• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Г.Ариунбуян: Түймрийн эрч буурсан, иргэдийг тайван байхыг хүсч байна

Түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 21 газарт түймэр шатаж байгаа бөгөөд долоон түймрийг нь нурманд оруулаад байгаа аж. Түймэр унтраахаар орон нутгийн 1000 гаруй иргэн 80 гаруй техник хэрэгсэлтэйгээ, мөн Зэвсэгт хүчний 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэв. 

Түүнчлэн энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян "Нийт нутгаар хурайшилтын зэрэг нэн аюултай төвшинд хүрсэн. Иймд түймэр гарах нь нэмэгдсэн. Өчигдрөөс эхлэн 22 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн болохоор түймрийн эрч буурч байна. Одоогоор долоон түймрийг цурманд оруулаад байна. Үлдсэн 14 түймрийг хур тунадас орох юм бол цурманд оруулна гэсэн мэдээлэл ирсэн. Мөн ОХУ-аас агаарын дэмжлэг авахаар болсон. Сибирийн тойргоос бидэнд нисэх чиглэлээ өгвөл яаралтай тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн" гэв.

Мөн иргэдийн зүгээс их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж ОБЕГ-ын албан хаагчдад маш том сэтгэлийн дэм болсон тухай дурдлаа. ОБЕГ-ын хандивын дансанд 84 иргэний 32 сая төгрөг, 34 ТББ, АНН-үүдийн 197 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан байна.

Мөн энэ үеэр түймрийн эрсдэлтэй үе дуусаагүй байгаа учраас иргэд ногоон бүсэд аль болох гарахгүй байхыг анхаарууллаа. Түймрийн нөхцөл байдал ОБЕГ-ын хараа хяналтад бүрэн орсон. Тиймээс иргэдийн зүгээс түймрээ дийлэхээ болилоо гэсэн сэтгэгдэл гаргахгүй байхыг хүсч байна гэлээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 15:02:41


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. 123456 (203.91.115.41) 2017-07-18 11:16:58
    бүх хүмүүс санаа нь зовоод л дэм тус болцгооё гэж байхад энэ эргүү генералийн ярьж байгааг л дээ лойцон новшоо доо

Танд санал болгох