• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​СЕХ: Х.Баттулгын ялалтыг баталгаажуулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа

Сонгуулийн ерөнхий хороо өглөө 09.00 цагт хуралдаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын эцсийн дүнг нэгтэж, хоёр тогтоол гаргасан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр “СЕХ-ноос Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг батлах тухай тогтоол гаргалаа.  Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дах заалтыг тус тус үндэслэн Сонгуулийн Ерөнхий хорооноос тогтоох нь,

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн нийт 1.207.787 сонгогочоос МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 497.467 санал буюу 41.16 хувь, АН-наас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авсан болохыг баталсугай.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх тухай тогтоолд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцсон 1.202.787 сонгогчийн олонхийн буюу 611.226 /50.61%/сонгогчийн санал авсан АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын нэгдсэн дүнг танилцуулахад, нийт сонгогчдын нэрийн жагсаалтад 1.990.797, түр хасав тэмдэглэгээтэй 4239 иргэн байсан. Санал өгсөн сонгогчийн тоо 1.207.787 хүрсэн бөгөөд улсын хэмжээнд сонгуулийн ирц 60.7 хувьтай гарчээ.


10.00 цаг:  Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт 1.207.787 сонгогчдын олонхийн буюу 611.226 (50.61 хувь) санал авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-09 10:41:10


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох