• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Global Times: Дэлхийн популист чиг хандлага Монголын МАНАН дунд дахин харагдлаа

Хятадын төрийн мэдлийн "People's Daily" сонины харьяа "Global Times" сонинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар долдугаар сарын 16-нд нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор зарласан юм. Сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийт сонгогчдын 50.61 хувийн саналаар ялалт байгуулав.

Х.Баттулгын ялалт Монголд популизм үндэслэж байгааг харууллаа.

Х.Баттулгын төлөө саналаа өгсөн олон монгол иргэн нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрт эсвэл нэр дэвшигчийн чадвар, улс төр, засаглал, хувийн ашиг сонирхолд үндэслэн шийдвэрээ гаргаагүй. Үнэндээ тэд өөрийн сонгосон нэр дэвшигчийн төлөө л саналаа өгсөн юм. Тодруулбал:

Нэгдүгээрт, Монголын Ардын Нам нь өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн үеэр амласан амлалтаа биелүүлээгүйд олон нийт сэтгэл дундуур байгаа юм. Энэ хугацаанд олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ бага зэрэг өссөн ч одоог хүртэл тус улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах шинж тэмдэг алга байна.

Хоёрдугаарт, монголчууд улс төрийн бүх намд итгэх итгэлээ алджээ. Ард түмэн Ардчилсан нам, Ардын намыг хоёулаа авлигад автсан гэдэгт итгэж, тус намуудад итгэх итгэлгүй болоод байна. Энэ талаар эргэцүүлэн бодож байхад, өнгөрсөн хоёр жилд Монголд “МАНАН” гэдэг шинэ үг гарч ирсэн нь санаанд буув. Энэ нь Монгол Ардын Намын товчлол МАН, Ардчилсан намын товчлол АН-ыг нийлүүлсэн үг юм. “МАНАН” гэдэг нь утгачилбал утаа гэсэн үг. Энэ нь улс орны эрүүл мэндэд хортой улс төрийн уур амьсгалыг илэрхийлж байгаа юм. Иргэд найдвартай, итгэж болохуйц нам байхгүй учраас, эрх баригч намыг дарахын тулд сөрөг хүчинд саналаа өгөх хандлагатай байдаг. Энэ нь нэг намын давамгайллаас урьдчилан сэргийлж, улмаар авлигад хүргэж болзошгүй эрсдэлээс сэрэмжилж чадна гэж үздэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгсөн 12 сонгогч тутмын нэг нь саналын хуудсыг хоосон үлдээсэн нь ард түмэн энэ хоёр намаас дэвшигчдэд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн явдал юм.

Гуравдугаарт, иргэдийн зүгээс энэ хоёр нэр дэвшигчийн хэнээс нь ч өндөр хүлээлттэй байгаагүй. Монголчуудын олонхи нь хоёр нэр дэвшигчийг "муу залуус" хэмээн нэрлэж байсан юм. Тэдний хийж чадах хамгийн сайн зүйл бол хамгийн муухайг сонгож, харуулах явдал байсан гэж болно. Нийгмийн энэ сэтгэлгээг мэдэрч чадсан Х.Баттулгын сонгуулийн багийнхан өрсөлдөгч М.Энхболдыг Монгол-Хятадын "эрлийз" хэмээн буруутгаж байсан юм.

Х.Баттулга өөрийн өрсөлдөгчийг буруутгаж, үл тоомсорлож, улмаар хэрхэн ялах вэ гэдгийг маш сайн мэдэж байсан гэмээр. Олонхи ажиглагчийн хэлж байгаагаар энэ сонгууль нэр дэвшигчдийн байдлын хувьд ч тэр, бохир арга техникийн хувьд ч тэр АНУ-ын сүүлд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуультай тун төстэй байсныг хэлж байгаа юм.

МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд нь Засгийн газар, парламентад аль алинд нь хэд хэдэн удаа томоохон албан тушаалд томилогдож байсан мэргэжлийн улстөрч юм. Х.Баттулга нь 1990 оноос бизнес эрхэлж эхэлсэн үндэсний шигшээ багийн гишүүн байсан. Тэрээр мөн сайд, парламентын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хэдий ч хэд хэдэн том компанитай, олон тооны хувьцаа эзэмшдэг бизнесмэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Телевиз, онлайн сайтуудын мэдээллээс харахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь Монголын сонгуулийн түүхэн дэх "хамгийн бохир" кампанит ажилтай сонгууль болжээ. Нэр дэвшигчид бие биедээ хувийн халдлага үйлдээгүй ч гэсэн бие биеэ доромжилж болох бүх арга замыг ашиглаж байсан юм.

Олон талаас нь авч үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн популизмын өөр нэг ялалт гэж тооцож болох юм. Монгол Улс эдийн засгийн ноцтой хямралд өртөж байна. Эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд, ажилгүйдэл, ядуурал, дэд бүтэц муу, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хангалтгүй байгаа гээд нийгэм, эдийн засгийн олон асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлыг нэн даруй шийдэж, эдийн засгийн сэргэлтийг авчрахын тулд Монгол Улсад хүчтэй, тууштай манлайлагч хэрэгтэй.

Монгол Улс бол парламентын засаглалтай орон боловч тус улсын Ерөнхийлөгч бусад парламентын засаглалтай орнуудтай харьцуулахад нэлээд том эрх мэдэлтэй байдаг. Тиймээс одоо парламент, Ерөнхийлөгч хоёрын хооронд маш их таталт, түлхэлт гарах бололтой. Х.Баттулгын сонгуулийн ялалт цаашид улс орон, ард түмнийг хувааж ч мэдэх юм.

Хятад-Монголын харилцааны хувьд Х.Баттулга нь Хятад руу хандах консерватив байр суурьтай, хүчтэй үндсэрхэг үзэлтэн юм. Тэрээр Зам, тээврийн сайдаар ажиллах хугацаандаа төмөр замын хөгжлийг хойшлуулахыг хатуу шаардаж байсан нэгэн юм. Тэрээр одоо ч бизнесмэн хэвээр байгаа гэж болно. Ерөнхийлөгчийн хувьд тэрээр одоо Хятадтай илүү ойр дотно ажиллахын тулд радикализмаас илүүтэй оновчтой рациональ байр суурь баримтлах нь түүний гол арга зам нь байх болно.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 11:10:47


Нийт сэтгэгдэл: (25)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.41.96) 2017-07-20 09:54:01
    Хятадууд арай л ил гарч чадалгүй алсахнаар М.Энхболдыг хамгаалж бичжээ.Харин ч Мрнголчууд зөв сонголт хийсэн.
  2. хашир өвгөн (43.250.124.98) 2017-07-19 10:30:04
    Ойрдууд бол бүр цэвэр цустай. Төв халх тийм байж болох юм. Цэвэр цустай хүн олдохгүй гэж ямар хүмүүс сурталчлаад байна. Хятадын эрлийзүүд ийм сурталчилгаа хийгээд байна
  3. д оюун (27.123.214.105) 2017-07-19 00:31:38
    МАНАНгаа сонгосон бид чинь ахиад л улс орноо тоглуулж дээ
  4. Зочин (103.26.193.252) 2017-07-18 21:46:09
    Хятадын энэ GLOBAL TIMES сэтгүүлд бичсэн нийтлэл МАН ын захиалгаар өвөрМонголын Шүрэнтана гэдэг судлаач бичсэн шүү
  5. Б.Жамбал (202.70.46.219) 2017-07-18 15:51:58
    Хятадууд өөрийн цусны хүн М.Энхболдыг өмөөрч мэргэжлийн улс төрч гэжээ.Энэ хүн мэргэшсэн луйварчин гэвэл илүү үнэнд ойртоно.Тэгээд ч Хятадууд монголд заахгүй.Энэ бол солиорол юм.Одоо монголын эдийн засгийг хятадууд далдуур хөтөлж байгааг хүн бүр мэдэж байгаа.
  6. Зочин (59.153.87.168) 2017-07-17 20:12:56
    Энэ хүмүүс арай л бишээ харийнханд олзлогдоод. Гэхдээ ард түмэн бидэжнд ч сэтгэл ханамжгүй (боловсрол, мэдлэг, ажлын арга туршлагаараа ч, өөрийнх нь хувийн соёл, ард гэр бүл гээд байнаа байна)
  7. Зочин (27.123.214.119) 2017-07-17 18:04:32
    Монголд цэвэр цустай монгол хун бараг байхгуйдээ.Монголчууд бидэнд беен хулээлт л улдлээ хараъдаа...Ер нь ямарч байсан ард бидний амьжиргаа дээшилсэн байх ёстой ирэх 4 жилд еер юм хэрэггуй
    1. bataa (202.179.25.131) 2017-07-17 19:30:58
      Mongolchuud barag diilenh ni tsewer tustai ygd gewel manjiin darlaliin uyed mongolruu hytaduudiig orohiig manjiin haan zasag horiglodog bsan tegheer bid hezee tsus holildow ain.Eswel chingisiin uyed chingisiin tserguud baildaj yvahdaa gadaad ehner awaad irsiimuu end tiim bish bol bid tsewer.
  8. Зочин (103.9.90.130) 2017-07-17 15:26:20
    Ард түмэн хэлсэндээ хүрэхгүй бол арга хэмжээ авч чаддагаа харуулсан, мөн эгэл жирийн гишүүдээ ад шоо үзэн гадуурхаж байгаад иргэд дургүй нь хүрсэн байх шүү.
  9. Зочин (202.70.44.238) 2017-07-17 14:57:18
    эх орон, ард түмнийхээ төлөө үг дуугарсан болгоныг популизм гэдэг нэр зүүлгээд. Энэ сонгуулийг хүмүүс зэрлэг сонгууль, хар PR бүхий хамгийн бохир сонгууль, нэг нэгнийгээ доромжилсон сонгууль гэх юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ төрд үүрлэсэн нөхдүүд ямар бохир үйл ажиллагаа хийдгийг ард түмэнд илчилж өгсөн сонгууль болсон. Ард түмэнд үнэнийг хэлэхгүй, нуугаад байхаар бид яаж мэдэх вэ? Хэвлэл мэдээллийн байгууллага, хүчний байгууллага нь эрх мэдэл бүхий хүмүүстээ үйлчлээд, үнэн мэдээллийг бидэнд өгөхгүй болохоор бид яаж мэдэх вэ? Үнэнийг нь хэлэхээр хар PR, бохир сонгууль болчихдог юм болж байна уу.
  10. Зочин (122.201.24.20) 2017-07-17 13:43:10
    Ер ньХятадууд манай улсын төлөө биш гэдэг ойлгомжтой, бид жижиг улс гэсэн ч өөрийн гэсэн бодлого байх ёстой,Баттулга асуудлыг зөв шийдээд явах ухаан бий, харин дипломатууд хариуцлагтай зөв ойлголт өгөх хэрэгтэй.
  11. Зочин (202.72.245.203) 2017-07-17 13:07:13
    Монголд буй хятадууд сүүлийн үед маш их оодорч байна. Ахиж 1 цэвэрлэх болсон догоо.
  12. Зочин (202.179.27.82) 2017-07-17 13:05:44
    ЧУХАМ ҮНЭНИЙГ ЦӨӨН ҮГЭЭР ХЭЛЖДЭЭ.... Х.БАТТУЛГА НЭГЭНТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ТУЛ СОНГОГЧДЫНХОО ИТГЭЛИЙН АЛДАЛГҮЙ МАШ УХААЛАГ, ОНОВЧТОЙ ШИЙДВЭРИЙГ ГАРГАН АЖЛААСАН ГЭЖ НАЙДАЯДАА.... ЭХ ОРНЫГ МИНЬ БУРХАН ТЭНГЭР ӨРШӨӨГ...ИРЭЭДҮЙ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
    1. Зочин (122.201.22.141) 2017-07-18 10:11:29
      Битгий ийм муухай юм яриач ээ. Ирээдүй харагдахгүй байна ч гэх шиг.
  13. Зочин (59.153.87.35) 2017-07-17 12:26:00
    Энхболдийг мэргэжлийн улс төрч биш мэргэжлийн авлигач гэж хардаг. Яагаад гэж та нар асуу л даа. Сая төгрөгийн цалинтай ганц удаа ширхэг бохь зарж үзээгүй байж хэдэн тэрбумын хөрөнгөтэй гэхээр өөр юу гэж хэлэх юм бэ.
    1. Мэргэжийн гэж болно оо (66.181.180.224) 2017-07-17 12:52:32
      Баттулгыг л бодвол Энхболд хаанаас нь ч харсан төрд бэлтгэгдсэн боловсон хүчин мөн. Ямар ч байсан ажлынхаа гарааг төрөөс эхэлсэн түүгээрээ л яваа хүн.Баттулга бол жүдо ч үнэн бусад нь нэг л нууцлаг. Өрхийн орлгод гэр бүлийн гишүүдийн орлог багтах тул Энхболдыг баяжлаа гээд гайх юмгүй л дээ.Тэгээд ч элийт сэхээтэн айл капитал хуримтлалгүй байна гэж байхгүй.Харин олон хүүхэдтэй бөхиййн засуул гэгч ид хуримтлал гэж юу л бол, Хавь ойрынхныхоо илүү дутууг л шууж амьдсан гэвэл үнэнд ойрхон. Тэгээд ч хөдөөнийхан бол ясны хулгайд байдаг юм
    2. Мэргэжлийн хулгайч (66.181.180.224) 2017-07-17 13:04:07
      Энхболдыг мэргэжлийн авилгалч гэдэг байж.Тэгвэл Баттулга мэргэжлийн хулгайч дээрэмчин болж таарна.Шинжаанаас ирсэн хулгайчтай нийлсэн мэргэжийн их гарын хунхуузууд байхгүй юу.хэ хэ
  14. Зочин (122.201.22.219) 2017-07-17 12:21:55
    М Энхболдын ээж нь эрлийз бөгөөд хятад гаралтай хүн Одоо чөлөөт нийгэмд эрлийз хүн асуудал биш болсоон Эрлийз хүүхэдэд буруу байхгүй Эрлийзээ нуудаггүй хүмүүс бол шударга зантай зөв ажиллаж сайхан амьдраад явдаг Гол нь төрд гарч сайд хийж буй эрлийзүүд гарал үүслээ нуух ёсгүй ээ Гэтэл М Энхболд гарал үүслээ нуусан Сонгуулийн турш Монгол эцгийн нэр барьж сонгуульдсан Юмаа нуух нь луйварчины шинж шүү дээ Сонгууль ялагдсан МАН хар пиарчидаар турхирч харлуулах гэж улайрсаар л байна
    1. Монгол ёс (66.181.180.224) 2017-07-17 13:00:21
      Хулгайч ч бай, худалч бай монгол хүн ясан тал гэж эцгийнхээ талаар нэр нь дуурсдаг нь монгол ёс оо Энд Энхболд буруугүй ээ монгол ёс зкаягаа л дагсан хэрэг,Ээж нь эмч монгол хүн гэдгийг мэдэх хүмүүс олон,Харин ээжийнх нь аав ямар хүн бйасаныг мэдэхгүй .Хятад хүн байлаа гээд яадаг юм бэ. Зөндөө л эрлийз хурлиз хүн байгаа ш дээ .Тэгж ярвал Баттулгад ч элийз хүүхэд хэд хэд байгаа биздээ
    2. Зочин (103.229.122.167) 2017-07-17 13:34:42
      Хятад эрлийзууд дээрээ тулгуурласан бодлого явуулдаг. Тайландчууд нэлээн их юм болж байж шинаватра гэдэг Хятадын гэр булийн засгаасаа холдууллаа. Эрлийзууд нь цаашаагаа сэтгэлтэй байдаг бололтой
  15. Enhbold bol ugaasaa hytad hvn (66.181.188.16) 2017-07-17 11:40:16
    DVNJINGARAWIIN SUNY TOWN BAIRNI HYTAD EZENTEI SONGUULIIN DARAA UULZAAD BI YLAGDCHIHLAA GEED UULAH SHAHAM TEWREED IH UDAAN ZOGSSON GJ TER HUJAA N INEED ALDAM YRIJ BNLEE
    1. зочин (182.160.35.108) 2017-07-17 11:50:44
      чи юу гэж худлаа хуцаад бгаа юм. нөгөөх нь харин тэгээд зогсож бсан юм бишүү. чи тэр хятадыг нь яасан сайн таньдаг юм. чи өөрөө харин жинхэнэ хужаа юм бишүү аан. монголчуудыг хагалах гэсэн.ядажзөв.бичиж сур .
  16. Зочин (122.201.21.38) 2017-07-17 11:23:25
    сОНГОДОГ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛД ХУРДАН ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ.ПОПУЛИЗМ ХЭТЭРВЭЛ ФАШИЗМ БОЛНО. АСА ФАШИСТ АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТИЙН ГОЛ ДҮР БОЛСОН
    1. Үнэн шүү (66.181.180.224) 2017-07-17 12:44:50
      Сонгодог парламентийн засаглалыг бүх ард түмэн минь дэмжээрэй
    2. Зочин (202.9.43.186) 2017-07-18 01:01:32
      АСА яахаараа фашист болдгиин чамаиг яаж аилгасан юм

Танд санал болгох