• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хятадын эдийн засаг таамаглаж байснаас өндөр өслөө

Хятадын эдийн засаг хоёрдугаар улиралд 6.9 хувиар өсч олон улсын эдийн засагчдын таамаглаж байснаас ялимгүй өндөр өсөлттэй гарлаа.

Ихэнх шинжээч Хятадын эдийн засаг улс төрийн бодлогоосоо болж буурах хандлагатай байна гэж байсан. Гэвч хамгийн сүүлийн мэдээллээр Хятадын эдийн засаг 2017 онд 6.5 хувиар өснө гэсэн зорилттой байснаа давлаа.

Хязгаарлалтын нөлөө

Бээжин үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөөсрөлтийг хазаарлах гэж хичээж буй.

Орон сууцны зах зээлийг удаашруулах хүчин чармайлт явагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгө оруулалт жилийн эхний хагаст 8.5 хувийн өсөлттэй байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн дүн гарч байгаа юм.

Зарим шинжээч зээлийн хатуу журам нь энэ салбарт царцалт үүсгэж байна гэж үзэж байна. Хятадын эдийн засгийн томоохон шинжээчид тооцогддог Ирис Панг “Үл хөдлөх хөрөнгийн үнэ жилийн сүүлийн хагаст сөрөг нөлөө үзүүлнэ. Гэвч тэрхүү нөлөөлөл бидний бодож буйгаас төдийлөн хүндээр тусахгүй байх магадлалтай. Мөн энэ нь ердөө гол хотуудад л тохиолдоно. Гурав дахь болон дөрөв дэх шатлалт хотууд маш багахан хэмжээгээр өртөх магадлалтай” хэмээн хэлжээ.

Хятадын эдийн засаг сүүлийн 26 жил маш багаар өсч байсан бол 2017 оны хоёрдугаар үзүүлэлт Хятадын эдийн засгийн өсөлт сэргэж буйг харуулж байна. 

Аж үйлдвэрийн салбар дахь өсөлт зургадугаар сард 7.6 хувиар өссөн бөгөөд цаашид 6.5 хувиар өсөх хандлагатай байна. Мөн үйлчилгээний салбарын зах зээлийн өсөлт зургадугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн импорт болон экспорт өсөлттэй байх хүлээлттэй байгааг тодотгожээ.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 13:44:14


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох