• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Ахлах сургуулиа төгсөлгүй орхиж байсан Жоу Цунфэй дэлхийн хамгийн баян эмэгтэй боллоо

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд ноёрхогч "iPhone" компанид линзний шилэн дэлгэц нийлүүлэгч "Lens Technology" компанийн үндэслэгч, гүйцэтгэх захирал Жоу Цунфэй өөрийн хүчээр амжилтад хүрсэн дэлхийн хамгийн баян эмэгтэй боллоо. 2015 оноос хувьцаа гаргаж эхэлсэн тус компанийн орлого түүнийг хамгийн залуудаа тэрбумтан болсон эмэгтэйн нэг болгож байсан бол өдгөө өөрийн хүчээр амжилтад хүрсэн дэлхийн хамгийн баян тэрбумтан эмэгтэйн нэг болгожээ. 

Жоу багадаа хөдөө, фермд өссөн бөгөөд 16 настайдаа ахлах сургуулиа орхиж, цагны дэлгэц үйлдвэрлэдэг компанид ажиллаж эхэлжээ. Ингээд тэрээр 22 настайдаа буюу 1993 онд хэдхэн мянган ам.доллартайгаар өөрийн компанийг нээн эхлүүлж байсан нь өдгөө дэлхийн долоон оронд 32 үйлдвэртэй, 90 мянга гаруй ажилтантай дэлхийн дэлгэц үйлдвэрлэлийн хамгийн том компанийн нэг болоод байна. Түүний "Lens Technology" компани 1993 онд байгуулагдсанаасаа хойш бизнес нь алгуурхан явсаар, 2003 онд анхны томоохон захиалгаа хийсэн нь "Motorola" компанийн "Razr V3" утасны камерны линзэнд зурагддаггүй шилэн дэлгэц хийх байв. Энэхүү ажил нь амжилттай болсон тус компани "HTC", "Nokia", "Samsung" зэрэг томоохон компаниудас захиалга авч, нийлүүлэлт хийдэг болжээ. Ингээд 2007 онд "Apple" компани анхны "iPhone"-оо үйлдвэрлэж эхлэхдээ тус компаниар шилэн дэлгэцээ хийлгэж, одоог хүртэл хамтран ажилласаар байгаа аж. Түүний компани ойрын таван жилд шинээр дахин гурван үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Жоу Цунфэйн нийт хөрөнгө 9.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа тухай "Bloomberg" мэдээлжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 16:26:17


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Sokoo (85.117.122.196) 2017-07-18 13:28:29
    Ene chin l bolovsrol uhamsart noloolj chadahgui gedeg chin ene shuu de mundag ymaa
  2. onom (116.68.148.98) 2017-07-18 10:34:10
    За яахавдээ... уламжлалт эцэг эхээсээ өвөлж авсан баячуудыг хасахаар өөрийнхөө бизнесээр гэсэн утга байгаа байхоо. энэ эмэгтэйн шилэн дэлгэц гээд бгаа нь утасны дэлгэц л гэсэн санаа.
  3. Forbes magazine (202.180.218.37) 2017-07-18 09:11:55
    Одоогоор Форбес сэтгүүлд мэдээлснээр Дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр L'Oreal -ийг үүсгэн байгуулагч Lilian Bettencourt гэж эмэгтэй байгаа
    1. Зочин (122.201.28.5) 2017-07-18 10:48:35
      Жоу Цунфэйг "The richest self-made woman in the world" буюу өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн баян эмэгтэйгээр нэрлэсэн байгаа.
  4. Зочин (103.229.121.193) 2017-07-17 21:38:40
    gazar deer chin ochnoon barilga barigdaj xot ongo tprx orson bnoo yasan xunii muud dyrtai xun be aldaagui xun gej bnuu oort chin gazar ogoogui yum bnl da chaavaac gej
  5. Зочин (49.0.135.43) 2017-07-17 17:37:08
    manai gazar zarj bayajsan terguunees l deer yum da

Танд санал болгох