBM Залуучуудын бизнесийг дэмжих төсөл

-Залуучуудын бизнес эрхлэгчдийг дэмжих бизнес холболт хийх, бүлэг, хоршооны сургалт хийдэг. Ментор үйчилгээ үзүүлдэг

11. ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт

-Агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн ( мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур,оёдлын аж ахуйн нэгжүүдэд ) нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.

12. Ногоон хэрэм төсөл (БОАЖЯаманд хэрэгждэг)

-Говийн бүсэд ойн зурвас байгуулахад иргэдийг сургах зорилготой.

13. Бүх аймгуудын ойн биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл (БОАЖЯаманд хэрэгждэг)

-Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймгууд 100 ойн нөхөрлөлийг чадавхжуулах зорилготой.

14.Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх төсөл (БОАЖЯаманд хэрэгждэг)

5 аймгийн 5 сумын 30 нөхөрлөл, 5 ААН-ийг хамруулан “ Шахмал түлш үйлдвэрлэх” аргад сургах зорилготой. Хөвсгөл, -Булган, Сэлэнгэ, Завхан, Хэнтий аймгуудад төсөл хэрэгжүүлдэг.

15. Global Communities Олон улсын байгууллагын ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр.

-Хоршоо, бизнесийн болон технологийн сургалт, туршлага судлах аялал, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Иргэн, аж нэгжүүд хөнгөлттэй зээлд хамрагдахыг хүсвэл холбогдох сайтаас  төсөл батлагдсан эсэхийг шалган ЖДҮДС-д төслийн иж бүрдэл материалаа бүрдүүлж өгөх юм.

Эх сурвалж: ЖДҮДС

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 17:01:10


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (202.9.40.99) 2017-07-21 00:32:41
    Ene zeel baritsaagui bizde?
  2. Zochin (202.179.31.30) 2017-07-19 22:44:33
    Baritsaa horongo baigaad bdag zeel ne huu ne ondor tegeed zaaval odriin orlogo geed bdag biznesee orgojyyleh hyn hudlaa too tavimaargyi bna shuu dee oorsdoo irj haraad sudlaad ogch boldoggyi um uu ochood hootsoldoh geheer l yanz byriin um shaardaad bdag
  3. Зочин (66.181.160.12) 2017-07-19 17:44:53
    Бодит зээл л хэрэгтэй байна ш дээ Хүү бага урт хугацааны мөнгөн зээл нэн шаардлагатай байна.Энэ сургалт сургалт яаах вэ.Үр дүн үнэн дээ л бага байна шүү
  4. Зочин (112.72.11.113) 2017-07-18 20:14:16
    Sain bna uu.bi odo jdudt geed gazar 2jil bolj bna.mini huvid . Zeelend hamragdah bodoltoi bna. Hamgiin gol n banknii baritsaa baga bolohoor hodloj caadahgui bna tuslaach

Танд санал болгох