• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ерөнхийлөгчийн сонгууль: Түгжил ба ходоод

Учир мэдэх хүмүүс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хамгийн хараар нэрлэв. Дахин санал хураалтын долоо хоногт бол Монгол Улс Сонгуулийн хуульгүй юмшиг л ил цагаандаа гарлаа. Иймэрхүү талцал цаашдын сонгуулиудад давтагдвал Монголд иргэний мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа алга. Харамсалтай нь, ямар үнэ цэнэтэй эрх ашиг, ямар үнэтэй сандал суудлын наймаа энд явааг энгийн бид эс мэднэ. Сая бол талбай дээр ил гарч чулуу шидэлцээгүй л болохоос МАН, АН-ын хүрээллийн дунд бараг л иргэний дайн гарлаа. Хөлд нь олон түмэн яаж үрэгдсэн, сульдсаныг улстөрчид мэдээгүй нь бас харамсалтай.

Аливаа бүхэн хоёр талтай. Энэ удаагийн сонгуулийн хамгийн муухайг, хамгийн сайныг залуу сэтгүүлчийнхээ хэмжээнд үнэлснээ Та бүхэнтэй хуваалцъя.

Өнгөрсөн сонгуулиудын тухай уншиж байхад улстөрчдөөс ард түмнийг ходоодны сонголт хийлээ гэж ихэд буруутгаж ярьсан байдаг. Хүүхдийн мөнгөнд, 21 мянгад, Эх орны хишиг, Эрдэнийн хувь нэртэй 1-1.5 сая төгрөгийг дагаж саналаа өглөө л гэдэг. Үе, үеийн сонгуульд ходоодны санал хамгийн их хувь хэмжээг эзэлдэг учраас л улстөрчид бэлэн мөнгө тараадаг.

Харин энэ удаа ард түмэн ходоодны санал өгсөнгүй, ходоодны сонголт хийсэнгүй. Хэрэв үнэхээр л ходоодны сонгууль хийж бэлэн мөнгө харсан бол МАН-ын нэр дэвшигч ялах байв. Гэтэл ард түмэн дахин санал хураалтын үеэр гэнэт олгож эхэлсэн Хүүхдийн мөнгө, “Эрдэнэт”-ийн хувьцааг дагаж хуйларсангүй. Анхны санал хураалтын үеэр М.Энхболд, Х.Баттулга нарт өгсөн санал хадгалагдахын зэрэгцээ С.Ганбаатарт өгсөн санал хоёр нэр дэвшигчид бараг адил тэнцүү хуваагджээ. Эцэст нь, бэлэн мөнгөний амлалт, ходоодны сонголт олонх болсонгүй. Олон түмэн үнэхээр ходоодоороо сонголт хийхээ больсон бол энэ нь Монголын сонгуулийн түүхэнд урагш нэг алхам ахисан амжилт, энэ сонгуулийн ганц эерэг үнэ цэнэ юм болов уу.

Энэ удаагийн сонгуулийн хамгийн муухай нь Түгжилүүд үнэд орсон явдал байв. Нэг удаагийн сонгуульд дэндүү олон Түгжил тодорлоо. Бодлого ярьсан нь, мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс үнэлэгдсэнгүй. Хаяагаа хадарсан нь, хулгайгаар бичсэн, хулгайлсан бичлэгүүдээ зарсан, зуучилсан нь илүү тодорлоо.

Ард түмэн угаас шударга бус зүйлд дургүй. Тэр сэтгэхүй дээр тоглож хулгайн бичлэгүүдээ дэглэсэн нь, бичлэгт мэргэжлийн бусаас гадна мэдрэмжгүй хүмүүсийн хэт зусардалд байсан зэрэг нь АН-ын нэр дэвшигчийн саналын нийлбэрт ихээхэн нэмэрлэлээ. Түүнээс бус, өмнө нь ажиллаж байсан журмын нөхдөө хаяхгүйгээр цуглуулж золгох, төрийн тэргүүнийг тодруулах мэтгэлцээнд урьдчилж бэлтгэх зэрэг бол хүний амьдралд байх л хэвийн үзэгдэл. Харин 60 тэрбум, гишүүн Гантулгын бичлэгүүдийг хуулийн байгууллага шалгаж тогтоох л ёстой.

Сонгогчид бичлэгийн агуулга, зусардалтад дургүйцэхийн зэрэгцээ тэдгээр бичлэгийг задалсан, зарсан хувь хүмүүст ч зэвүүцсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд магадгүй, зөв бөгөөд шударга зүйлийг задалсан байж болох ч, ард түмэнд үнэлэгдэх эрхгүй. АН-ынхны хэлж байгаа шиг улсын баатар болох ямарч бололцоогүй. Яагаад гэвэл ард түмэн Түгжилд хэзээд дургүй байдаг. Зөв үйлийг зөв замаар хийж байж л үнэлэгдэнэ. Тэд үнэхээр шударга иргэний үүргээ биелүүлсэн юм бол тэдгээр бичлэгүүдээ өөр цаг хугацаанд, өөр газарт аваачиж өгөх ёстой байлаа. Задлах бичлэгээ шударга бус зүйл гэж үзэж байгаа бол түүнийгээ бариад Баянгол зочид буудал руу биш, цагдаа руу алхах ёстой байсан юм. Гэтэл сонгуулийн цаг хугацааг тааруулж, улстөрийн сонгуульд өрсөлдөж байгаа хоёр этгээдийн нэгд өрсөлдөгчийнх нь бичлэгийг аваачиж өгнө гэдэг бол ашгийн төлөө үйлдэл. Итгэл бол нэг удаагийн сонгуульд ялахаас, нэг удаа бөөн мөнгө авахаас хамаагүй чухал. Хэн нэгний итгэлийг алдана гэдэг бол хүн чанараа алдаж, гээж байгаагийн илрэл, эхлэл. Цаад хүн чинь чамайг “миний итгэлийг алдаж байна даа гэж бодож байж болно, бодит байдал дээр чи алдаагүй байх нь л чухал” гэж мэргэд сургасан байдаг даа.

Ер нь улс төрийн сонгууль иргэн бүрийн амьдралд тийм ч чухал биш, хүн сонгуульгүйгээр, албан туршаалгүйгээр амьдарч чадна. Харин итгэл бол хүн бүрт чухал. Итгэлээ алдсан хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн гарах бололцоогүй. Тийм учраас хүнээ, хүн чанараа гээж эхэлсэн нь энэ удаагийн сонгуулийн хамгийн муухай нь байв. Энэ бүхэн дахин давтагдаж болохгүй юм!!!

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-09 12:09:28


Нийт сэтгэгдэл: (42)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (49.0.216.196) 2017-08-01 09:11:58
    мэдээллийн дунд байдаг сэтгүүлч хүн. Тэр мэдээллийг цагдаад аваачиж өгвөл яах байсныг сайн сэдэж байгаа ш дээ. Тэнд хэний төлөө ажилладаг билээ. аргагүй залуу сэтгүүлч байна даа. Жолдож байна. Ийм зүйлийг жаахан ухаан суусан хойноо бичсэн дээр юм банйа даа.
  2. Zochin (66.181.186.91) 2017-07-17 10:56:26
    Songuuliin hkuuliig eerchleed ch merdehkgyi um bol yahkiin, Ter ***** g buur tatan buulgaad eerchil Dandaa AN n nekhduud ,nehker hkjamsaatan. Er ni ERENHKIILEGCH bolokh hkun d mash sain shalguur tabij baij ner debshuuldeg baiy, Battulga 60 terb, ulsaa zarsan nekhduud geed baikh um, Eeree ymar muukhai hkun be, ter TZn bolon busad ni hkereg ni , ene hkuuliin baiguullaga yaj shudraga ajillakh be,,,,
  3. УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬ ИРГЭН БҮРИЙН АМЬДРАЛД ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ, ХҮН СОНГУУЛЬГҮЙГЭЭР АЛБАН ТУШААЛГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДНА - (103.212.117.136) 2017-07-16 15:27:18
    ГЭЖ БИЧСЭН ЗҮЙЛ ДЭЭРЭЭ АНХААРЧ УНШААД ҮЗЭЭРЭЙ...ИРГЭД БАЙХГҮЙ БОЛ ЯМАР ЮМНЫХ НЬ УЛС ТӨРИЙНСОНГУУЛЬ БАЙДГИЙН???ИРГЭДИЙН ОРОЛЦООГҮЙ ЯМАР СОНГУУЛЬ БАЙХ ЮМ???БОДОЖ БИЧЭЭРЭЙМӨНХЦЭЦЭГ СЭТГҮҮЛЧЭЭ...
  4. Зочин (27.123.214.122) 2017-07-12 08:41:52
    АН гэр хорооллын айлын хашаанд машинтайгаа орд байгаад ам булийн тоогоор менге тараасаныг хараагуй сонсоогуй мэдээгуй байж юу балайраад байгаа янхан бэ чи
  5. Ха ха (112.72.11.102) 2017-07-11 15:54:54
    МАН одоо өнгөрсөөн...
  6. Зочин (139.5.219.51) 2017-07-11 00:45:45
    БИЧЛЭГЭЭ АВААД ЦАГДААД ОЧ ГЭНЭ ШҮҮ ....ЦАГДАА ШҮҮХ ХУУЛИЙН УДИРДЛАГУУД ЭНХБОЛДЫН КАРМААНД ОРЦОН БАЙХАД ЯГ ГАРГАЖ ИРЭХ БАЙХДАА ..ХАРИН ГАРГАЖ ТАВЬСНААР БИДНИЙ МӨНГӨӨР ЯАЖ ТУЙЛЖ ТАНСАГЛАДГИЙГ ХАРЛАА.
  7. Мөнх (59.153.115.149) 2017-07-10 09:52:40
    Үнэн бич. Ходоодны сонголт болсон шүү дээ. МАНАН мөнгө тараасан. Гарсанд нь доигноод байна уу үгүй юу.
  8. Зочин (66.181.160.81) 2017-07-10 07:25:04
    Монгол улсын хуулиар бол хэрэг хийсэн хүнийг шалгадаг. Одоо цагт бол хийсэн хүнийг нь биш хэлсэн хүнийг нь хэрэгтэн болгох гээд цагдаа нар бүх хүчээ дайчилж байна. Энэ бидний нөгөө ардчилал мөн үү. Муу муухайг санаачлан мөрөөддөг хүмүүс Түгжилдүүлж байх нигууртай.
  9. Q (66.181.180.87) 2017-07-10 07:10:14
    Бичлэгээ аваад цагдаад очсон бол юу болох байсныг бодож үзсэн үү. Тэд бидний дунд байхгүй л болчихсон байх байсан болов уу. Ямар нийгэмд амьдарч байгаагаа бодоод үз дээ...
  10. зочин (202.9.43.128) 2017-07-10 01:59:25
    Элбэгдоржийн сэтгэлийн хэт хөөрлөөр шийдсэн алуурчин яргачдыг өршөөх тэнэг зарлигийг хүчингүй болгож алуурч яргачдыг дахин цаазлах шийдвэр гаргаж өгөөч. Яг үнэндээ хуулиараа бол алуулсан жирийн иргэн амьдрах эрхгүй, харин хүн санатай алсан яргачин нь амьдрах эрхтэй болчихдог хачин гаж тогтолцоог Элэгдорж бий болгосон. Баттулга та үнэхээр ард түмнээ гэх бол энэ балай тогтолцоог хүчингүй болгож хүн алсан л бол цаацалдаг болгооч
    1. Зочин (117.111.15.226) 2017-07-10 09:41:00
      Хэдийгээр хүний ёсны эсрэг бусармаг үйлдэл хийвэл нийгэмээс тусгаарлаж хатуу цээрлэх боловч нийгмийн ороо бусгаа үед гэмгүй хүмүүс хэлмэгдэж зовох нь эрсдэл маш өндөр байгаа учир ерөнхийлөгчөөс хориг тавих нь хэрэгтэй байх Урьд урьдын туршлагаас гэмгүй хүн муу хүний арга залинд хохирч гэмт хэргийн золиос болсон нь олон юм аа
  11. zochin (202.179.31.118) 2017-07-09 23:47:15
    Урвагч болохгүйн тулд нуух естой байсан мэт бичээд байх юм ойлгосонгүй, ман - ын талд бичсэн юм байна гэж ойлгож байна тэгж ард түмнийг доромжилж болохгүй ш дээ. Зөв сонгууль зөв сонголт зөв шийдэл зөв гарц байлаа
  12. Иргэн (66.249.82.146) 2017-07-09 22:42:57
    60 тэрбум нэгэнд нь ногоод нь ямар ноо байгааг хэлэх л хэрэгтэйш дээ.Манай шудрага царайтнууд ингэж л тал засдаг байхгуй юу
  13. Tt (66.249.82.68) 2017-07-09 22:24:43
    Урвагч нарын буянаар Жэнко eрөнхийлөгч боллоо доо..
    1. Зочин (103.10.22.163) 2017-07-10 08:38:23
      Хуцаа чи
  14. Иргэн (66.181.190.239) 2017-07-09 22:02:25
    Бичлэгээ аваад цагдаад очихоо уянгын халил. Цагдаа нэг муу нусан бурантагиын хүчингийн хэргийг шалгаж чадахгүй байхад жинхэнэ овгорын бичлэгиййг шалгаж чадаа юу. Өөрөө арай солонгос японы цаг үеийн байдалд тулгуурлаад монголооор биччихжээ.
  15. Zochin (27.123.214.113) 2017-07-09 20:08:45
    Jenko Gansuh 2 hulgaich hamsaatan uud odoo niilj bas hulgai hiih bizee
  16. R (122.201.21.150) 2017-07-09 18:38:29
    Mongol yalna gedeg uria chine Ukrainii fashistuudiin Slava Ukraina geed tseejee nudeed baidag uria yum bilee.
  17. R (122.201.21.150) 2017-07-09 18:35:57
    Naadmiin amraltiin margaash nyyrs nii exportgyi bolohiimaa. Mun naadamiin margaash aas benzinii yne nemegdeh gej bn. Tegsen ch gesen heduulee tesne shuu. Mongol yalna aa.
  18. R (122.201.21.150) 2017-07-09 18:32:44
    Yalsan n yarvalzaad, yalagdsan urvaih yah ve. Tsaana chine Gashuun suhait, Nariin suhaitiin boomtoor nyyrs gargahgyi bolj bn. China turiin zubluluus 7 honogiin umnu oron nutgiin zubshuurultei boomtoor nyyrs importlohgyi baih shiidver gargaj ee. Deerh boomtuud Baynnuur aimgaas zubshuurultei boomtuud yum bn.
  19. Zochin (103.57.92.119) 2017-07-09 18:18:32
    2012 onoos xoish ajild orson mergeshsen alban xaagchdiig mash muuxaigaar man ajlaas xalsan ter ni 60 terbumtai shuud xolbootoi tsunx barisan deeremchid ajliig ni deeremdej avsan ter buchlegiig shalgaj unen muniig togtoox ni shudarga esond ireeduid mash chuxal
  20. ГАЛТ (43.228.131.118) 2017-07-09 16:30:59
    60тэрбум үнэн хэрэгтээ 96оноосАН гаргаж ирсэн албан тушаалын наймаа шүү дэ.Багигдсан нь МАН болохоор одоо яая гэхэв л болж бна .Онгорсон сонгуулийн дараа 2012 оныалбан тушаалын ханш бас ийм байсйн .
    1. Ццц (66.181.181.21) 2017-07-09 19:40:53
      Ёстой унэн хэллээ,
  21. Зочин (202.9.40.61) 2017-07-09 16:13:58
    ODOO BURCH OLON TUGJIL GARCH IRNE
  22. Зочин (61.210.195.36) 2017-07-09 15:55:02
    Гансүх монголын төрийн тэргүүний тамгийн дарга болж байгаа нь хоёр хулгайчын үгсэл шиг харагдаж байна тийм алба хаших эрх байгаа бил үү ингэхэд хам хэрэгтэн шалгагдаж байгаа хүн шүү дээ
  23. зочин (202.9.40.8) 2017-07-09 15:52:55
    муу муухай нь ялан дийлдэг цөвүүн цаг бололтой
  24. эрка (27.123.214.110) 2017-07-09 15:48:30
    1 жилийн омно задарсан бичлэг. шалгагдаад бичлэг нь эвлvvлэг биш гээд нотолчихсон.гэвч МАН энэ хэрэгээ нуун дарагдуулаад шалгаагvй. доржзодовын буруу гэж бхгvй. эрх баригчид оорсдоо буруутай.цагдаад очих ямар ч брломжгvй.за ийм зvйлийг чам шиг хvмvvс хийж чадахгvй . энэнд чинь эх оронч vзэл эр зориг шаардаж бгаа.а
  25. зочин (183.177.98.238) 2017-07-09 15:17:25
    яг үнэн хэлжээ түгжилүүд нэг өдөр эргээд батулгынхаа эсрэг элбэгпорж муулж эхэлнэ дээ харж байгаарай мөнхбаясгалан гэсэн бөгсөө өөр хүнд хүнд худалдаад сууж бйах бий дээ
  26. Зочин (103.212.119.98) 2017-07-09 15:15:15
    За тэр доржзодов ууганбаатар нараас найз нөхөд нь зай л барьсан нь дээр дээ, нэг урвасан хүмүүс жижиг сажиг байнга л урваж шарвана шүү дээ. Одоо аягүй бол хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд женко зика нарыгаа бичээл сууж байгаа
  27. Зочин (27.123.212.130) 2017-07-09 14:30:23
    Tugjiluud odoo budaa, tedentei ch ayga beer huvaaj uuhgui
  28. Зочин (27.123.214.123) 2017-07-09 13:08:17
    Эргүү хог вэ. Цагдаад ханлсан бол үнэн хэзээ ч ил гарч ирэхгүй булшлагдана.
  29. Зочин (66.181.178.18) 2017-07-09 13:07:20
    Цагдаа рүү очиж хоригдох гэж үү
  30. Зочин (103.212.117.61) 2017-07-09 13:00:57
    muriin hutulbur ni yu baisan, yu bolood ungursniig medej baiggaa hun baina uu. Yostoi muuhai songuuli bolson. Hamgiin sain muug setguulch olj harj chadsan baina
  31. иргэн (203.91.117.8) 2017-07-09 12:50:08
    монголчууд юун ардчилал, шударга ёс, харин хүн чанараа бүрэн алдсаныг харуулсан хамгийн бохир технологитой сонгууль боллоо. Цаашид сонгууль гэж хийх нь утга учиргүй болжээ. Хэн ялсныг шүүмжлэх гэсэнгүй, 2 монголын нэг нь ялаа биз. Аль аль нь улсаа хөгжүүлэхийн төлөө УИХ, ЗГ-тайгаа хамтран ажиллаж л үр дүнд хүрнэ. Цаашид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан ингэж их зардал гаргалгүй, ард иргэд, төрийн болон нам эвслийн олон ажилтны хөдөлмөрийг алдагдуулалгүй, монголчуудын эв нэгдлийг илэрхийлэх Ерөнхийлөгчөө тодорхой шалгуур тавьж УИХ-аасаа сонгох нь зөв гэдэгт итгэлээ.
    1. Хэ хэ (202.9.42.25) 2017-07-10 11:58:54
      Жинхэнэ улс төрийн алуурчин мафи гаргаж ирэх нь !!!! Энэ чинь Монгол улсаа алах түгжил байна !!!! МАНАН-н байгаа цагт Монгол улс, улс шиг улс байж чадахгүй !!!!
  32. зочин (66.181.185.39) 2017-07-09 12:47:14
    "хүн сонгуульгүйгээр амьдарч чадна" гэдэг үгээ залуу сэтгүүлч та эргэж нэг харж бодоорой
  33. Зочин (202.70.37.2) 2017-07-09 12:44:24
    Энхболд хотод их мөнгө тараасан гэсэн Тараасан мөнгө авсан санал нь тэмээ ямаа хоёр шиг зөрүүтэй дараагын сонгуульд сургамжтай зүйл болсон.Мөнгийг нь аваад өөр хүнд саналаа өгч болдогыг бас саналаа өгсөнийг хаана чхянаж чаддаггүй г мэдээд авлаа
  34. zochin (66.181.187.168) 2017-07-09 12:40:28
    Ymar vaa negen zvil hoer taltai bdg zaluu setgvvlchiin huvid vzel bodloo zuv talaasni ilerhiilsen bna. Zarim hvmvvs vzel bodloo ilrhiilsen hen negniig mungu tug avsan bolgdg yvuurgui zangaa tatah gergtei.
  35. zochin (43.242.243.144) 2017-07-09 12:38:51
    ENE songuuliin hkuulind zaabal eerchlelt oruulj merduul. Songuulid ner debshigchiin zaabal baikh estoi zyiluudiig medleg, ylangya bolobsrol, Ediin zasag , uls ter , niigem, ylangya gadaad ulstai yaj hkatiltsakh , Gadaad dotood hkudaldaa , undesnii ayulgyi baidal , gekh zaabal songuuliin hkuulind zaaj egch ard tumend oilguulakh, Ter songuuliin surtalchilgaa gedeg zabaan umiig boli , eer baidlaar hkunee oilgoj bolno. Hkoroo duureg burt songuuliin bair gej shal hkereggyi zabaan menge ursen , taraasan hkuulai ch medehkgyi malgaitanguud tsaas taraagaad l uuniig estoi boliul..
  36. Зочин (103.212.117.61) 2017-07-09 12:38:06
    Эзэндээ очоогүй болохоос Энхболдын тараасан мөнгө Баттулгынхаас их байсан. Харин Баттулгад олон Түгжил байсан нь үнэн шүү
  37. Зочин (202.179.27.138) 2017-07-09 12:20:07
    Биеэ үнэлсэн хэдэн гишүүд дэмжигчгүй хөдөлгөөнүүд,ногоон нам мэтийн 10 хүрэхгүй гишүүнтэй нам,мөнгө дагасан жүжигчин,дуучид нэг талдаа сайхан ялгарлаа,хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авсан сонгууль боллоо
    1. Erik (84.181.179.100) 2017-07-09 12:32:26
      Яг үнэн

Танд санал болгох