• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Япон руу экспортолж буй Монголын онцлох брэндүүд

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын наймдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн тус уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн зөвлөл болон ХХААХҮЯ-тай хамтран ганцаарчилсан бизнес уулзалт, үзэсгэлэн, семинар зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

Монгол Улсаас Японы зах зээлд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж байгаа аж. Үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн Япон руу экспортолж буй Монголын онцлох брэндүүдийг танилцуулж байна. 

13 УЛСАД ЭКПОРТОЛЖ БУЙ "СИБЕРРИ" ЧАЦАРГАНААР ХИЙСЭН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН  

"Сиберри фарм продакт” ХХК нь чацарганаар 20 гаруй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж Сингапур, АНУ, Европын зарим орнууд, Солонгос, Япон, Хятад зэрэг 10 гаруй оронд экспортолдог байна. 2013 онд Сингапурт нэрийн дэлгүүр, салбар оффиссоо нээсэн байна. Тус компани чацарганаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна чацарганын ялтсыг хатааж боловсруулсан морины тэжээлээ Англи, Арабын орнуудад экспортолж , чацарганаа жимсээр нь хатаан Европын зарим эмийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна.

2003 ОНООС АНЬС, НЭРС, ЧАЦАРГАНЫ ЧАНАМАЛ, ЖҮҮСЭЭ ЯПОН РУУ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЖЭЭ 

"Эко Эрдэнэ" ХХК эх орныхоо зэрлэг ба тармилжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан. Нэрс, аньс, чацаргана жимсээр чанамал, шүүс, ундаа хийж бүтээгдэхүүнээ 2003 оноос Япон улсад экспортолж эхэлжээ.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ БАЙГАА АРЬСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛИМ БРЭНД 

ЖАМЦ ДАВСАА ЯПОН УЛС РУУ ЭКСПОРТОЛЖ БУЙ "ӨНӨ МӨНХ ГЛОБАЛ" ХХК 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-05 11:59:25


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. saruul (202.9.42.135) 2017-07-05 20:43:05
    Saihan medee.Bugded ne bayar hurgye

Танд санал болгох