• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ерөнхийлөгч Х.Баттулга түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-16 19:18:56


Нийт сэтгэгдэл: (10)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. irgen (202.9.40.221) 2017-07-17 11:39:12
    odoo naad neg shougaaa bolioch eeee
  2. Geleg (66.181.160.39) 2017-07-17 06:47:27
    zow yum hiijee ene tuimer eronhiilogchtei holboogui shd tuimer garad udj bgaa zasgiin gazar muu ajillasan harin eronhiilogch arga hemjee awaad l gaigui boloj bgaa yum bishuu er ni bugd l neg sanaatai baij mongoloo hogjuuleh heregtei baimaar yum yagaad esreg yum biched yariaad suudag yum bee oilgohgui yum bnaa
  3. Зочин (43.242.243.28) 2017-07-17 01:35:30
    Өнгөрсөн хойно нь үү
  4. Тулга (66.181.177.69) 2017-07-17 00:38:14
    Маш зөв...
  5. zochin (66.181.191.130) 2017-07-16 22:56:23
    saihan dongodood bai
  6. Зочин (122.201.31.28) 2017-07-16 21:58:52
    Битгий шоуд. Үнэхээр шоучин юм аа. Сонгууль дууссан.
  7. Зочин (122.201.31.28) 2017-07-16 21:57:52
    Оройтсон шоу. Ийм тохиодолд зарлиг гаргадаг юм уу. Шоу хийхээс нь өмнө бүх арга хэмжээг аваад эхэлсний үр дүнд одоо түймэр намдаж байна. Баянхонгорын шоунаас салж ядсаар өнөөдөр үдээс хойш ирээд нэг их бичлэг хийлгэж, зураг авахуулж сошиалаар тараахаас өөр юу хийсэн юм бэ?
    1. Zochin (112.72.11.102) 2017-07-16 22:26:56
      Ter unen.Ard irged yls ornihoo tuluu bodit ajlyyd hiih tsag ni bolson doo.Songyyliin shoy dyysah bolson bmaar.
  8. Зочин (122.201.20.202) 2017-07-16 20:43:36
    Энэ зарлигаас нь өмнө Засгийн газар шуурхай хуралддагаа хуралдаад, ажиллаад эхэлсэн байгаа биз дээ. Нэг их юм хийсэн болж харагдах гэж ядах юм даа.
    1. Zochin (112.72.11.102) 2017-07-16 22:28:11
      Uag unen.ene ard irgegiin huleelt shuu.

Танд санал болгох