• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Цэргийн алба хаагчдыг дайчилна, иргэдэд урамшуулал олгоно

Засгийн газрын хуралдаан болж, дараах шийдвэрийг гаргажээ.

Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.

Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1. “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2. ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3. “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4. Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5. “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6. “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7. “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8. ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.

Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.

Цаашид:

- УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад

- Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

- Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

- Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

- Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.

Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.

Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-16 18:26:08


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. irgen (202.9.41.65) 2017-07-17 22:52:40
    yumiig dandaa munguur xemjdeg naad zavaan yum aa bolioch ee, ene saixan irgedin gargsan setgeliig untraagaad. daraa daraagin ye in mungu nexeed suux tsag irex bii dee
  2. Өлзий (59.153.87.219) 2017-07-17 18:23:16
    энэ сайхан залуусыг яг энэ урамтай сайхан үед нь зөв чиглүүлээд бүтээн байгуулалт хийлгэж эргээд харах бүтээлтэй болгож өгч чадвал мөн ч сайхан залуус олон л байна даа цааш нь уламжилаад өгөөрэй
  3. лам минь өршөөж хайрла (124.158.107.9) 2017-07-17 17:35:53
    Үүл буудаж байхын оронд бороо оруулдаг бясалгагч лам нарыг урьж бороо оруулья.
  4. zochin (66.181.160.115) 2017-07-17 11:22:15
    Talarhaj hyleen awch bna.Ta byhendee ajliin amjilt hysei. Mongolchuud ewtei bhdaa hychtei . Tor zasag ni ard irgedteigee bainga hamt bj ajillah heregtei.Ih goe medremj torj bna. Bid Bygdeeree niilj chadwal yamar ch berhsheelees garch chadna shyy. Ene facebook,twitter ,Live hiih ih zygeer bna.Ard tymnii duu hooloi tor zasagt hyrch chadaj bna. Ard tymen ch medeelliig neg doroos sain awch chaddag bolson bna .
  5. зочин (66.181.187.104) 2017-07-17 10:38:15
    энэ их гадуур дотуур архидаад яваад байгаа залуучуудыг дайчлавал архидалт нъ ч гэсэн хэсэг зуур намдах байх даа. албадан дайчилгаа хийх хэрэгтэй
  6. Базардорж (103.229.121.56) 2017-07-17 09:29:44
    Олны хүч оломгүй далай даа Та бүхэн их зүйлийг бага хугацаанд амжуулжээ .Баяр хүргэе ээ .Бид нэг л Монгол сайхан эх оронтой учраас нам энээ тэрээ гэлгүй хамтдаа зүтгэе ээ .Ард түмэн чинь та нарын тулах цэг шүү дээ Сэтгэл тэнүүн сайхан байна .Төрийн 3н өндөрлөгөө хамтдаа байж ажилгүйдэл ,ядуурлаас а Ард түмнээ аврах сайн үйл олон олныг хийгээрэй .Амжилт .
  7. цэкү (66.181.176.11) 2017-07-17 03:38:08
    Олнй хүсэл оломгүй далай гэж. Бүх л хүмүүсийн хүсэл зорилго ажил үүргийн нэгдэл, түймэрт шатаж байгаа эх орноо хайрлах сэтгэлийг маань мөнх хөх тэнгэр харж байна. Бид эв саналаа нэгтгэж чадвал юунд хүрч болдогийг тэнгэр харуулж ариун хураа оруулж байна. Бид эвтэй хзчтэй нэг санаатай байвал юуг хийж болохыг харуулж өглөө. Эх орныхоо төлөө шүүмжлэгч биш эв нэгдлийг сахигч байцгаая.
  8. Зочин (202.70.46.222) 2017-07-16 20:15:29
    Манай улсад чинь ми-8 гэдэг онгоц чинь байхаа байсан юмуу
  9. Narantsetseg (203.91.115.39) 2017-07-16 19:12:58
    Ерөнхий сайд оройтсон ч гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа юм байна.

Танд санал болгох